Оюу толгойн 3 их наяд төгрөгийн ногдол ашгийг төсөвт төвлөрүүлэх хуулийг хэлэлцэж байна
Эх гарчигХамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Бүх иргэд
- Юу өөрчлөгдөх
- Улсын төсвийн орлого, зарцуулалтын төлөвлөлтөд өөрчлөлт орно.
AI хураангуйGoogle Gemini · gemini-3.1-flash-lite
- УИХ-ын Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. - “Оюу толгой” ХХК-аас 3 их наяд төгрөгийн ногдол ашгийг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөж байна. - Засгийн газар холбогдох татан авсантай холбогдуулан төсөлд өөрчлөлт оруулах саналыг дэмжлээ.
Нэр томьёо
Байнгын хороо
Нэг салбарын асуудлыг (төсөв, хууль зүй гэх мэт) нэгдсэн хуралдаанаас өмнө хэлэлцдэг УИХ-ын гишүүдийн хороо.
Гол тооAI ялгасан · 3.43 сая хүнд хуваасан
- 3их наяд ₮👤 ≈ 875 900₮ / хүн
Оюу толгой ХХК-аас 3 их наяд төгрөгийн ногдол ашгийг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хуралдаан болсон
- Оюу толгой ХХК-аас 3 их наяд төгрөгийн ногдол ашгийг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн
- Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл
- Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32.1 дэх хэсэг
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй. Мэдээлэл нь хууль тогтоох үйл явцын талаарх баримтат тайлан байна.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 27-нд нийтлэгдсэн
Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар өнөөдөр /2026.10.27/ Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Төслийг Засгийн газраас Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн. Нэгдсэн төсвийн төсөлд “Оюу толгой” ХХК-аас нийт 3 их наяд төгрөгийн ногдол ашгийн орлогыг төсөвт төвлөрүүлж, үүнээс Үндсэн хуульд заасны дагуу газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх, нийгмийн тулгамдсан суурь асуудлыг үе шаттай шийдвэрлэхээр төслийн үзэл баримтлалд тусган, холбогдох тооцооллыг хийж төлөвлөжээ.
Гэвч хууль санаачлагч 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг татан авсан байна. Иймд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд хөндөгдсөн холбогдох заалт, дагаж мөрдөх хугацааг өөрчлөх саналыг Ажлын хэсгээс гаргасан хэмээн УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Батжаргал танилцууллаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, гурван аймаг орон нутгийн үнэт цаас гаргадаг, тэдгээрийн дүнг төсөлд тодорхой тавих, 21 аймгийн өмнөх оны төсвийн үлдэгдлийг юунд зарцуулахаар тусгасныг тодруулав.
Хуулийн төслийн талаар УИХ-ын Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Байнгын хороодын хамтарсан хуралдаанаас гарсан санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах илтгэгчээр УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяаг сонгосноор энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.