Чихрийн шижин, зүрхний өвчнөөс сэргийлэх “МонПЭН” төсөл эхэллээ
Эх гарчиг“Монпэн санаачилга” төслийг төв аймагт хэрэгжүүлэх талуудын албан уулзалт боллоо
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Төв аймгийн иргэд
- Юу өөрчлөгдөх
- Анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд чихрийн шижин, зүрх судасны өвчнөөс сэргийлэх, эрт илрүүлэх үйлчилгээ нэмэгдэнэ.
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Халдварт бус өвчнөөс сэргийлэх “МонПЭН санаачилга” төслийн нээлт боллоо.
- Чихрийн шижин, зүрх судасны өвчлөлийг эрт илрүүлж, хянах PEN/HEARTS багцыг анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээнд нэвтрүүлнэ.
- Төслийн хүрээнд ЭМЯ, ДЭМБ болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран ажиллах юм.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- “МонПЭН санаачилга” төсөл
- PEN/HEARTS багц
- Халдварт бус өвчин (чихрийн шижин, зүрх судасны өвчлөл)
- Эрүүл мэндийн яам
- Дэлхийн эрүүл мэндийн байгууллага
- Национал эндокринологи, метаболизмын удирдлагын төв
- Амарбайн шинжлэх ухаан, эрүүл мэндийн их сургууль
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 11-нд нийтлэгдсэн
Халдварт бус өвчнөөс (чихрийн шижин, зүрх судасны өвчлөл гэх мэт) сэргийлэх, эрт илрүүлж, хянах зорилготой PEN/HEARTS багцыг анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх “МонПЭН санаачилга” төслийн нээлтийн үйл ажиллагаа, талуудын уулзалт боллоо. Төслийн нээлт, уулзалтад аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр, ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газрын Халдварт бус өвчний бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан ахлах шинжээч Б.Батцоож, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, ДЭМБ-ын Халдварт өвчнийг Хянан зохицуулах хороо хариуцсан зохицуулагч Др Шалала Ахмадова, ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын ХБӨ хариуцсан мэргэжилтэн С.Болормаа, НЭМҮТ-ийн захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч С.Гэрэлмаа, НЭМҮТ-ийн БТХ-ийн дарга Ч.Хүсэлжаргал, АШУҮИС-ийн Зүрх судасны тэнхимийн багш Б.Бурмаа болон аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлага, албан хаагчид оролцлоо. Уулзалтын хүрээнд ЭМЯ-наас халдварт бус өвчний өнөөгийн нөхцөл байдлын мэдээлэл, НЭМҮТ-өөс МонПэн санаачилгын хэрэгжилтийн талаар мэдээлэл өгсөн бол аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр хүн амын эрүүл мэндийг хамгаалах ажлыг аймаг, орон нутгийн түвшинд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.Уг төсөл хэрэгжсэнээр халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж нэмэгдэж, чихрийн шижин, зүрхний шигдээс зэрэг өвчлөлийг эрт илрүүлж, хянах нөхцөл сайжирч, үүнийгээ дагаад анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэх юм.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.