Хүний эрх хамгаалагчдыг хамгаалах Монгол улсын сайн туршлагыг ASEM-ын хүний эрхийн асуудлаарх 24 дэх албан бус семинарын хүрээнд танилцууллаа
AI хураангуйGoogle Gemini · gemini-3.1-flash-lite
- Хүний эрх хамгаалагчдыг хамгаалах Монгол Улсын таван жилийн туршлагыг ASEM-ын семинарын үеэр олон улсад танилцууллаа.
- Монгол Улс нь хүний эрх хамгаалагчдын тусгайлсан хуультай Азийн анхны улс бөгөөд институцийн бүтэц, эрсдэлийн үнэлгээний аргачлалыг хөгжүүлжээ.
- Хэлэлцүүлгээр хууль эрх зүйн орчныг бодит хамгаалалт болгон хэрэгжүүлэх, олон улсын туршлагатай харьцуулах асуудлыг хөндлөө.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Монгол Улс хүний эрх хамгаалагчдыг хамгаалах тусгайлсан хуультай Азийн анхны улс
- Хүний эрх хамгаалагчдыг хамгаалах тогтолцоог хөгжүүлж буй хугацаа: 5 жил
- ASEM-ын хүний эрхийн асуудлаарх 24 дэх албан бус семинар
- ХЭҮК-ын гишүүн С.Дондов, Эмнести Интернэшнл ТББ-ын захирал Б.Алтантуяа нар оролцсон
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй. Мэдээлэл нь олон улсын арга хэмжээний үйл ажиллагааны тайлангийн шинжтэй байна.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 13-нд нийтлэгдсэн
ASEM-ын хүний эрхийн асуудлаарх 24 дэх албан бус семинарын хүрээнд Комиссоос “Хүний эрх хамгаалагчдыг хамгаалах Монгол Улсын туршлага, сургамж” сэдэвт тусгай арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.
Тус арга хэмжээгээр хүний эрх хамгаалагчдыг хамгаалах тусгайлсан хууль баталсан Азийн анхны улс болох Монгол Улсын таван жилийн хугацаанд хуримтлуулсан туршлага, сургамж, тулгамдаж буй асуудал, цаашид сайжруулах шаардлагатай асуудлыг хэлэлцэв.
Мөн Монгол Улсын туршлагыг Ази, Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагууд болон Филиппины Хүний эрхийн комиссын туршлагатай харьцуулан авч үзэж, хүний эрх хамгаалагчдыг хамгаалах үндэсний механизмыг бэхжүүлэх, иргэний орон зайг хамгаалах, хүний эрхийн талаарх олон улсын болон үндэсний амлалт, үүргийг орон нутгийн түвшинд бодитой, үр нөлөөтэй хамгаалалт болгон хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Тусгай арга хэмжээг Монголын Эмнести Интернэшнл ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа чиглүүлж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн С.Дондов, Ази, Номхон далайн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулганы гүйцэтгэх захирал Туй Доан-Смит, Филиппины Хүний эрхийн комиссын гишүүн Файда М.Думарпа нар панелистаар оролцов.
ХЭҮК-ын гишүүн С.Дондов:
Монголын туршлага бол зөвхөн хууль баталсан тухай биш. Энэ бол институци, журам, аргачлал, бодит хамгаалалт, урьдчилан сэргийлэлт, судалгаа, бодлогын шийдвэр гаргалт бүхий шат дараатай хөгжүүлсэн “таван жил”-ийн туршлага юм гэдгийг онцоллоо.
Хүний эрх хамгаалагчийг хуулиар хүлээн зөвшөөрөх нь чухал. Гэхдээ жинхэнэ шалгуур бол тухайн хууль хүний эрх хамгаалагчид бодит эрсдэл тулгарах үед цаг алдалгүй, үр нөлөөтэй, урьдчилан сэргийлэх хамгаалалт болж хүрч чадаж байна уу? Гэдэг хамгийн чухал асуудал юм.Монгол Улсын туршлага төгс загвар биш байж болох ч хууль батлахаас эхлээд институци байгуулах, журам батлах, аргачлал боловсруулах, гомдол мэдээлэл шалгах, эрсдэлийг үнэлэх, шаардлагатай тохиолдолд хамгаалалтад авхуулах зэрэг шат дараалсан үйл ажиллагаа, бодит хэрэгцээнд тулгуурласан судалгааны үр дүнг жил бүрийн Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд тусгаж, бодлогын шийдвэр гаргуулах хүртэлх цогц үйл явц нь өөрөө туршлага болох учиртай.
Мөн хуульд заасны дагуу хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар хараат бус дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо, мөн механизмын өдөр тутмын ажиллагааг хариуцан зохион байгуулах чиг үүрэг бүхий Комиссын бүтцэд хамаарах төрийн захиргааны албан хаагчдаас бүрдэх нэгжийг тус тус байгуулж үйл ажиллагааг нь нэгтгэн зохион байгуулсан.Тус үйл явцтай холбоотойгоор Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнийг сонгон шалгаруулах журам, Хорооны ажиллах журам, Хорооны гишүүнд урамшуулал олгох журмыг тус тус батлуулахын зэрэгцээ эрсдэлийн үнэлгээ, аюулын зэрэг тогтоох аргачлал, хүний эрх хамгаалагчийн үйлдлийг хамгаалах зохицуулалтыг байгууллагын дотоод журамд тусгаж, хэрэгжилтийг хангах, сургалт зохион байгуулах үүргийг хэрэгжүүлэх аргачлалыг мөн боловсруулж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.
Хүний эрх хамгаалагч болон түүний хамаарал бүхий хүмүүсийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зохицуулалтыг Цагдаагийн байгууллагын дотоод журам, гэрч, хохирогчийг хамгаалах зохицуулалттай уялдуулах санал хүргүүлсний үр дүнд шуурхай хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэнийг танилцуулав.
Түүнчлэн зарим тохиолдолд хууль зүйн болон сэтгэл зүйн туслалцаа, амьжиргааны дэмжлэгийг олон улсын хамтын ажиллагаатай холбон шийдвэрлэсэн сайн туршлага байгааг дурдлаа.
Хүний эрх хамгаалагчийн хамгаалалтыг зөвхөн бие махбодын аюулгүй байдлыг хангах хүрээнд ойлгож болохгүй бөгөөд хууль зүйн, сэтгэл зүйн, ажлын байрны болон санхүүгийн дарамт зэрэг олон төрлийн эрсдэлийг хамарсан, тухайн нөхцөлд тохирсон цогц арга хэмжээ байх шаардлагатай. Үндэсний механизмын хүрээнд 2022–2025 онд хүний эрх хамгаалагчдын мэдлэг, ойлголт, хандлага, иргэний нийгэм болон байгаль орчны хамгаалагчид, өмгөөлөгч, сэтгүүлч, төрийн үүрэг, хүний эрх хамгаалагчийн эрхийн хэрэгжилтийн мониторингийн чиглэлээр үндэсний хэмжээний таван судалгаа хийжээ.
Мөн 2022–2026 онд 76 гаруй удаагийн сургалтад нийт 29,159 иргэн, төрийн албан хаагч, иргэний нийгмийн төлөөлөл, оюутан, сурагчийг хамруулсан байна. Үндэсний механизмын үйл ажиллагааны нэг чухал үр дүн нь бодит кейсээс гарсан сургамж, судалгаа, мониторингийн дүгнэлтийг УИХ-д хүргүүлэх санал, зөвлөмж болон бодлогын шийдвэртэй холбосон явдал юм.
ухайлбал, Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлд хүний эрх хамгаалагчийн эрх, хамгаалалтын ерөнхий нөхцөлийг тусгаж, хоёр санал хүргүүлсэн бол 23 дахь илтгэлд иргэний нийгэм, байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилтийг 902 хүнийг хамруулсан судалгаанд үндэслэн авч үзэж, гурван санал хүргүүлжээ. Эдгээр илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан УИХ-ын 49, 37 дугаар тогтоол тус тус гарсан. Харин 24 дэх илтгэлээр өмгөөлөгч, сэтгүүлч хүний эрх хамгаалагчдын нөхцөл байдлыг судалж, өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой долоо, сэтгүүлчийн үйл ажиллагаатай холбоотой есөн санал хүргүүлсэн бөгөөд УИХ-ын 77 дугаар тогтоол гарчээ.
Мөн 25 дахь илтгэлд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан төрийн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн нийтлэг үүргийн хэрэгжилт болон хүний эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилтийн мониторингийн үр дүнг тусган, зургаан санал хүргүүлсэн бөгөөд УИХ-аас 25 дугаар тогтоол гарсан байна. Цаашид хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллагуудын дотоод журам, төсөвт шаардлагатай өөрчлөлт оруулах, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, шуурхай хамгаалалтын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байгааг С.Дондов гишүүн тэмдэглэв.
Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид хүний эрх хамгаалагчийг үйл ажиллагаатай нь хамт хамгаалах асуудал чухал бөгөөд хүний эрх хамгаалагчид учирч болзошгүй эрсдэлийг эрт илрүүлэх, заналхийллийг бууруулах, хамгаалалтын арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх, хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулах таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх шаардлагатайг онцоллоо.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.