Боловсролын яам, АНУ-ын Колумбия дүүрэг хүүхдийн мэргэжил сургалтаар хамтрах санал илэрхийллээ
Эх гарчигМэргэжлийн чиг баримжаа олгох хөтөлбөрийг хөгжүүлэхээр чиглэлээр туршлага солилцож, хамтран ажиллах саналаа илэрхийллээ
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир АНУ-ын Колумбия дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны төлөөлөгчдтэй уулзлаа.
- Уулзалтын үеэр хүүхэд, залуучуудын ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх бодлого, туршлагыг танилцууллаа.
- Хоёр тал хамтран ажиллах, туршлага солилцох саналаа илэрхийллээ.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Уулзалт 2026 оны 11-р сарын 11-нд болсон
- Монгол талын төлөөлөгч: Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир
- АНУ-ын талын төлөөлөгчид: Колумбия дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны дэд захирал Кеннет Уокер, Майкл Тэйлор, мэргэжилтэн Майкл Уоттс
- Хэлэлцсэн асуудал: Хүүхэд, залуучуудын ур чадвар хөгжүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх
- АНУ-ын Колумбия дүүргийн алба 9-13 насны хүүхдэд STEM, бизнесийн ойлголт, 14-24 насны залуучуудад зуны цалинтай ажилд хамруулах хөтөлбөр хэрэгжүүлдэг
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 11-нд нийтлэгдсэн
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир АНУ-ын Вашингтон хот дахь Колумбия дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны Ажиллах хүчний нөөц, холбооны хөтөлбөр хариуцсан дэд захирал Кеннет Уокер, Дагалдан сургалт, мэдээлэл, сургалтын асуудал хариуцсан газрын дэд захирал Майкл Тэйлор, Залуучуудын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Майкл Уоттс нартай уулзаж, хүүхэд, залуучуудын ур чадварыг хөгжүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаатай танилцлаа.Тус байгууллага нь иргэдэд ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх, ур чадвар эзэмшүүлэх сургалтад хамруулах, ажилд зуучлах, ажил олгогчдыг шаардлагатай хүний нөөцөөр хангахад дэмжлэг үзүүлэх зэрэг хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээ үзүүлдэг.Мөн ажлын байрны төвүүдээр дамжуулан ажил хайгчдад мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, ажлын байрны боломжийг нэг дороос авах нөхцөлийг бүрдүүлдэг байна.Түүнчлэн мэргэжлийн болон техникийн боловсролыг ажил олгогчдын хэрэгцээтэй уялдуулах, дэд бүтэц, техникийн салбарын эрэлттэй мэргэжлээр иргэдийг сургах, дагалдан суралцах болон ажлын байранд дадлагажих боломжийг нэмэгдүүлэхэд анхааран ажилладаг ажээ.Тус алба нь хүүхэд, залуучуудын нас, хөгжлийн онцлогт тохирсон ажил мэргэжлийн чиг баримжаа, ур чадварын хөтөлбөрүүдийг үе шаттай хэрэгжүүлдэг.Тухайлбал, 9–13 насны хүүхдүүдэд зориулсан тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлж ажил мэргэжилтэй танилцах, шинжлэх ухаан, технологи, санхүүгийн боловсрол, манлайлал, бизнес эрхлэлтийн талаарх ойлголтоо хөгжүүлэх боломж олгодог.Харин 14–24 насны залуучуудад зориулсан зуны хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөрөөр суралцагчдыг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад цалинтай ажиллуулж, бодит ажлын орчинд туршлага хуримтлуулах, мэргэжлээ сонгох, хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх боломж бүрдүүлдэг байна.Уулзалтын үеэр хүүхэд, залуучуудад бага наснаас нь ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ерөнхий боловсролын сургалтыг амьдралын болон хөдөлмөр эрхлэх ур чадвартай уялдуулах, суралцагчдыг ажлын байранд дадлагажуулах туршлагыг онцлон сонирхлоо.Монгол Улсад хүүхэд, залуучуудын нас, хөгжлийн онцлогт нийцсэн ур чадварын болон ажил мэргэжлийн чиг баримжаа олгох хөтөлбөрийг хөгжүүлэх, богино хугацааны сургалт, дагалдан суралцах боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцож, хамтран ажиллах саналаа илэрхийллээ.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.