ГССҮТ-ийн эмчид Японтой хамтран 4 хүүхдэд тавхайн мэс засал хийлээ
Эх гарчигГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийнхан Япон улсын шагай, тавхайн нийгэмлэгтэй хамтарсан үзлэг, мэс засал хийлээ...
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийнхан Япон улсын мэргэжилтнүүдтэй хамтран 10 хүүхдийг үзлэг хийж, 4 хүүхдэд мэс засал хийлээ.
- Энэ арга хэмжээ нь 2026 оны 10 дугаар сарын 22-25-нд болж, хүүхдийн тавхайн согогийн эмчилгээний чанарыг дээшлүүлэх зорилготой байв.
- Мэргэжилтнүүд сургалт, туршлага солилцоо хийж, цаашдын эмчилгээний тактик зөвлөлдөжээ.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026 оны 10 дугаар сарын 22-25-нд арга хэмжээ болсон
- 0-18 насны нийт 10 хүүхэд амбулаторийн үзлэгт хамрагдсан
- Хүнд хэлбэрийн согогтой 4 өвчтөнд мэс засал хийсэн
- Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд зохион байгуулагдсан
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй. Текст нь арга хэмжээний явцыг, оролцогчдын тоог, хийсэн мэс заслын төрлийг баримттайгаар дурдаж байна.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 9-нд нийтлэгдсэн
Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн Хүүхдийн мэс заслын тасгийн хамт олон Япон улсын Шагай, тавхайн нийгэмлэгтэй хамтран 2026 оны 10 дугаар сарын 22–ноос 25-ны өдрүүдэд амбулаторийн үзлэг, мэс засал эмчилгээ болон эмч нарт зориулсан сургалтыг амжилттай зохион байгууллаа.Тус үйл ажиллагаа нь хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хүүхдийн тавхайн төрөлхийн болон олдмол согогийн оношилгоо, эмчилгээний чанарыг дээшлүүлэх, олон улсын мэргэжилтнүүдийн туршлагаас суралцах зорилготой юм.АМБУЛАТОРИЙН ХАМТАРСАН ҮЗЛЭГ, ЗӨВЛӨГӨӨ:Амбулаторийн хамтарсан үзлэгт 0–18 насны нийт 10 хүүхэд хамрагдсан бөгөөд тавхайн анатоми болон үйл ажиллагааны байдлыг нарийвчлан үнэллээ. Эмч нарын багаас согогийн онцлог, цаашдын эмчилгээ, нөхөн сэргээх тактикийн талаар зөвлөлдөж, өвчтөн тус бүрийн онош, нас, эмчилгээний шийдвэрийг баталгаажуулсан байна. НАРИЙН МЭРГЭЖЛИЙН МЭС ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭ: Арга хэмжээний үеэр хүнд хэлбэрийн согогтой 4 өвчтөнд мэс засал эмчилгээг амжилттай хийлээ. Үүнд:Төрөлхийн 2 талын доод мөчдийн эпифизиодисплази согог,Төрөлхийн доод мөчдийн татанхай саажилттай хоёр талыг хамарсан hallux valgus, Төрөлхийн хүнд хэлбэрийн хавтгай тавхай, Төрөлхийн зүүн шилбэний хуурамч үе үүссэн согог зэрэг багтсан юм.ПРАКТИК СУРГАЛТ БА ТОХИОЛДЛЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: Хүүхдийн тавхайн эмгэгийн оношилгоо, мэс заслын өмнөх ба дараах менежмент, нөхөн сэргээх эмчилгээний чиглэлээр онол, практик хосолсон сургалт, тохиолдлын хэлэлцүүлэг хийлээ. Сургалтанд хамрагдсан эмч мэргэжилтнүүд мэдлэг, ур чадвараа дээшлүүлсэн байна.Энэхүү хамтын ажиллагаа нь хүүхдийн тавхайн согогийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, эмчилгээний төлөвлөгөө боловсруулах, мэс заслын туршлага солилцох, эмч мэргэжилтнүүдийн мэдлэгийг дээшлүүлэх болон мэс заслын дараах хяналт, нөхөн сэргээх эмчилгээний уялдааг сайжруулахад өндөр ач холбогдолтой ажил болсон юм.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.