Хилийн цэргийнхэнд хүний эрхийн сургалт явууллаа
Эх гарчигХилийн цэргийн алба хаагчдад хүний эрхийн сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Хилийн цэргийн алба хаагчид
- Юу өөрчлөгдөх
- Хүний эрх, хувийн мэдээллийн хамгаалалтын талаарх мэдлэг нэмэгдэнэ
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Хүний эрхийн Үндэсний Комисс Хэнтий аймгийн Дадал сумын Хилийн цэргийн ангид сургалт явууллаа.
- Алба хаагчдад хүний эрх, тэгш эрх, хувийн мэдээллийн хамгаалалтын талаар мэдээлэл өгсөн.
- Хил хамгаалах салбарт хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх зорилготой ажээ.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026 оны 10-р сарын 23
- Хэнтий аймгийн Дадал сум
- Хүний эрхийн Үндэсний Комисс
- Хилийн цэргийн анги
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 26-нд нийтлэгдсэн
онХүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг 2026 оны аравдугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Дадал сум дахь Хилийн цэргийн ... дугаар ангийн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчдад хүний эрхийн сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Сургалт, хэлэлцүүлгээр хүний эрх, эрх чөлөөг хангах, тэгш эрхийг хамгаалах, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх, иргэдийн гомдол, мэдээллийг хянан шалгаж, шийдвэрлэх болон хүний хувийн мэдээллийг хамгаалах асуудлыг хөндөв.
Тодруулбал, Комиссын дарга доктор Д.Сүнжид “Хил хамгаалах салбар дахь хүний эрхийн асуудал”, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар “Комисст ирүүлсэн гомдол, мэдээллийг шалган шийдвэрлэсэн байдал, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр, Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Замилан хүний хувийн мэдээллийг хамгаалах асуудлаар тус тус мэдээлэл өгч, алба хаагчдын сонирхсон асуултад хариуллаа.
Энэхүү үйл ажиллагаа нь хил хамгаалах байгууллагын алба хаагчдын хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэхэд чиглэв. Хүний эрхийн сургалт, хэлэлцүүлэгт алба хаагчдаа хамруулж, хамтран ажилласан Хилийн цэргийн ... дугаар ангийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлье.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.