ЭМЯ, НҮБ-ын ХАС 2027 онд дуусах хөтөлбөрийн дараагийн алхамд тохиролцов
Эх гарчигЭрүүл мэндийн сайд Э.Батшугар НҮБ-ын ХҮН амын сангийн Монгол улсыг хариуцсан захирал надиа рашидыг хүлээн авч уулзлаа
Протоколын мэдээБолсон үйл явдлыг (уулзалт, айлчлал, нээлт, хурал, тайлан) мэдээлсэн. Гарчигт нь шийдвэр, мөнгөн дүн, хэрэгжих хугацаа дурдаагүй.
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Эрүүл мэндийн сайд Э.Батшугар НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчтэй уулзлаа.
- Талууд 2023-2027 онд хэрэгжиж буй хөтөлбөрийн үр дүнд талархал илэрхийллээ.
- 2027 онд дуусах хөтөлбөрийн дараах наймдугаар хөтөлбөрийг хамтран боловсруулахаар тохиролцов.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Уулзалт 2026 оны 11-р сарын 12-нд болсон
- Улс орны долоодугаар хөтөлбөр 2023-2027 онд хэрэгжиж байна
- Эх хүүхдийн эндэгдлийн түвшинг 2030 онд 100,000 хүнд 15 болгох зорилт тавьсан
- Улс орны наймдугаар хөтөлбөрийг хамтран боловсруулахаар тохиролцсон
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 12-нд нийтлэгдсэн
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 09:16:00
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улсыг хариуцсан захирал Надиа Рашидыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар НҮБ-аас Хүн амын сантай хамтран 2023–2027 онд хэрэгжүүлж буй Улс орны долоодугаар хөтөлбөрийн хүрээнд эх, нярайн эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт, өсвөр үеийнхний эрүүл мэнд, жендерийн тэгш байдлыг хангах чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлж, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаад талархал илэрхийлэв.
Монгол Улсын Засгийн газрын зүгээс эх хүүхдийн эндэгдлийн түвшинг 2030 онд 100,000 хүнд 15 болгох зорилтыг тавьсан болохыг онцолж, энэхүү зорилтод хүрэхэд НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэг чухал болохыг онцлов.
НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улсыг хариуцсан захирал Надиа Рашид Монгол Улсын Эрүүл мэндийн яамны зүгээс үзүүлж буй бодлогын дэмжлэг болон хамтын ажиллагаанд талархал илэрхийлж, НҮБ-ын Хүн амын сангийн зүгээс өөрсдийн мандатын хүрээнд эх, нярайн эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт, өсвөр үеийнхний эрүүл мэнд, жендерийн тэгш байдлыг хангах чиглэлээр үргэлжлүүлэн дэмжин ажиллахаа илэрхийлэв.
Уулзалтын төгсгөлд талууд Улс орны долоодугаар хөтөлбөр 2027 онд дуусахтай холбогдуулан цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн талаар санал солилцож, Улс орны наймдугаар хөтөлбөрийг хамтран боловсруулахаар тохиролцов.Уулзалтын төгсгөлд талууд Улс орны долоодугаар хөтөлбөр 2027 онд дуусахтай холбогдуулан цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн талаар санал солилцож, Улс орны наймдугаар хөтөлбөрийг хамтран боловсруулахаар тохиролцов.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.