Чингэлтэй дүүргийн 1050 багш спортын тэмцээнд оролцлоо
Эх гарчигЧингэлтэй дүүргийн Залуу багш нарын холбооноос “Спорт наадам – 2026” гурван төрөлт спортын тэмцээн 2 өдрийн турш амжилттай зохион байгууллаа.
Протоколын мэдээБолсон үйл явдлыг (уулзалт, айлчлал, нээлт, хурал, тайлан) мэдээлсэн. Гарчигт нь шийдвэр, мөнгөн дүн, хэрэгжих хугацаа дурдаагүй.
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Чингэлтэй дүүргийн залуу багш нарын холбоо "Спорт наадам-2026" тэмцээг зохион байгууллаа.
- Тэмцээнд 21 сургууль, 5 цэцэрлэгийн 1050 гаруй багш, ажилтан оролцсон.
- Нэгдсэн дүнгээр 5-р сургууль 120 оноогоор тэргүүлж, тэргүүн байранд шалгарлаа.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Тэмцээн 2 өдрийн турш үргэлжилсэн
- Чингэлтэй дүүргийн 21 сургууль, 5 цэцэрлэгийн бүсийн 1050 гаруй багш, ажилтан оролцсон
- Нэгдсэн дүнгээр 5-р сургууль 120 оноо авч 1-р байранд шалгарсан
- Нэгдсэн дүнгээр 24-р сургууль 2-р байранд, 49-р сургууль 3-р байранд шалгарсан
Пи-ар, үнэлэмж
Текстэд "амжилттай зохион байгууллаа", "идэвх санаачилгатай оролцож", "эрч хүч, урам зориг, нөхөрлөлийг түгээсэн" гэх мэт сэтгэл хөдлөл дагуулсан, магтсан үгс ихээр ашиглагдсан байна.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 12-нд нийтлэгдсэн
Чингэлтэй дүүргийн Залуу багш нарын холбооноос “Спорт наадам – 2026” гурван төрөлт спортын тэмцээн 2 өдрийн турш амжилттай зохион байгууллаа.Эв нэгдэл, нөхөрлөл, хамтын ажиллагааг бэхжүүлэх, багш нарын бие бялдрыг хөгжүүлэх, спортын авьяас чадварыг нээн илрүүлэх зорилготой “СПОРТ НААДАМ – 2026” гурван төрөлт спортын тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө.Тус тэмцээнд Чингэлтэй дүүргийн 21 сургууль, 5 цэцэрлэгийн бүсийн 1050 гаруй багш, ажилтан идэвх санаачилгатай оролцож, хурд хүч, авхаалж самбаа, ур чадвар, багаар ажиллах чадвараа сорин өрсөлдлөө.🥇 ТЭМЦЭЭНИЙ ТӨРӨЛ ТУС БҮРИЙН ШАГНАЛТ БАЙРНисдэг тавагны тэмцээн• 🥉 3-р байр – Б.Бат-Амгалан ахлагчтай 5-р сургууль• 🥈 2-р байр – П.Батчимэг ахлагчтай 37-р сургууль• 🥇 1-р байр – Б.Цэрэнтох ахлагчтай 49-р сургуульСагсан бөмбөгийн тэмцээн /Эмэгтэй/• 🥉 3-р байр – Ц.Урна ахлагчтай 39-р сургууль• 🥈 2-р байр – Б.Өлзийжаргал ахлагчтай 24-р сургууль• 🥇 1-р байр – Ж.Даваабаяр ахлагчтай 49-р сургуульСагсан бөмбөгийн тэмцээн /Эрэгтэй/• 🥉 3-р байр – П.Баясгалан ахлагчтай 50-р сургууль• 🥈 2-р байр – Э.Агваанданзаннам ахлагчтай 149-р сургууль• 🥇 1-р байр – О.Ганзориг ахлагчтай 5-р сургуульВолейболын тэмцээн /Эмэгтэй/• 🥉 3-р байр – А.Баярмаа ахлагчтай Хайлааст бүс (56, 83, 102, 221, 224, 246, 293-р цэцэрлэгүүд)• 🥈 2-р байр – Л.Ууганцэцэг ахлагчтай 24-р сургууль• 🥇 1-р байр – Х.Оюунжаргал ахлагчтай 5-р сургуульВолейболын тэмцээн /Эрэгтэй/• 🥉 3-р байр – 50-р сургууль• 🥈 2-р байр – Б.Чадраабал ахлагчтай Тэнгис бүс• 🥇 1-р байр – Билэгдэмбэрэл ахлагчтай 5-р сургууль🏆 БАГИЙН НЭГДСЭН ДҮНГЭЭР• 🥉 3-р байр – Баярмаа захиралтай 49-р сургууль• 🥈 2-р байр – Т.Нарантуяа захиралтай 24-р сургууль• 🥇 1-р байр – Н.Гэндэнсүрэн захиралтай 5-р сургуульНэгдсэн дүнгээр 5-р сургууль 120 оноогоор тэргүүлж, 24-р сургууль удаалж, 49-р сургууль гуравдугаар байрт шалгарлаа.🎤 ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТэмцээний хаалтын үйл ажиллагаанд Монголын залуу багш нарын холбооны ерөнхийлөгч Б.Батцэцэг оролцож, тэмцээнийг амжилттай зохион байгуулсан зохион байгуулагчид, хамтран ажилласан байгууллагууд болон нийт оролцогчдод талархал илэрхийлэн хаалтын үг хэллээ.Тэрээр багш нарын спортын үйл ажиллагаа нь зөвхөн өрсөлдөөн бус, эв нэгдэл, нөхөрлөл, хамтын ажиллагааг бэхжүүлэх, бие биенээсээ суралцах, харилцаа холбоогоо өргөжүүлэх чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэж, цаашид залуу багш нарын оролцоо, идэвх санаачилгыг дэмжин ажиллахаа илэрхийллээ.👏 Спортын талбарт нэгэн зорилгын төлөө нэгдэж, эрч хүч, урам зориг, нөхөрлөлийг түгээсэн нийт багш, ажилтан, оролцогчдодоо чин сэтгэлийн талархал илэрхийлье!Мөн тэмцээнийг зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан хамтран ажилласан байгууллагууд, удирдлагууд, шүүгчид, зохион байгуулагчид болон дэмжин тусалсан бүх хүмүүстээ баярлалаа.СПОРТЛОГ БАГШ – ЭРҮҮЛ НИЙГМИЙН ТҮҮЧЭЭ!ЭВ НЭГДЭЛ – НӨХӨРЛӨЛ – ХАМТЫН АЖИЛЛАГАА! ❤️🏆
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.