Архангайд хулгай хийсэн 4 этгээдийг баривчлан, хураан авсан эд зүйлсийн эзнийг хайж байна
Эх гарчигХохирогч хайж байна
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Архангай аймагт эд зүйлсээ алдсан иргэд
- Юу өөрчлөгдөх
- Хулгай хийгдсэн эд зүйлсээ буцаан авна
- Юу хийх
- Архангай аймгийн цагдаагийн газартай холбогдох
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Архангай аймагт хулгай хийсэн 4 этгээдийг Улаанбаатар хотоос баривчлалаа.
- Цагдаа нар хураан авсан мөнгөн эдлэл, хөөрөг, даалиныг эзэмшигч нарт нь буцааж өгөхөөр хайж байна.
- Эд зүйлсээ алдсан иргэд Архангай аймгийн цагдаагийн газарт хандах шаардлагатай.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026 оны 10 дугаар сарын 18-23
- Архангай аймгийн нутаг дэвсгэр
- 4 этгээд
- 31 ширхэг хөөрөг, 19 даалин, мөнгөн бөгж, гинж, кулон, бугуйн цаг, дуран
- 20 хөөрөг, 10 даалин, 20 орчим тооны металл эдлэл
- Цагдаагийн ерөнхий газар
- Архангай аймгийн цагдаагийн газар
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Хэвлэлдikon.mn, news.mn, sonin.mn-ийн гарчгаас
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 11-нд нийтлэгдсэн
Архангай аймгийн нутаг дэвсгэрт энэ оны 10 дугаар сарын 18-23-ны өдрүүдэд бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга, хөөрөг, мөнгөн эдлэл, бэлэн мөнгө зэрэг эд зүйл хулгайд алдсан дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Шалгалтын ажиллагаагаар өмнө нь удаа дараа ял шийтгүүлж байсан болон гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа хулгайлах гэмт хэрэг үйлдсэн Ч нарын бүлэг 4 этгээд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт орогнож байсныг олж тогтоон хойшлуулшгүй ажиллагаа явуулж баривчиллаа.
Нэгжлэгээр гэмт хэрэг үйлдэж олсон байж болзошгүй 31 ширхэг хөөрөг, 19 даалин, мөнгөн бөгж, гинж, кулон, бугуйн цаг, дуран зэрэг эд зүйлийг хураан авсан.
Одоогоор хөөрөг 20, даалин 10, цагаан өнгийн болон шаргал өнгийн 20 орчим тооны металл эдлэлийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна. Хураан авсан эд зүйлсийг хохирогч нарт таниулах, таньж олуулах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Хэрэв дээрх эд зүйлс дунд таны эд зүйл байвал Архангай аймгийн цагдаагийн газартай холбогдоно уу. Иргэд Та бүхэн орон байр, эд хөрөнгийнхөө аюулгүй байдлыг хангаж, сэжигтэй үйлдэл, нөхцөл байдлын талаар цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт даруй мэдэгдээрэй.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.