ЕАЭЗХ-ны худалдааны хэлэлцээрийн танилцуулга 12-р сарын 10-нд болно
Эх гарчиг“Худалдааны түр хэлэлцээрийн талаарх танилцуулга” арга хэмжээнд аж ахуйн нэгжүүдийг урьж байна
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- ЕАЭЗХ-ны орнуудтай худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд
- Юу өөрчлөгдөх
- Тарифын хөнгөлөлт, зах зээлд нэвтрэх боломжийн талаар мэдээлэл авч, тулгарч буй асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой.
- Хэзээнээс
- 2026 оны 12 дугаар сарын 10
- Юу хийх
- Холбоосоор эсхүл QR кодоор бүртгүүлэх
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны худалдааны хэлэлцээрийн танилцуулга 12 дугаар сарын 10-нд болно.
- Аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлт, зах зээлд нэвтрэх боломжийн талаар мэдээлэл өгөх юм.
- Экспорт, импортын үйл ажиллагаанд тулгарч буй хүндрэлийг хэлэлцэж, санал хүсэлт авах зорилготой.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Худалдааны түр хэлэлцээр
- Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)
- 2026 оны 12 дугаар сарын 10
- Эдийн засаг, хөгжлийн яам
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 4-нд нийтлэгдсэн
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийн талаар бизнес эрхлэгчдэд мэдээлэл өгөх, хэлэлцээрийн хэрэгжилттэй холбоотой санал, хүсэлтийг сонсох зорилгоор “Худалдааны түр хэлэлцээрийн талаарх танилцуулга” арга хэмжээг 2026 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулна.
Арга хэмжээний хүрээнд Худалдааны түр хэлэлцээрийн гол зохицуулалт, тарифын хөнгөлөлт, ЕАЭЗХ-ны гишүүн орнуудын зах зээлд нэвтрэх боломж болон гадаад худалдаа эрхлэхэд анхаарах асуудлын талаар мэдээлэл хүргэх юм.
Мөн аж ахуйн нэгжүүдийн экспорт, импортын үйл ажиллагаанд тулгарч буй хүндрэл, гаалийн бүрдүүлэлт, гарал үүслийн гэрчилгээ, стандарт, техникийн зохицуулалт, мал эмнэлэг, хорио цээр болон тээвэр, логистиктой холбоотой асуудлыг тодорхойлж, хэлэлцээрийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр санал авахыг зорьж байна.
Оролцохыг урьж буй аж ахуйн нэгжүүд
Монгол Улсаас ЕАЭЗХ-ны гишүүн орнууд руу экспорт хийдэг, тус орнуудаас импорт хийдэг, эсхүл эдгээр зах зээлд нэвтрэх сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг арга хэмжээнд оролцохыг урьж байна.
Арга хэмжээний мэдээлэл
Огноо: 2026 оны 12 дугаар сарын 10
Байршил: Нэмэлт мэдээллийг жич хүргэнэ.
Бүртгэл: Бүртгүүлэх холбоос
Оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүд дээрх холбоосоор эсхүл QR кодыг уншуулан бүртгүүлнэ үү.
Аж ахуйн нэгжүүдийн оролцоо, санал хүсэлт нь Худалдааны түр хэлэлцээрийн хэрэгжилтийг сайжруулах, бизнес эрхлэгчдийн гадаад худалдааны боломжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.