Тэтгэвэр 300 мянгаар нэмэгдэнэ, бизнесэд 10 хувийн хүүтэй зээл олгоно
Эх гарчигИргэд ерөнхий сайдын есөн шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлж байна
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Юу өөрчлөгдөх
- Тэтгэвэр 300,000 ₮-ээр нэмэгдэх, бизнес эрхлэгчид 10 хувийн хүүтэй зээл авах боломжтой болно, ипотекийн зээлд 16,000 өрх хамрагдана.
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Ерөнхий сайд Өвөрхангай аймгийн иргэдэд 2026 оны төсвийн болон 2027 оны төсвийн төсөл дэх есөн шийдвэрийг танилцууллаа.
- Иргэдийн худалдан авах чадвар буурч буйтай холбоотойгоор бичил, дунд бизнес эрхлэгчдэд 10 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
- Ахмад настан, залуусын ипотекийн зээл, төрийн албан хаагчдын цалин нэмэгдэл зэрэг арга хэмжээг УИХ-ын баталснаар хэрэгжүүлэх юм.
Нэр томьёо
Төсвийн тодотгол
Оны дундуур, батлагдсан төсвийн орлого, зарлагад өөрчлөлт оруулах.
Гол тооAI ялгасан · 3.43 сая хүнд хуваасан
- 300сая ₮
Компани, аж ахуйн нэгжид 300 сая төгрөг хүртэлх хөнгөлөлттэй зээл
- 100сая ₮
Бичил бизнес эрхлэгчдэд 100 сая төгрөг хүртэлх хөнгөлөлттэй зээл
- 300,000₮
Компани, аж ахуйн нэгжид 300 сая төгрөг хүртэлх хөнгөлөлттэй зээл
- 40-50 мянган ₮
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны улсын төсвийн төсөл
- Бичил бизнес эрхлэгчдэд 100 сая төгрөг хүртэлх хөнгөлөлттэй зээл
- Компани, аж ахуйн нэгжид 300 сая төгрөг хүртэлх хөнгөлөлттэй зээл
- Хөнгөлөлттэй зээлийн хүү 10 хувь
- 2026 оны 11 дүгээр сарын 01-ээс нас харгалзахгүй тэтгэвэр нэмэгдэнэ
- Хамгийн бага тэтгэвэр 300,000 төгрөгөөр нэмэгдэнэ
- Ипотекийн зээлийн хөтөлбөрт 16,000 өрх хамруулна
- Оюу толгойгоос ногдол ашиг авахыг албан ёсоор баталгаажуулсан
Пи-ар, үнэлэмж
Текстэд 'иргэд дэмжиж буйгаа илэрхийлж байна', 'талархлаа илэрхийлэв' гэх мэт сөрөг эсвэл шүүмжлэлийн бус, зөвхөн эерэг утгатай илэрхийллүүд ашигласан. Мөн 'хөдөлмөрлөе, хийж бүтээе' гэх мэт сурталчилгааны шинжтэй хэллэг байгаа.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 9-р сарын 20-нд нийтлэгдсэн
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өвөрхангай аймгийн иргэд, худалдаа эрхлэгчдийн санал хүсэлтийг сонсож, 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны улсын төсвийн төсөл, түүнийг дагасан есөн шийдвэрээ танилцуулав.
Худалдаа, бизнес эрхлэгчид иргэдийн худалдан авах чадвар буурч буйг хөндөв. Ерөнхий сайд бичил бизнес эрхлэгчид, дундаж давхаргыг дэмжсэн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ. Иргэнд 100 хүртэлх сая, компани, аж ахуйн нэгжид 300 сая хүртэлх төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 10 хувийн хүүтэй олгохоор ажиллаж байгааг хэлэв.
Ахмад настнуудын төлөөлөл тэтгэврийг 70-аас дээш насныханд нэмэх эсэхийг тодруулж байлаа. 2026 оны улсын төсвийн тодотголоор 11 дүгээр сарын 01-ээс нас харгалзахгүй тэтгэвэр нэмнэ, суурь тэтгэвэр олгосноор хамгийн бага тэтгэвэр 300,000 төгрөгөөр нэмэгдэнэ хэмээн Ерөнхий сайд хариулав. Ахмадуудын хувьд нэн шаардлагатай даралт, зүрх судас, чихрийн шижингийн эм үнэгүй олгох гэж буйд талархлаа илэрхийлэв. Чихрийн шижинтэй нэг ахмад настанд сахарын эм тарианд сард 40-50 мянган төгрөг зарцуулдаг тухайгаа хэлж байв.
Мөн залуусыг ипотекийн зээлд хамруулахад анхаарах шаардлагатайг иргэд хөндсөн. Ипотекийн зээлийн хөтөлбөрт 16,000 өрх хамруулна. Мөн төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмнэ. Хөдөлмөрлөе, хийж бүтээе гэсэн хэн бүрийг дэмжих нь Засгийн газрын гол бодлого. Монголчууд 17 жилийн дараа анх удаа Оюу толгойгоос ногдол ашиг авахыг албан ёсоор баталгаажуулсан зэрэг Засгийн газрын бодлого шийдвэрээ Ерөнхий сайд тайлбарлалаа.
Улсын төсвийг УИХ хэлэлцэн баталснаар эдгээр ажил бодитой хэрэгжиж, иргэдэд хүрнэ гэдгийг Ерөнхий сайд тодотгов. УИХ-ын гишүүд иргэдээ бодож улсын төсвийг батлах шаардлагатай гэдгийг Өвөрхангай аймгийн иргэд хэлж байна.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.