Хүний эрх хамгаалагчдыг хамгаалах чиглэлээр 50 сургагч багш бэлтгэлээ
AI хураангуйNVIDIA NIM · gemma-4-31b-it
- Хүний эрх хамгаалагчдыг хамгаалах чиглэлээр 50 сургагч багш бэлтгэж сертификат гардууллаа.
- НҮБ-ын дэмжлэгтэйгээр эрсдэлд буй хүний эрх хамгаалагчдад шуурхай тусламж үзүүлэх төслийн хүрээнд сургалт явагдсан.
- Бэлтгэгдсэн багш нар цаашид бусдад мэдлэг, арга зүйгээ түгээн дэлгэрүүлэх юм.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 50 сургагч багш бэлтгэсэн
- 2026.10.30-нд сертификат гардуулсан
- Сургалт 2 өдөр үргэлжилсэн
- НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагчийн газрын дэмжлэгтэй
- Төслийн нэр: Эрсдэлд буй хүний эрх хамгаалагчдад шуурхай хамгаалалт ба сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх нь
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 30-нд нийтлэгдсэн
Хүний эрх хамгаалагчийн сургагч багш бэлтгэх хоёр өдрийн сургалтыг амжилттай дүүргэсэн оролцогчид өнөөдөр (2026.10.30) сертификатаа гардан авлаа.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрх хамгаалагчийн механизм НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагчийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Эрсдэлд буй хүний эрх хамгаалагчдад шуурхай хамгаалалт ба сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх нь” төслийн хүрээнд уг сургалтыг зохион байгуулав.
Тус сургалтад ХЭҮК-ын Тамгын газрын албан хаагчид, Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүд, холбогдох байгууллага, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл хамрагдсан бөгөөд оролцогчид цаашид сургалтаар эзэмшсэн мэдлэг, туршлага, арга зүйгээ бусдад түгээн дэлгэрүүлэх юм.
Өнөөдрийн сургалтыг ХЭҮК-ын гишүүн С.Дондов, Комиссын гишүүн Б.Энхболд, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагчийн газрын хүний эрхийн үндэсний зөвлөх Ч.Алтангэрэл, ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбат, референт Ц.Рэнцэндулам нар удирдан явууллаа.
Сургалтын төгсгөлд Комиссын гишүүн С.Дондов оролцогчдод хандан, хүний эрх хамгаалагчдын эрхийг хамгаалах, тэдний аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд мэргэшсэн сургагч багш нарын оролцоо, хувь нэмэр чухал болохыг онцлон тэмдэглэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв. Мөн төслийн хэрэгжилтийг дэмжин хамтран ажилласан байгууллага, талууд, сургалтад хамрагдсан оролцогч болон удирдан явуулсан нийт сургагч багш нарт талархал илэрхийллээ.
Энэ удаагийн сургалтын онцлог нь сургагч багш болон суралцагчийн гарын авлагыг багш нар болон оролцогчдын санал, хэлэлцүүлэгт үндэслэн сайжруулж байгаагаараа онцлогтой юм.
Энэхүү сургалт нь хүний эрх хамгаалагчдын эрсдэлийг үнэлэх, аюулгүй байдлыг хангах, шаардлагатай хамгаалал, дэмжлэгийг шуурхай хүргэх чиглэлээр холбогдох байгууллага, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар, чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.
Комисс цаашид хүний эрх хамгаалагчдыг хамгаалах чиглэлээр сургагч багш бэлтгэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж, энэ чиглэлээр ажиллах байгууллага, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэхээр төлөвлөж байна.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.