Шатахууныг талоноор олгохыг хориглож, 10-р сарын импортын хэмжээг тодорхойллоо
Эх гарчигИргэдээ бухимдуулахгүй, хүнд суртал үзүүлэхгүй шатахуун түгээхийг аж ахуйн нэгжүүдэд анхааруулав
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Автомашинтай иргэд болон тээвэр, бизнес эрхлэгчид
- Юу өөрчлөгдөх
- Шатахуун түгээх станцууд бүрэн хүчин чадлаараа ажиллаж, талон ашиглахгүйг шаардсан тул дараалал багасах боломжтой.
AI хураангуйNVIDIA NIM · gemma-4-31b-it
- Ерөнхий сайд шатахуун түгээгч компаниудыг иргэдийг дараалалд зогсоож, талоноор олгох хүнд суртал үзүүлэхгүй байхыг анхаарууллаа.
- Шатахууныг хэвийн түгээж чадвал импортлогчдод татаас олгох УИХ-д оруулах боломжтойг мэдэгдсэн.
- 10-р сард ОХУ, БНХАУ, БНСУ-аас их хэмжээний бензин, дизель түлш авахаар тохиролцсон байна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026 оны 9-р сард 64,573 тонн АИ-92 бензин орж ирсэн
- Шок үед нэг сарын АИ-92 хэрэглээ 75,000-80,000 тоннд хүрдэг
- 10-р сард Роснефть-ээс 57,000т АИ-92, 94,300т дизель, 5,000т онгоцны түлш авах тохиролцоо
- Нефтехимисервис-ээс 30,000т дизель түлш авах тохиролцоо
- Газпромнефть-ээс 1,000т АИ-92, 5,000т дизель түлш авах тохиролцоо
- БНХАУ-аас 8,000т АИ-92, 1,000т АИ-95, 10,000т дизель, 1,000т онгоцны түлш захиалсан
- БНСУ-аас 12,000т АИ-92 бензин захиалсан
Пи-ар, үнэлэмж
Засгийн газрын зүгээс татварын хөнгөлөлт, дэмжлэг үзүүлж буйгаа онцолж, бүх бурууг аж ахуйн нэгжүүдийн 'хүнд суртал'-д тооцсон хандлага ажиглагдана.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 2-нд нийтлэгдсэн
рөнхий сайд Н.Учрал /2026.10.02/ түлш, шатахууны "Шуурхай штаб"-ын хурлыг ахлан хуралдууллаа. Ард иргэдийг бухимдуулахгүй, хүнд суртал үзүүлэхгүй шатахуун түгээхийг газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдэд анхааруулж, биелэлтийг бүрэн хянаж ажиллахыг холбогдох яам, төрийн байгууллагынханд үүрэг болголоо.
Ерөнхий сайд “Шатахуун авахын тулд урт дараалалд зогсож, шагийн үнээр авч буй иргэд үнэн, бодит байдлаа хэлж байна. Иргэд бухимдаж байна. Шатахууны хомсдол айл өрхийн амьжиргаа, бизнест хүндрэл учруулж байна. Харин ч иргэд маань нөхцөл байдлыг ойлгож, өнөөдрийг хүртэл хүлээцтэй хандаж ирсэн” гэдгийг хэллээ.
Засгийн газар бүх боломжоо дайчлан шатахуун татан авчирч, газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт, хил, гааль, төмөр зам, тээврийн бүхий л үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж байна. Гэтэл хэвийн олгохгүй, иргэдийг олон цагаар дугаарлуулан зовоож, талоноор өгнө эсвэл дараагийн ээлжийн хүн олгоно гэх мэтээр чирэгдүүлж байгааг Ерөнхий сайд шүүмжиллээ. Шатахуун түгээх станц найман хошуутай байж хоёр хошуугаар нь л олгож байна гэсэн иргэдийн шүүмжлэлийг аж ахуйн нэгжүүд хүлээн авч, станцуудаа бүрэн хүчин чадлаар ажиллуулах нь зүйтэй гэлээ.
Засгийн газрын олоод ирсэн шатахууныг иргэдэд хүндрэл, чирэгдэлгүй олгоход төр, хувийн хэвшил, аж ахуйн нэгж хэн хэн нь анхаарч, хамтран ажиллах шаардлагатайг Ерөнхий сайд Н.Учрал онцлоод газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүд Засгийн газартай бүрэн ойлголцолд хүрч чадвал нэг удаагийн хуулийн төсөл УИХ-д оруулж, тодорхой хугацаанд татаас өгч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.
Гааль, төмөр зам, нефть компаниуд, шатахуун түгээх станцуудаар байнга явж шалгаж, шаардлага тавьж буй иргэдтэй уулзан, орж ирсэн бензин аль аль компаниудад яаж хуваарилагдаж байгаа талаарх мэдээллийг үнэн зөв өгч ажиллахыг сайд Г.Дамдиннямд даалгаад АҮЭБЯ, ГТХЭГ зэрэг төрийн байгууллагын удирдлагууд ажлаа илүү оновчтой, шуурхай, нээлттэй зохион байгуулах учиртайг Ерөнхий сайд анхааруулав. Талон гэдэг цаасны хүнд суртал, бензин биш бичиг түрүүлж зардаг асуудлыг цэгцлэхийг Монополын эсрэг газарт үүрэг болгов.
Шуурхай штабын хуралд оролцсон аж ахуйн нэгжийн төлөөлөл шатахуун тасрах вий гэсэн айдас “паник худалдан авалт” (Panic buying) үүсгэж байгааг, зарим компани талоноор шатахуун олгож буйг хэлж байлаа.
2026 оны есдүгээр сард энгийн үеийн хэрэглээнд хүрэлцэхүйц буюу 64,573 тонн АИ-92 орж иржээ. Улсын хэмжээнд шок үүссэн үед нэг сарын АИ-92 хэрэглээ 75,000-80,000 тоннд хүрдэг байна.
2026 оны аравдугаар сард ОХУ-ын Роснефть компаниас 57,000 тонн АИ-92 автобензин, 94,300 тонн дизель түлш, 5,000 тонн онгоцны түлш, Нефтехимисервис компаниас 30,000 тонн энгийн дизель түлш, Газпромнефть компаниас 1,000 тонн К5/Евро-5/ ангиллын АИ-92 автобензин, 5,000 тонн К5/Евро-5/ ангиллын дизель түлш авахаар тохиролцсон. Бусад үйлдвэрээс 25,000 тонн энгийн дизель түлш, БНХАУ-аас 8,000 тонн К5/Евро-5/ АИ-92 автобензин, 1,000 тонн АИ-95 автобензин, 10,000 тонн К5/Евро-5/ дизель түлш, 1,000 тонн онгоцны түлш, БНСУ-аас 12,000 тонн К5/Евро-5/ Аи-92 автобензин худалдан авах урьдчилсан захиалга хийгджээ.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.