Оюуны өмчийн газар хөгжмийн бүтээлийн тарифыг батлав
Эх гарчигХөгжмийн бүтээл, дуу бичлэг ашиглуулах тарифыг хянан баталгаажуулж шийдвэрлэлээ
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Юу өөрчлөгдөх
- Хөгжмийн бүтээл, дуу бичлэгийг ашиглуулах төлбөрийн хэмжээг тодорхойллоо
- Хэзээнээс
- 2026 оны 10 дугаар 26-ны өдөр
AI хураангуйZ.ai GLM · glm-4.7-flash
- Оюуны өмчийн газрын дэргэдэх Зохиогчийн эрхийн зөвлөл 2026 оны 10-р сарын 26-нд хуралдаан зарлав.
- Хөгжмийн бүтээл, дуу бичлэгийг ашиглуулах хянан баталгаажууллаа.
- Шинэ даргаар Ц.Оюунааг сонгож, батлав.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026 оны 10 дугаар 26-ны өдөр, Зохиогчийн эрхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасан чиг үүрэг
- Оюуны өмчийн газар
- Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг (MOSCAP)
- Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв (MCPP)
- Ц.Оюунаа
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 2-нд нийтлэгдсэн
Оюуны өмчийн газрын дэргэдэх Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн зөвлөл нь 2026 оны 10 дугаар 26-ны өдрийн ээлжит хуралдаанаар Зохиогчийн эрхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасан чиг үүргийнхээ дагуу зохиогчийн эрхийн хөгжмийн бүтээл, хамаарах эрхийн дуу бичлэгийг ашиглуулах тарифыг хянан, баталгаажуулж шийдвэрлэлээ. Үүнд:
1. Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг (MOSCAP) хамтын удирдлагын байгууллагын хөгжмийн бүтээлийг концерт, хөгжмийн наадам, соёл урлагийн арга хэмжээ, баяр наадам, хүлээн авалт тэмдэглэлт арга хэмжээ, телевизийн талент шоу уралдаан, теле концерт, караоке бааранд дуу хөгжмийн бүтээлийг нийтэд тоглуулж ашиглуулах, онлайн караоке үйлчилгээнд дууг хуулбарлах, нийтэд дамжуулж ашиглуулах зохиогчийн эрхийн төлбөрийн тарифыг хянан, баталгаажуулж шийдвэрлэв. Дараах холбоосоор нэвтэрч танилцана уу.
Линк
2. Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв (MCPP) хамтын удирдлагын байгууллагын дуу бичлэг, фонограммыг караоке бааранд олон нийтэд тоглуулах болон караоке бэлдэц хуулбарлах хамаарах эрхийн төлбөрийн тарифыг хянан баталгаажуулж шийдвэрлэв. Дараах холбоосоор нэвтэрч танилцана уу.
Линк
Мөн тус хуралдаанаар Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн зөвлөлийн даргаар Олон Улсын Улаанбаатар Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Ц.Оюунааг гишүүдийн олонхын саналаар сонгож, батлав.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.