Хууль зүйн сайд МУИС-ийн багш нартай хуулийн шинэчлэлээр ярилцлаа
Эх гарчигХууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн, багш нартай уулзалт хийлээ
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, эрдэмтэдтэй уулзлаа.
- Уулзалтаар хууль тогтоомжийн системчлэл, кодификаци болон хуульч бэлтгэх системийг эргэн харах асуудлаар ярилцлаа.
- Сайд эрдэмтэдтэй цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Уулзалт 2026 оны 11-р сарын 4-нд болсон
- Оролцогч: Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн
- Оролцогч: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн, багш нар
- Ярилцсан сэдэв: Эрх зүйн шинэчлэл, хууль тогтоомжийн кодификаци, хуульч бэлтгэх систем
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 4-нд нийтлэгдсэн
Энэхүү уулзалтаар манай улсын хууль зүй, дотоод хэргийн салбарын бодлого түүний дотор эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэх асуудлыг шийдвэрлэх шинжлэх ухааны үндэслэл, эрдэм судалгааг хөгжүүлэх хүрээнд өргөн сэдвээр ярилцав. Мөн Монголын эрх зүйн тогтолцоог бүхэлд нь системтэйгээр харах, хууль тогтоомжийн системчлэл, кодификаци болон хууль зүйн нэгдсэн бодлого, стратегийг тодорхой болгох, хуульч бэлтгэх системийг эргэн харах, салбарын судлаачдын оролцоог шийдвэр гаргах түвшинд хангах зэрэг олон чухал асуудлаар санал солилцов. Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн салбарын эрдмийн өлгий болсон сургуулийнхаа эрдэмтэн багш нар, оюутнуудад эрдэм шинжилгээ, сургалтын ажилд нь амжилт хүсэж цаашид үр өгөөжтэйгөөр хамтран ажиллахаа илэрхийлэв.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.