Мэдээллийн боловсрол, хэвлэлийн эрх чөлөөг судлах гэж 16 төлөөлөгч Бельги, Шведэд ажиллалаа
Эх гарчигИргэдийн мэдэх эрх, мэдээллийн суурь боловсролын чиглэлээр туршлага судлав
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Монголын 16 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Бельги, Швед улсад мэдээллийн боловсрол, хэвлэлийн эрх чөлөөг судлав.
- Энэхүү аялал нь Европын Холбооны санхүүжилттэй 2026-2028 оны төслийн хүрээнд болсон.
- Төлөөлөгчид Европын Парламент болон Шведийн төрөх байгууллагуудтай уулзаж, туршлага солилцлоо.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Төлөөлөгчийн бүрэлдэхүүн: 16 хүн
- Аяллын хугацаа: 6 хоног
- Төслийн хугацаа: 2026–2028 он
- Санхүүжүүлэгч: Европын Холбоо
- Хэрэгжүүлэгч: Хэвлэлийн хүрээлэн, Европын Үзэгчдийн эрх ашгийг хамгаалах нэгдэл (EAVI)
- Швед улсад ажилласан огноо: 2026 оны 10-р сарын 15–16
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 21-нд нийтлэгдсэн
Хүний эрхийн Үндэсний Комисс, Монгол Улсын Их Хурал, төрийн захиргааны төв болон зохицуулах байгууллага, эрдэм шинжилгээ, боловсролын байгууллага, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл бүхий 16 хүний бүрэлдэхүүнтэй баг Бельги, Швед Улсад зургаан өдрийн турш туршлага судалж, хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол, иргэдийн мэдэх эрх, хэвлэлийн эрх чөлөө, ардчилсан засаглал, иргэдийн мэдээлэлд суурилсан оролцоог дэмжих бодлого, институцийн зохицуулалттай танилцаж, Европын байгууллагуудтай санал солилцлоо. Тус багийн бүрэлдэхүүнд Хүний эрхийн Үндэсний Комиссын ХЭБХ-ийн дарга Х.Цэцгээ ажиллав.
Энэхүү туршлага судлах хөтөлбөрийг Европын Холбооны санхүүжилтээр Хэвлэлийн хүрээлэн Европын Үзэгчдийн эрх ашгийг хамгаалах нэгдэлтэй (EAVI) хамтран хэрэгжүүлж буй “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролоор иргэний нийгмийг чадавхжуулж, Монголын ардчиллыг бэхжүүлэх нь” (2026–2028) төслийн хүрээнд зохион байгуулсан юм.
Бельги Улсын Брюссель хотод болсон уулзалтуудын хүрээнд төлөөлөгчид Европын Холбооны Гадаад харилцааны алба, Европын Комиссын төлөөлөлтэй уулзаж, хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол, стратегийн харилцаа холбоо, ардчилсан засаглал, жендэрийн эрх тэгш байдал, хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр Европын Холбооны баримталж буй бодлого, хамтын ажиллагааны туршлагын талаар мэдээлэл авлаа.
Мөн Европын Парламентын Гадаад бодлогын ерөнхий газрын Ази, Австрали, Шинэ Зеландыг хариуцсан нэгжийн дарга Никколо Ринальдитай уулзаж, Монгол Улс, Европын Холбооны харилцаа, парламент хоорондын яриа хэлэлцээ, харилцан сонирхсон салбарын институцийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Туршлага судлах ажлын хоёр дахь хэсэг 2026 оны аравдугаар сарын 15–16-ны өдрүүдэд Швед Улсын Стокхольм хотод үргэлжилж, хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын төрийн бодлого, институцийн зохион байгуулалт, судалгаа, боловсролын салбар дахь хэрэгжилтэд төвлөрлөө.
Энэ хүрээнд төлөөлөгчид Шведийн Хэвлэл мэдээллийн агентлагт ажиллаж, тус байгууллагын шинжээч Катарина Бухт, хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын зохицуулагч Мартина Вагнер нартай уулзан, байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаа, хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй зохион байгуулалттай танилцав.
Түүнчлэн Шведийн Соёлын яамны Хэвлэл мэдээлэл, ардчиллын нэгжийн ажилтан София Блид, Агнес Страндберг нар хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын талаарх төрийн бодлогын үндсэн чиглэл, хэрэгжилт, оролцогч талуудын хамтын ажиллагааны талаар танилцууллаа.
Уулзалт, хэлэлцүүлгийн үеэр хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг ардчилсан оролцоо, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээллийн олон ургальч байдал, иргэдийн мэдээлэлтэй ажиллах чадавхтай уялдуулан, салбар дамнасан бодлогын хүрээнд хөгжүүлж буй туршлагыг судалсан нь онцлог байв.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.