Стандартын шинэ хуулиар үндэсний стандартыг үнэ төлбөргүй болгоно
Эх гарчигХуулийн шинэчлэл нь засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “нэг улс–нэгдсэн стандарт” бодлого, стандарт нэвтрүүлэхээр тодорхойлсон 33 салбар, үйл ажиллагааны зорилттой уялдаж байна
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид, импортлогчид
- Юу өөрчлөгдөх
- Стандартыг үнэ төлбөргүй ашиглах, давхардсан шалгалтаас сэргийлэх, бүтээгдэхүүнийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх боломж бүрдэнэ.
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Стандартын шинэ үндэсний стандартыг үнэ төлбөргүй, нээлттэй болгоно.
- Лабораторийн тогтолцоог хуульчилж, мэдээллийн нэгдсэн сан байгуулснаар давхардсан шалгалтыг бууруулна.
- Бүтээгдэхүүний чанарыг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлэх замаар гадаад худалдааг дэмжинэ.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Хуулийн төсөл 9 бүлэг, 38 зүйлтэй
- Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр
- Нэг улс–нэгдсэн стандарт бодлого
- Стандарт нэвтрүүлэхээр тодорхойлсон 33 салбар
- Мэдээллийн нэгдсэн сан байгуулах
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 23-нд нийтлэгдсэн
Хуулийн төсөл нийт 9 бүлэг, 38 зүйлтэй бөгөөд дараах өөрчлөлтүүдийг тусгажээ.Нэгдүгээрт. Стандарт хэрэглэх эрх, үүргийг тодорхой болгоно. Үндэсний стандартыг нээлттэй, үнэ төлбөргүй ашиглах нөхцөлийг бүрдүүлж, заавал мөрдөх шаардлагыг тодорхойлно.Хоёрдугаарт. Лабораторийн гурван шатлалт тогтолцоог хуульчилна. Лабораториудын чадавхыг уялдуулан хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийн давхардлыг бууруулах, төр, хувийн хэвшлийн нөөцийг зохистой ашиглах эрх зүйн үндэс бүрдэнэ.Гуравдугаарт. Тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн байгууллагын хариуцлага, хараат бус байдлыг бэхжүүлнэ.Итгэмжлэлийн байгууллагын засаглал бэхжиж, техникийн хороо, маргаан шийдвэрлэх комисс, шинжээчийн эрх, үүрэг, үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан. Төслийн 31 дүгээр зүйлд улсын байцаагч хяналт шалгалтын үйл ажиллагаандаа итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагын үр дүнг ашиглаж болохоор тусгасан.Дөрөвдүгээрт. Мэдээллийн нэгдсэн сан байгуулна. Стандарт, лабораторийн шинжилгээ, тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн мэдээллийг нэгтгэж, давхардсан шалгалтыг бууруулна.Тавдугаарт. Олон улсын худалдааны зохицуулалтыг сайжруулна. Олон улс, бүс нутаг, гадаад улсын стандартыг хэрэглэх нөхцөлийг тодорхойлж, тохирлын үнэлгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх замаар давхардсан баталгаажуулалт, худалдааны техникийн саад тотгорыг бууруулахыг зорьж байна. Монгол бүтээгдэхүүн чанартай байхын зэрэгцээ тэр чанараа олон улсад хүлээн зөвшөөрөгдөх арга, тогтолцоогоор нотолдог байх ёстой.Зургаадугаарт. Хяналт, төрийн худалдан авалтын шаардлагыг тодорхой болгоно. Зах зээлд нийлүүлж байгаа болон улсын хилээр нэвтрүүлж байгаа бүтээгдэхүүний тохирлын баталгаанд хяналт тавих харилцааг нарийвчлан зохицуулсан. Төрийн худалдан авалтын үр дүнг иргэдэд хүрч байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээний бодит чанар, аюулгүй байдлаар хэмжих ёстой гэсэн өөрчлөлтүүдийг тусгажээ.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.