Монгол-Узбекистан худалдаа 32 сая ам.долларт хүрч, гаалийн хэлэлцээр байгуулахад санал нэгдлээ
Эх гарчигГЕГ: Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хоорондын гадаад худалдааны нийт бараа эргэлт өнгөрсөн онд 32 сая ам.долларт хүрчээ
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Монгол, Узбекистан хоёр улсын гаалийн байгууллага хоорондоо хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулах асуудлыг хэлэлцэж, төсөл боловсруулахад санал нэгдлээ.
- 2025 онд хоёр улсын хоорондох бараа эргэлт 32 сая ам.долларт хүрч, өмнөх онтой харьцуулахад гурав дахин өссөн байна.
- Монгол Улс малын мах экспортлох бол Узбекистанаас хүнс, жимс, самар импортолж байна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2025 онд Монгол-Узбекистан хоорондох гадаад худалдааны нийт бараа эргэлт 32 сая ам.доллар
- 2025 оны бараа эргэлт өмнөх онтой харьцуулахад 3 дахин өссөн
- Монгол Улс малын мах экспортолдог
- Узбекистанаас хүнсний бүтээгдэхүүн, жимс, самар импортолдог
- Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслалцаа үзүүлэх тухай хэлэлцээрийн төсөл боловсруулахад санал нэгдсэн
Пи-ар, үнэлэмж
Текстэд худалдааны өсөлтийг 'өргөжин хөгжиж' гэж илэрхийлсэн боловч тодорхойгүй амлалт, хэтэрхий магтаал байхгүй. Уулзалтын үр дүнд 'идэвхтэй ажиллахаар тохиролцов' гэсэн албан ёсны хэллэг ашигласан.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 30-нд нийтлэгдсэн
Өнөөдөр /2026.10.30/ Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дэд дарга Г.Энхтайван Бүгд Найрамдах Узбекистан Улсын гаалийн байгууллагын төлөөлөгчидтэй уулзалт хийж хоёр улсын гаалийн байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.
Сүүлийн жилүүдэд Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улсын худалдаа, эдийн засгийн харилцаа өргөжин хөгжиж, хоёр улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2025 онд 32 сая ам.долларт хүрч, өмнөх онтой харьцуулахад гурав дахин өсчээ.
Монгол Улсаас Узбекстан Улсруу голчлон малын мах экспортолдог бол Монгол Улсад Узбекстанаас хүнсний бүтээгдэхүүн, жимс, самар зэргийг голлон импортолж байна.
Талууд хоёр улсын гаалийн байгууллага хоорондын хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх зорилгоор “Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслалцаа үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулах асуудлыг хэлэлцэж, уг хэлэлцээрийн төслийг боловсруулах, цаашид байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдэв.
Мөн гаалийн мэдээлэл, туршлага солилцох, худалдааг хөнгөвчлөх, гаалийн байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах, гаалийн хяналт, бүрдүүлэлтийн үр нөлөөг дээшлүүлэх, Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж хөтөлбөрийг харилцан хүлээн зөвшөөрөх, албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Уулзалтын үр дүнд хоёр улсын гаалийн байгууллагын хамтын ажиллагааны цаашдын үндсэн чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан ойлголцолд хүрч, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чиглэлээр идэвхтэй ажиллахаар тохиролцов. Монгол Улсын Гаалийн ерөнхий газар нь Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гаалийн байгууллагатай харилцан ашигтай, үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг гаалийн салбарын хүрээнд дэмжин ажиллах юм
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.