ХЭҮК Хэнтий аймгийн Хэрлэн суманд хүний эрхийн сургалт орууллаа
Эх гарчигКомиссын дарга Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймгийн хэрлэн суманд ажиллаж байна
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Хэрлэн сумын төрийн албан хаагчид
- Юу өөрчлөгдөх
- Хүний эрхийг хамгаалах, хүүхдийн эрхийн үнэлгээ хийх арга зүйг сурсан тул иргэдэд үзүүлэх үйлчилгээ сайжрах боломжтой.
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Хүний эрхийн Үндэсний Комисс Хэнтий аймгийн Хэрлэн суманд албан хаагчдад зориулсан сургалт зохион байгууллаа.
- Хүүхдийн эрх, цахим орчны нууцлал болон ялгаварлан гадуурхалтаас сэргийлэх сэдвээр мэдээлэл өгсөн.
- Орон нутгийн төрийн албан хаагчдад арга зүйн дэмжлэг үзүүлж, иргэдийн асуудлыг шийдвэрлэх чадварыг дээшлүүлэх зорилготой.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026 оны 10-р сарын 22
- Хэнтий аймгийн Хэрлэн сум
- Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)
- Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
- Д.Сүнжид (ХЭҮК-ийн дарга)
Пи-ар, үнэлэмж
Сургалтыг 'амжилттай зохион байгуулсан', 'ач холбогдолтой болов' гэх мэт байгууллагын өөрийгөө магтсан пи-ар хэллэгүүд ашигласан байна.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 22-нд нийтлэгдсэн
Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК) Хэнтий аймгийн Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран 2026 оны аравдугаар сарын 22-ны өдөр тус сумын төрийн албан хаагчид болон Хамтарсан багийн гишүүдийг хамруулан хүний эрхийн сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид сургалт, хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ хүүхдийн эрхийг хамгаалах үнэлгээ хийх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг хамгаалах, хөгжүүлэх төлөвлөгөө батлах чиг үүрэг бүхий албан хаагчдад тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, түүнийг шийдвэрлэх арга зам, шаардлагатай арга зүйн талаар зөвлөн туслах нь сургалтын гол зорилтуудын нэг болохыг тодотголоо. Тус сургалт, хэлэлцүүлгээр олж авсан мэдлэг, арга зүйг орон нутгийн албан хаагчид өдөр тутмын үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх нь чухал гэдгийг онцолсон. Төрийн албаны анхан шатанд ажиллаж, иргэдэд цаг ямагт ойр байж, тэдний тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хариуцлагатай үүрэг гүйцэтгэж буй нийт албан хаагчдад ажлын амжилт хүслээ.
Мөн цахим орчин дахь хүний халдашгүй байдал, нэр төр, алдар хүндийг хамгаалах асуудал чухлаар тавигдаж байгааг дурдаж, энэ чиглэлээр анхаарах асуудлуудад зөвлөгөө, мэдээлэл өглөө.
Энэ удаагийн сургалт, хэлэлцүүлгийн онцлог нь орон нутагт газар дээр нь ажиллаж, холбогдох албан хаагчдад мэдээлэл өгч, арга зүйн дэмжлэг үзүүлж байгаагаараа ач холбогдолтой болов.
Комиссын дарга Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэгт Гомдол хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар, Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн хяналт, шинжилгээ, судалгаа хариуцсан референт Ц.Рэнцэндулам, Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Замилан нар ажиллав.
Ажлын хэсгийн гишүүд оролцогчдод орон нутаг дахь хүний эрхийн нөхцөл байдал, тэгш эрх болон ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх, Комисст ирүүлсэн гомдол, мэдээллийг шалгаж шийдвэрлэсэн байдал, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн ажилтан хүний эрх хамгаалагч болох нь, хүний хувийн мэдээллийг хамгаалах нь зэрэг сэдвээр мэдээлэл өгч, оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа.
Сургалтыг санаачлан, амжилттай зохион байгуулж, хамтран ажилласан Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Цэрэндулам, хурлын ажлын албаны хамт олон болон Комиссын Хэнтий аймаг дахь референт Ж.Ганбаяр нарт талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.