Гаалийн алба хоёрдмол зориулалттай барааг илрүүлэх сургалт авлаа
Эх гарчигГЕГ: Хоёрдмол болон цэргийн зориулалттай барааг таньж илрүүлэх, чадавхыг бэхжүүлэх ахисан шатны сургалтыг зохион байгууллаа
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Гаалийн алба хаагчид
- Юу өөрчлөгдөх
- Хоёрдмол, цэргийн барааг илрүүлэх, техникийн дүн шинжилгээ хийх чадвар дээшлэгдлээ
- Хэзээнээс
- 2026 оны 11-р сарын 3-4
- Юу хийх
- Олон улсын стандартаар хяналт уран, зөвшөөрөгүй шилжүүлэг зогсоох
AI хураангуйOpenRouter · nemotron-3-ultra-550b-a55b:free
- Гаалийн ерөнхий газраас АНУ, ЕС, ХБНГУ-ын хамтран хоёрдмол болон цэргийн зориулалттай барааг илрүүлэх ахисан сургалтыг 11-р сарын 3-4-нд зохион байгууллаа.
- Сургалтын зорилго нь экспортын хяналтыг бэхжүүлэх, хууль бус шилжүүлэг зогсоох, олон улсын аюулгүй байдлыг хангах юм.
- ГЕГ-ын дарга П.Дэлгэрнаран алба хаагчид онолын мэдлэгээ практик чадварт хөрвүүлж, эрсдэлтэй барааг цаг тухайд илрүүлэхэд анхаарахыг зааж байна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Сургалт 2026 оны 11-р сарын 3-4-ний өдрүүдэд болсон
- Зохион байгуулагчид: ГЕГ, НҮБ, АНУ-ын Төрийн Департамент (EXBS), ЕС, ХБНГУ, Монгол Улсын Терроризмтой тэмцэх зөвлөл
- Сургалтын сэдвийг ГЕГ-ын дарга П.Дэлгэрнаран албан ёсоор нээсэн
- Зорилго: Стратегийн худалдааны хяналт бэхжүүлэх, цэргийн зориулалттай барааны хууль бус тээвэрлэлтийг зогсоох
Пи-ар, үнэлэмж
Албан байгууллагын арга хэмжээний мэдээлэл бөгөөд тодорхой мөнгөн дүн, гэрээгүй зарцуулалт байхгүй. Магтаал, үр дүнийн үнэлгээ нь албан ёсны хэлбэрээр байна.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 5-нд нийтлэгдсэн
НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн алба, АНУ-ын Төрийн Департаментын Экспортын хяналт, хилийн аюулгүй байдлын хөтөлбөр, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, ХБНГУ-ын Эдийн засаг, экспортын хяналтын алба, Монгол Улсын Терроризмтой тэмцэх зөвлөл, Гаалийн ерөнхий газар хамтран алба хаагчдын чадавхыг бэхжүүлэх, сургаж мэргэшүүлэх чиглэлээр “Хоёрдмол болон цэргийн зориулалттай барааг таньж илрүүлэх нь” сэдэвт ахисан шатны сургалт, мэдээллийн олон улсын арга хэмжээг энэ сарын 3-4-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Тус сургалт нь экспортын хяналтын тогтолцоог бэхжүүлэх, стратегийн болон цэргийн зориулалттай зарим төрлийн барааны хууль бус тээвэрлэлтийг таслан зогсооход чиглэсэн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой юм.
Энэхүү арга хэмжээг ГЕГ-ын дарга П.Дэлгэрнаран албан ёсоор нээж, хэлсэн үгэндээ “ Гаалийн байгууллага стратегийн худалдааны хяналтыг хэрэгжүүлэх, эрсдэлтэй барааг цаг тухайд нь илрүүлэх, хууль бус шилжүүлэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэгтэй. Энэ нь зөвхөн хууль сахиулах асуудал бус, олон улсын аюулгүй байдлыг хангах, Монгол Улсын олон улсын өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, хариуцлагатай худалдааг дэмжихтэй салшгүй холбоотой юм.
Иймд сургалтаар олж авсан мэдлэгээ зөвхөн онолын түвшинд бус, бараа техникийн дүн шинжилгээ хийх, эрслэлийн шинж тэмдэгийг таних, сэжигтэй тохиолдолыг зөв үнэлэх арга барилыг эзэмшиж, практик чадвараа хөгжүүлэхэд анхаарах нь чухал байна” гэв.
Олон улсын худалдаанд ашиглагдаж байгаа бараа, тоног төхөөрөмж, технологи нь энгийн үйлдвэрлэл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, харилцаа холбооны зориулалтаар ашиглагдахын зэрэгцээ, цэргийн болон үй олноор хөнөөх зэвсэг бүтээх, үйлдвэрлэхэд ашиглагдах эрсдэлтэй байдаг. Иймээс тухайн барааны зөвхөн нэр, зориулалтаар хязгаарлахгүйгээр техникийн үзүүлэлт, ашиглах боломж, эцсийн хэрэглэгч, ашиглалт болон тээвэрлэлтийн нөхцөлийг цогцоор нь үнэлэх шаардлагатай байгааг сургалтад оролцогчид онцолж байлаа.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.