Говь-Алтайд 90 гаруй эмчид эх барихын яаралтай тусламжийн сургалт хийлээ
Эх гарчигЭмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгууллаа
Протоколын мэдээБолсон үйл явдлыг (уулзалт, айлчлал, нээлт, хурал, тайлан) мэдээлсэн. Гарчигт нь шийдвэр, мөнгөн дүн, хэрэгжих хугацаа дурдаагүй.
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Говь-Алтай аймагт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд эх барихын яаралтай тусламжийн сургалт зохион байгууллаа.
- Энэ сургалтад аймгийн нэгдсэн эмнэлэг, сум, тосгоны 90 гаруй мэргэжилтэн хамрагдсан.
- Сургалтыг 2026 оны 11 дүгээр сарын 5-7-нд хийж, онолын мэдлэгийг практик дадлагатай хослуулсан.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Сургалтын хугацаа: 2026 оны 11 дүгээр сарын 05-07
- Хамрагдсан хүн: 90 гаруй эмч, эх баригч, эмнэлгийн мэргэжилтэн
- Организац: Аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар
- Хөтөлбөр: “Говь-Алтай 80+ эрүүл мэнд”
- Мэргэжлийн чиглэл: Эх барих, эмэгтэйчүүд, эрчимт эмчилгээ
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 9-нд нийтлэгдсэн
“Говь-Алтай 80+ эрүүл мэнд” хөтөлбөрийн хүрээнд Аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газартай хамтран эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, эх барихын яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэх чадавхыг бэхжүүлэх зорилгоор 2026 оны 11 дүгээр сарын 05-07-ны өдрүүдэд сургалт зохион байгууллаа.Сургалтыг эх барих, эмэгтэйчүүд болон эрчимт эмчилгээний чиглэлээр мэргэшсэн туршлагатай сургагч багш нар удирдан явуулж, онолын мэдлэгийг практик дадлагатай хослуулсан, ажлын байранд суурилсан хэлбэрээр зохион байгуулсан. Үүнд:• Д.Мөнхцэцэг – Анагаах ухааны доктор, дэд профессор, эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх зэргийн эмч, ЭМЯ-ны дэргэдэх Эх барихын тусламж, үйлчилгээний мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн.• Х.Цогзолмаа – Анагаах ухааны магистр, эх барих, эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч.• Б.Лхагвасүрэн – Анагаах ухааны магистр, эрчимт эмчилгээний зөвлөх зэргийн эмч.Сургалтад аймгийн Нэгдсэн эмнэлэг, сум, тосгон болон өрхийн эрүүл мэндийн төвийн 90 гаруй эмч, эх баригч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдлаа.Энэхүү сургалт нь эмнэлгийн мэргэжилтнүүдийн эх барихын яаралтай тусламжийн үед шуурхай, зөв шийдвэр гаргах, тусламж үйлчилгээг стандартын дагуу үзүүлэх мэдлэг, дадлага, ур чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.