Завхан болон бусад аймагт сурагчдад цэрэгжилтийн хичээл зааж эхэллээ
Эх гарчигМонгол улсын батлан хамгаалахын сайд Д.Батлут Завхан аймагт ажиллаж байна.
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Заасан аймаг, дүүргийн ахлах ангийн сурагчид
- Юу өөрчлөгдөх
- Сургуульд цэрэгжилтийн бэлтгэл хичээл орох болно
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Батлан хамгаалахын сайд Завхан аймагт ажиллаж, сургуульд цэрэгжилтийн хичээл нэвтрүүлж байна.
- Ерөнхийлөгчийн 2026 оны 49 дүгээр хэд хэдэн аймаг, дүүрэгт туршилтын журмаар энэ хичээлийг заана.
- Улиастай сумын 3-р сургуулийн 12-р ангийн 24 сурагч уг сургалтад хамрагдана.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Ерөнхийлөгчийн 2026 оны 49 дүгээр зарлиг
- Завхан аймгийн Улиастай сумын ЕБС-ийн 3 дугаар сургууль
- 12 а ангийн 24 сурагч
- Баянхонгор, Дорноговь, Орхон, Хэнтий, Баянзүрх дүүрэг
- Цэрэг-эх оронч хүмүүжил–Цэрэгжилтийн хичээл
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 9-р сарын 9-нд нийтлэгдсэн
Д.Батлут сайд Завхан аймагт ажиллах үеэрээ аймгийн Ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд ажиллаж, энэ хичээлийн жилээс туршилтын журмаар хэрэгжүүлэх “Цэрэг-эх оронч хүмүүжил–Цэрэгжилтийн хичээл”-ийн бэлтгэл ажилтай танилцав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 49 дүгээр зарлигийн хэрэгжилтийг хангах үүднээс Баянхонгор, Дорноговь, Орхон, Хэнтий, нийслэлийн Баянзүрх дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад цэрэгжилтийн бэлтгэл хичээл орох арга хэмжээг зохин байгуулж байна.
Завхан аймгийн Улиастай сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 12 а ангийн 24 сурагч энэхүү хичээл сургалтад хамрагдах юм.
Цэрэгжилтийн хичээлээр эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгох, түүх, соёл, ёс заншлаараа бахархах, сахилга хариуцлагатай байх, багаар ажиллах, гамшиг, ослын үед өөрийгөө болон бусдыг хамгаалах, иргэний хамгаалалтын анхан шатны мэдлэг, дадал эзэмших, бусдыг хүндэтгэх, хамгаалах зөв хандлагатай болох төлөвшлийг хүүхдүүдэд олгохоор зорьж байна.
Мөн Батлан хамгаалахын сайд Д.Батлут Завхан аймагт ажиллах хугацаандаа салбарын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудад ажиллаж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр болов.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.