Эрээн хотод 500 сая юаньны логистикийн төв бүтээгдэж эхэллээ
Эх гарчигБНХАУ-ын талын “эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-д гаалийн баталгаат логистикийн төвийн төслийн бүтээн байгуулалт эхэлжээ
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Юу өөрчлөгдөх
- Гаалийн бүрдүүлэлт, тээврийн зардлыг бууруулах, нэг хуулийн этгээдийн үйлчилгээ авах боломжтой болно
AI хураангуйOpenRouter · nemotron-3-ultra-550b-a55b:free
- БНХАУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсд 500 сая юань хөрөнгөөр Гаалийн баталгаат логистикийн төвийн бүтээн байгуулалт 11 сарын 4-нд эхэллээ.
- Жүньшөн ХХК хэрэгжүүлж буй төсөл гаалийн хяналт, агуулах, худалдааг нэгтгэсэн платформыг бий болгож зардлыг бууруулах зорилготой.
- Эрээн хотын захиргаа төслийг дэмжлэг үзүүлж, богино хугацаанд чанартай хэрэгжүүлэх арга хэмжээ авна.
Гол тооAI ялгасан · 3.43 сая хүнд хуваасан
- 500 сая юань
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Төслийн нэр: Гаалийн баталгаат логистикийн төв (B төрөл, Нэг хуулийн этгээд төв)
- Байршил: БНХАУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс, Эрээн хот
- Бүтээн байгуулалт эхэлсэн огноо: 2026 оны 11 сарын 4
- Хөрөнгө оруулагч/Хэрэгжүүлэгч: Жүньшөн гаалийн баталгаат логистикийн хөгжил ХХК
- Нийт хөрөнгө оруулалт: 500 сая юань
- Төслийн зорилго: Гаалийн хяналт, агуулах, тээвэр, худалдааг нэгтгэх, зардлыг бууруулах
Пи-ар, үнэлэмж
Эх сурвалж Засгийн газрын албан мэдээ болон бүх текст төслийн эерэг талуудыг (онцлогтой, бодит, дэмжлэг) л тодорхойлж, тендерын худалдан авалт, газар ашиглалтын зөвшөөрөл, байгаль орчны үнэлгээ зэрэг чухал мэдээллийг дурдаагүй.
Хэвлэлдikon.mn, news.mn, sonin.mn-ийн гарчгаас
Бидний уншдаг 3 хэвлэлд (ikon.mn, news.mn, sonin.mn) энэ мэдээтэй ижил гарчиг олдсонгүй. Төрийн шийдвэр хэвлэлээр дамжаагүй байж болно, эсвэл өөр үгээр бичигдсэн байж болно.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 6-нд нийтлэгдсэн
БНХАУ-ын “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-д хөрөнгө оруулалт татах зорилгын хүрээнд хэрэгжиж буй томоохон төслүүдийн нэг “Гаалийн баталгаат логистикийн төв” төсөл албан ёсоор 2026 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр эхэлсэн байна. Тус төслийг “Жүньшөн” гаалийн баталгаат логистикийн хөгжил ХХК хөрөнгө оруулан хэрэгжүүлж байгаа ба нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 500 сая юань бөгөөд төслийн хүрээнд гаалийн баталгаат агуулах, хил дамнасан бараа түгээлт, худалдааг дэмжих үйлчилгээ, үйлдвэрлэлийн дагалдах үйлчилгээ, гаалийн хяналт, зохицуулалтын үйлчилгээг нэгтгэсэн мэргэжлийн, боомт-гаалийн баталгаат логистикийн цогц платформыг бий болгохоороо онцлогтой аж.Мөн “Гаалийн баталгаат логистикийн төв” (B төрөл- Нэг хуулийн этгээд төвийг байгуулж, удирдан ажиллуулах боловч олон аж ахуйн нэгж тус төвд байрлан үйл ажиллагаа явуулдаг) төслийн бүтээн байгуулалт эхэлснээр “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-д хил дамнасан бизнесийн орчныг сайжруулах, аж ахуйн нэгжүүдийн хил дамнасан тээвэр, гаалийн бүрдүүлэлтийн зардлыг бууруулах боломжтой болох юм. БНХАУ-ын Эрээн хотын “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн зүгээс төслийн хэрэгжилтэд онцгойлон анхаарч дэмжлэг үзүүлэн, гаалийн хяналт, шалгалттай холбоотой бодлогыг урьдчилан уялдуулан холбогдох бодлогоор ханган бүтээн байгуулалтын ажлын явцыг түргэтгэх, богино хугацаанд стандартын дагуу чанарын өндөр түвшинд хэрэгжүүлэх тал дээр анхаарч, холбогдох арга хэмжээг авч ажиллах юм байна.Дээрх төсөл хэрэгжсэнээр Монгол, Хятадын “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн дэд бүтэц, логистикийн хөгжилд шинэ боломж нээгдэж, бүс нутгийн гадаад худалдаа, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих бодит бүтээн байгуулалт бий болох юм. Эх сурвалж: https://mp.weixin.qq.com/s/LviM0VU7bySvVAnIY35r2A
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.