Ази, Европын 51 улс хүний эрхийг хамгаалах семинарт цугларлаа
Эх гарчигASEM-ын хүрээнд хүний эрхийг хамгаалах дэлхийн, бүс нутгийн болон үндэсний тогтолцоог хэлэлцлээ
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Ази, Европын 51 улсын төлөөлөл хүний эрхийг хамгаалах 24 дэх албан бус семинарт цугларлаа.
- Семинарын хоёр дахь өдөр хүний эрхийг дэлхий, бүс нутаг болон үндэсний түвшинд хэрхэн хамгаалах талаар хэлэлцлээ.
- Хэлэлцүүлгийн үр дүн, зөвлөмжийг гурав дахь өдөр нэгдсэн дүгнэлтээр гаргана.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 24 дэх албан бус семинар (ASEMHR24)
- Ази, Европын 51 улс
- 100 орчим оролцогч
- Хүний эрхийн үндэсний комисс
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 13-нд нийтлэгдсэн
Хүний эрхийн асуудлаарх 24 дэх албан бус семинарын хоёр дахь өдөр Хүний эрхийг хамгаалах дэлхийн, бүс нутгийн болон үндэсний тогтолцооны талаарх хэлэлцүүлгүүдээр үргэлжиллээ.
ASEMHR24-т Ази, Европын 51 улсын төрийн байгууллага, хүний эрхийн үндэсний байгууллага, иргэний нийгмийн байгууллага, хүний эрхийн мэргэжилтэн, судлаач, хуульч, олон улсын байгууллага болон бүс нутгийн хүний эрхийн механизмын төлөөлөл оролцож байна.
Тогтсон зохион байгуулалтын дагуу семинарт 100 орчим оролцогч гурван өдрийн турш оролцох бөгөөд хөтөлбөр нь нээлтийн нэгдсэн хуралдаан, зэрэгцээ ажлын хэсгийн хэлэлцүүлэг болон хаалтын нэгдсэн хуралдаанаас бүрдэнэ.
Семинарын эхний өдрийн үндсэн хэлэлцүүлэг нь хүний эрхийн өнөөгийн болон ирээдүйн сорилтыг дэлхийн, бүс нутгийн, үндэсний болон орон нутгийн түвшний харилцан уялдааны хүрээнд авч үзсэн бол Семинарын хоёр дахь өдөр оролцогчид дараах гурван салбар хуралдаанд хуваагдан ажиллалаа.
Үүнд:
1/ Хүний эрхийг дэлхийн түвшинд хамгаалах нь – олон улсын хүний эрхийн тогтолцооны өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, түүнийг бэхжүүлэх болон шинэчлэх боломж;
2/ Хүний эрхийг бүс нутгийн түвшинд хамгаалах нь – Ази, Европын бүс нутгийн хүний эрхийн тогтолцооны туршлага, ялгаа, харилцан суралцах боломж, түүнчлэн бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх боломж;
3/ Хүний эрхийг үндэсний болон орон нутгийн түвшинд хамгаалах нь – олон улсын хүний эрхийн үүрэг, стандартыг үндэсний болон орон нутгийн түвшинд бодит хамгаалалт болгон хэрэгжүүлэх, хүний эрхийн үндэсний байгууллага, төр, иргэний нийгэм болон бусад оролцогч талуудын үүрэг, хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудал.
Салбар хуралдааны хэлэлцүүлгийн үр дүн, санал, зөвлөмжийг семинарын гурав дахь өдрийн хаалтын нэгдсэн хуралдаанд танилцуулж, семинарын нэгдсэн дүгнэлт, зөвлөмжид тусгах юм.
Дэлхийн тогтолцооны талаарх салбар хэлэлцүүлгийг Шинэ Өмнөд Уэльсийн их сургуулийн Дэлхийн болон нийтийн эрх зүйн сургуулийн багш, доктор Анна Камил Талбот чиглүүж, Женевийн Хүний эрхийн төвийн дэд ерөнхийлөгч Виржиниа Брас Гомес илтгэл хэлэлцүүлэв.
Бүс нутгийн тогтолцооны талаарх хэлэлцүүлгийг Сингапурын Үндэсний их сургуулийн Олон улсын эрх зүйн төвийн зочин профессор Элен Тигруджа удирдаж, Чулалонгкорны их сургуулийн эрх зүйн профессор Витит Мунтарбхорн илтгэл тавилаа.
Харин хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцооны талаарх салбар хэлэлцүүлгийг Иргэдийн оролцоот ардчиллын олон улсын ажиглалтын байгууллага (OIDP)-ын тэргүүн, Нэгдсэн хот, орон нутгийн засаг захиргааны байгууллага (UCLG)-ын нийгмийн оролцоо, иргэдийн оролцоонд тулгуурласан ардчилал, хүний эрхийн асуудал хариуцсан хорооны зохицуулагч Адриа Дуарте чиглүүлэв. Энэ хэлэлцүүлэгт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяа илтгэл хэлэлцүүллээ.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.