Монголбанк Герман улсын Төв банкнаас хяналт шалгалтын сургалт авлаа
Эх гарчигХолбооны Бүгд Найрамдах Герман Улсын Төв банктай хамтран банкны хяналт шалгалтын чиглэлээр сургалт зохион байгууллаа
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Монголбанк Герман улсын Бундесбанктай хамтран банкны хяналт шалгалтын сургалт зохион байгууллаа.
- Сургалтаар банкны эрсдэлийг үнэлэх аргачлал болон олон улсын туршлагыг хэлэлцжээ.
- Хоёр төв банк 2026 оны 10 дугаар сарын 21-нд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан байна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026 оны 10 дугаар сарын 21: Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан
- 2026 оны 10 дугаар сарын 27–29: “Банкны хяналт шалгалтын үнэлгээний үйл явц” сургалт болсон
- Байгууллагууд: Монголбанк, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Төв банк (Бундесбанк)
- Хүний нэр: С.Наранцогт (Монголбанкны Ерөнхийлөгч)
Пи-ар, үнэлэмж
Байгууллагын стандарт пи-ар хэллэг ("чухал арга хэмжээ", "чадавхыг бэхжүүлэх") ашигласан байна.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 4-нд нийтлэгдсэн
Монголбанкнаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Төв банк (Бундесбанк)-тай 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд “Банкны хяналт шалгалтын үнэлгээний үйл явц” сэдэвт сургалтыг 2026 оны 10 дугаар сарын 27–29-ний өдрүүдэд хамтран зохион байгууллаа.
Бундесбанкны Хяналт шалгалтын үнэлгээний үйл явц (SREP)-ын хэрэгжилт хариуцсан нэгжийн захирал, Хамтарсан хяналт шалгалтын багийн хянан шалгалтын мэргэжилтнүүд удирдаж, Монголбанкны Банкны хяналт шалгалтын газрын хянан шалгагчид хамрагдав.
Сургалтын хүрээнд банкны эрсдэлийн удирдлага, хяналт шалгалтын үнэлгээний аргачлал, бизнес загварын үнэлгээ, банкны салбарт шинээр үүсэж байгаа эрсдэл, сорилтуудыг авч үзлээ. Мөн олон улсын сайн туршлага, бодит кейс судалгаанд тулгуурлан эрсдэлд суурилсан хяналт шалгалтын арга барилын талаар мэдлэг, туршлага солилцлоо.
Сургалтын үеэр Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Бундесбанкны мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзан, Монголбанкны хянан шалгагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулсанд талархал илэрхийллээ. Тэрбээр цаашид хоёр улсын төв банкны хамтын ажиллагааг өргөжүүлж, банкны хяналт шалгалтын чиглэлээр мэдлэг, туршлага солилцох үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэхийн ач холбогдлыг онцлов.
Энэхүү сургалт нь Монголбанкны хяналт шалгалтын чадавхыг бэхжүүлэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын арга зүйг боловсронгуй болгох, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны чухал арга хэмжээ болж байна.
Цаашид Монголбанк Бундесбанктай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хяналт шалгалтын мэргэжилтнүүдийг чадавхжуулах, банкны хяналт шалгалтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.