Зөвшөөрөл сунгуулахад татвар шалгахгүй, 2 хоногт шийдвэрлэнэ
Эх гарчигГЕГ: эдийн засгийн эрх чөлөөний болон зөвшөөрөл мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг таниулах арга хэмжээ зохион байгууллаа
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Аж ахуйн нэгжүүд
- Юу өөрчлөгдөх
- Баталгаат үйлдвэрлэлийн зөвшөөрөл сунгуулахад татвар, даатгалын өр шалгахгүй болж, 2 хоногт шийдвэрлэгдэнэ.
- Хэзээнээс
- 2026 оны 10 дугаар сарын 26
- Юу хийх
- license.mn-ээр хүсэлт илгээх
AI хураангуйZ.ai GLM · glm-4.7-flash
- Гаалийн ерөнхий газар 2026 оны 10 дугаар сарын 26-нд 179 аж ахуйн нэгжийг хамарсан арга хэмжээ зохион байгууллаа.
- Баталгаат үйлдвэрлэлийн зөвшөөрөл сунгуулахад татвар, даатгалын өр шалгахгүй, 2 хоногт шийдвэрлэгдэх боллоо.
- Цахим систем license.mn-ээр 24 цагийн турш хүсэлт илгээх боломж бүрдлээ.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Огноо: 2026-10-26
- Арга хэмжээ: Эдийн засгийн эрх чөлөө, зөвшөөрөл мэдэгдлийн тухай хуулийг таниулах арга хэмжээ
- Оролцогч: 179 аж ахуйн нэгж (79 танхимаар, 100 цахимаар)
- Хууль: Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль
- Байгууллага: Гаалийн ерөнхий газар, Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв
- Шинэчлэлт: Татварын өр, нийгмийн даатгалын шимтгэлийн өр шалгах шаардлагыг хассан
- Шинэчлэлт: Хугацаа сунгуулахад 2 хоногт шийдвэрлэх боломж бүрдлээ
- Систем: license.mn цахим систем
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 26-нд нийтлэгдсэн
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 329 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Гаалийн ерөнхий газраас Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийг гадаад худалдаанд оролцогч аж ахуйн нэгжүүдэд сурталчлан таниулах арга хэмжээ 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа. Арга хэмжээнд танхимаар 79, цахимаар 100, нийт 179 аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.
Энэ үеэр зөвшөөрлийн цахим систем болох license.mn-ээр хүсэлт илгээхэд анхаарах асуудлаар зөвлөгөө өгч, гаалийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд боловсруулж буй журам, шалгуурын төсөлд аж ахуйн нэгжүүдийн саналыг авах ажлыг зохион байгууллаа. Мөн зөвшөөрөл сунгуулахад тавигдах шаардлагад орсон өөрчлөлтүүдийг танилцуулав.
✅ Тухайлбал, “татварын өр”, “нийгмийн даатгалын шимтгэлийн өр”-гүй байх шаардлагыг хассан бөгөөд зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнөх нэг жилээс доошгүй хугацаанд зөрчил гаргаагүй аж ахуйн нэгж хялбаршуулсан горимоор хугацаа сунгуулах хүсэлт гаргасан тохиолдолд ажлын хоёр хоногт шийдвэрлүүлэх боломжтой болсон талаар мэдээлэл өглөө.
Түүнчлэн Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх “Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв”-д ГЕГ-ын холбогдох албан хаагчид долоо хоног бүрийн мягмар гарагт ажиллаж, гаалийн байгууллагын эрхлэх асуудлын хүрээнд олгодог зөвшөөрлийн талаар иргэн, хуулийн этгээдэд зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа юм.
📌ГЕГ-аас license.mn системээр дараах зөвшөөрөл, хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэж байна. Үүнд:
✅Гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаа эрхлэх;
✅Гаалийн баталгаат барилгын талбай ажиллуулах;
✅Гаалийн баталгаат үйлдвэрийн газар ажиллуулах;
✅Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар ажиллуулах;
✅Гаалийн тусгай бүс байгуулах;
✅Татваргүй барааны дэлгүүр ажиллуулах;
✅Гаалийн түр агуулах ажиллуулах;
✅Гаалийн хяналтын бүс тогтоолгох;
✅Тээвэрлэгч байгууллагад гаалийн итгэмжлэл олгох.
Цахим систем нэвтэрснээр аж ахуйн нэгжүүд цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хүсэлтээ цахимаар илгээх, хүсэлтийн явц болон гаалийн байгууллагын хяналт, шийдвэрлэлтийн төлөвийг системээр хянах боломж бүрдсэн байна
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.