Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагын томилгоо хийгдэж, хил хамгаалалтын үүрэг өглөө
Эх гарчигХууль зүй, дотоод хэргийн сайдын шуурхай хуралдаан боллоо
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагын бүрэлдэхүүнд томилгоо хийж, шинээр дарга нарыг томиллоо.
- Сайдын заавраар төрийн албанд танил тал бус, зөвхөн мэдлэг чадварт суурилсан "мерит" зарчмыг баримтлахыг шаардсан.
- Хил хамгаалалт, цагдаагийн газарт цэргийн сахилга, баавгайн аюулгүй байдал болон түймрээс сэргийлэх үүрэг өгсөн.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026-10-20
- Сайннямбуугийн Баатаржав - Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч
- Одгэрэлийн Цолмон - Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
- Норовын Алтансүх - Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга
- Аюурзанын Энх-Эрдэнэ - Хяналт шалгалт, дотоод аудитын газрын дарга
- Намжилын Чинбат - Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх
- Батболдын Амарсанаа - Сайдын орон тооны бус зөвлөх
- Дэглэм-26 арга хэмжээ
Пи-ар, үнэлэмж
Томилгоог хийхдээ 'улс төрийн хамаарал, танил тал бус' гэж онцолсон нь сайдын зүгээс өөрийн шийдвэрийг зөвтгөх гэсэн PR шинжтэй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 20-нд нийтлэгдсэн
Хууль зүй дотоод хэргийн сайдын шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагын бүрэлдэхүүн, харьяа агентлаг, байгууллагын удирдлагууд оролцлоо.
Хуралдааны эхэнд Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдах албан тушаалтны шинэ томилгоог танилцууллаа.
Үүнд: Сайннямбуугийн Баатаржав - Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч;
Одгэрэлийн Цолмон - Төрийн захиргааны удирдлагын газрын дарга;
Норовын Алтансүх - Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга;
Аюурзанын Энх-Эрдэнэ - Хяналт шалгалт, дотоод аудитын газрын даргаар
Мөн Монгол Улсын гавьяат хуульч Намжилын Чинбатыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөхөөр, Хууль зүйн ухааны доктор Батболдын Амарсанааг сайдын орон тооны бус зөвлөхөөр тус тус томилсныг танилцуулав.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн энэ хүрээнд төрийн албан хаагчийг ажилд авах, томилох, чөлөөлөх, албан тушаал дэвшүүлэх, шагнаж урамшуулахдаа улс төрийн хамаарал, танил тал бус тухайн хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, ур чадвар, ажлын туршлага, ажлын гүйцэтгэлийн үр дүнг үндсэн шалгуур болгож төрийн албанд мерит зарчмыг баримтлан ажиллахаа онцоллоо.
Хурлын үеэр Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр үүрэг өглөө.
Тухайлбал:
1.Цэргийн алба хаагчдын сахилга, хариуцлага, албаны аюулгүй байдалд онцгойлон анхаарч, шинэ дайчдын анхан шатны сургалтыг хууль дүрэмд заасны дагуу зохион байгуулахыг Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Дотоод хэргийн их сургуульд үүрэг болголоо.
2.Улсын Онцгой комиссын 03 дугаар хуралдааны тэмдэглэл, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 05 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангаж, суурьшлын бүсэд баавгай илэрсэн болон түүнийг устгаж, аюулгүй болгосон талаарх мэдээ, мэдээллийн шуурхай байдлыг хангахыг Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газарт даалгалаа.
3.Улсын хилийн зурвас, бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавин, тал хээрийн болон ойн түймрээс урьдчилан сэргийлэх санамж хүргүүлж, “Дэглэм-26” арга хэмжээний хэрэгжилтийг хангахыг Хил хамгаалах ерөнхий газарт үүрэг болголоо.
Мөн Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа агентлаг байгууллагуудын алба хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлж, дэг журмыг сахиулах, хууль, ёс зүйн хэм хэмжээг мөрдөж, хүний эрхийг дээдэлж харилцаа хандлага, үйлчилгээний чанарт тавих дотоод хяналтыг сайжруулах, үр дүнг тооцож ажиллахыг үүрэг болгов.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.