Хотула" апп-аас нүүр царайг шалгах болон орлого нотлох хэсгийг хассан
Эх гарчиг“Хотула” аппликэйшний талаарх комиссын гишүүний шаардлагын хэрэгжилтийг хяналаа
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Хотула аппликэйшн хэрэглэгчид болон түлш авдаг иргэд
- Юу өөрчлөгдөх
- Хувийн мэдээлэл цуглуулах зарим шаардлага (нүүр царай, орлого) арилж, апп-гүйгээр үйлчилгээ авах боломж бүрдсэн
AI хураангуйNVIDIA NIM · gemma-4-31b-it
- Хүний эрхийн комисс "Хотула" аппликэйшний хувийн мэдээлэл хамгаалах асуудлыг хянаж уулзалт хийлээ.
- Аппликэйшнээс нүүр царайг үнэмлэхтэй харьцуулах болон орлого нотлох хэсгийг бүрэн хассан байна.
- Апп ашиглахгүй байгаа иргэдэд түлш болон төрийн үйлчилгээг бусад сувгаар үзүүлж байгааг тодорхойлжээ.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026-04-08: Комиссын гишүүний 04/10 дугаартай шаардлага гарсан
- 2026-06-09: Хэрэгжилтийн талаарх эхний уулзалт болсон
- 2026-11-05: Хяналтын уулзалт хийгдсэн
- Нүүр царайг үнэмлэхтэй харьцуулах шатлалыг зогсоож, системээс хассан
- Орлого нотлох хэсгийг хассан
- Серверийг НЗДТГ-ын Нэгдсэн дата төвд байршуулсан
- Гадаадаас хандах хандалтыг сүлжээний түвшинд хаасан
- Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 5-нд нийтлэгдсэн
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Хотула” аппликэйшний хэрэглэгчдийн хувийн мэдээлэл хамгаалуулах эрхтэй холбоотой Комиссын гишүүний шаардлагын хэрэгжилтийг үр дүнг хянах уулзалтыг 2026 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Дижитал Инфосек” ХХК-ийн төлөөлөлтэй хийлээ.
Комисс “Хотула” аппликэйшнээр хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагаанд хүний эрх зөрчсөн, зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүссэн болохыг дүгнэж, хүний эрхийн зөрчил, эрсдэлийг арилгасан болохыг Комисст нотлох хүртэл аппликэйшний ашиглалтыг зогсоох, иргэд төрийн үйлчилгээг хүндрэл, чирэгдэлгүй авах бусад боломжийг бүрдүүлэх арга хэмжээ авах талаар Комиссын гишүүний 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 04/10 дугаартай шаардлагыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид хүргүүлсэн.
Шаардлагыг хэрэгжүүлэх зорилгоор авсан арга хэмжээний талаарх 4 албан бичгээр Комисст мэдээлэл ирүүлж, 2026 оны 06 дугаар сарын 09-ний өдөр мөн уулзалтаар хэлэлцсэн.
Уулзалтаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас шаардлагын хэрэгжилтийн талаар ирүүлсэн тайлбар, баримт бичиг, авсан арга хэмжээний талаар мэдээлэл сонсож, цаашид шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг хэлэлцэв. Шаардлагын мөрөөр хэрэглэгчийн нүүр царайг иргэний үнэмлэхийн зурагтай харьцуулах шатлалыг тус аппликейшнд ашиглахыг бүрэн зогсоож, системээс хассан. “Мэдээллийн аюулгүй байдлын бодлого”, “Нууцлалын бодлого”, “Үйлчилгээний нөхцөл”-ийг тус тус шинэчилж, орлого нотлох хэсгийг хассан. Системийн үндсэн серверийг НЗДТГ-ын дэргэдэх Нэгдсэн дата төвд байршуулж, гадаад улсаас хандах хандалтыг сүлжээний түвшинд бүрэн хааж, аюулгүй байдлын үнэлгээ хийлгэж, илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авсан байна.
Мөн аппликейшн ашиглах боломжгүй эсвэл татгалзсан иргэдэд төрийн үйлчилгээ болон сайжруулсан шахмал түлш худалдан авах боломжийг хязгаарлаагүй бөгөөд төрийн үйлчилгээний нэгдсэн систем (E-Mongolia), иргэний үнэмлэх, “Сайн” карт болон харьяа дүүрэг, хороо, “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ-ын салбаруудаар үйлчилгээ үзүүлдэг болсон тухайгаа мэдэгдсэн.
Уулзалтад Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн референт Э.Батжаргал, Мэдээллийн аюулгүй байдал хариуцсан шинжээч С.Эрдэнэболд, Ахлах мэргэжилтэн Б.Замилан нар оролцов.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг төлөөлж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Мэдээллийн технологийн асуудал хариуцсан зөвлөх Б.Нарантуяа, НЗДТГ-ын Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын дарга Э.Баттогтох, Технологи, системийн хөгжүүлэлтийн хэлтсийн дарга Э.Насанбат, тус хэлтсийн системийн төлөвлөлт, загварчлал хариуцсан мэргэжилтэн Ц.Оюунсүрэн, “Дижитал Инфосек” ХХК-ийг төлөөлж санхүү хариуцсан дэд захирал Ц.Батчимэг, зөвлөх Э.Энхцэцэг нар оролцлоо.
Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Дижитал Инфосек” ХХК-ийн төлөөлөл Комиссын гишүүний шаардлагыг бүрэн хэрэгжүүлж, Хотула аппликэйшнийг Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуульд нийцүүлэхэд Комисстой хамтран ажиллахаа илэрхийллээ.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.