УИХ нэг жилд 144 хууль баталж, төсөв хэлэлцэх шатлалыг 5 болголоо
Эх гарчигАнгилал: Улсын Их Хурлын гишүүд
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Иргэд, бизнес эрхлэгчид, оюутнууд
- Юу өөрчлөгдөх
- Татвар, даатгалын хуулийг сайжруулах, хууль тогтоомжийг илүү ойлгомжтой болгох, оюутнуудад төрийн албанд дадлагажих боломж олгох
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Хүн төвтэй хууль" бодлогыг хэрэгжүүлж, нэг жилийн хугацаанд 144 хууль, 146 баталжээ.
- Төсөв хэлэлцэх шатлалыг 5 болгож нэмэгдүүлж, оюутан залуусыг парламентын ажилд татан оролцуулсан байна.
- Бүх хуулийг Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлж шинэчлэх даалгаврыг Засгийн газарт өгсөн.
Нэр томьёо
Тогтоол
УИХ, Засгийн газар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зэрэг олон гишүүнтэй байгууллагын гаргасан шийдвэр.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2024-11-15: УИХ-ын 42 дугаар тогтоолоор "Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө" батлагдсан
- 80 гаруй ажлын хэсэг байгуулагдсан
- Нэг жилийн хугацаанд 144 хууль, 146 тогтоол баталсан
- Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан
- 2026-05-01: Засгийн газар холбогдох хуулийн төслийг өргөн мэдүүлэх эцсийн хугацаа
- Намрын ээлжит чуулган эхлэх хугацаа 9-р сарын 15 болж наашлуулсан
- Төсөв хэлэлцэх үе шатыг 4-өөс 5 болгож нэмэгдүүлсэн
- "Нээлттэй парламент–2025" хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн
- 1600 оюутнаас 100-г шалгаж, 30-ыг цалинтай ажиллуулсан
- 15 ахмад эксперт зөвлөн тусалсан
- 2024-11-25: Бүгд Найрамдах Улс тунхагласны 100 жилийн ойн баяр
Пи-ар, үнэлэмж
Текстэд "нурууг тэнийлгэх", "ивээл дор" гэх мэт сэтгэл хөдлөл дагуулсан, пи-ар шинжтэй хэллэгүүд ашиглагдсан байна.
Хэвлэлдikon.mn, news.mn, sonin.mn-ийн гарчгаас
Бидний уншдаг 3 хэвлэлд (ikon.mn, news.mn, sonin.mn) энэ мэдээтэй ижил гарчиг олдсонгүй. Төрийн шийдвэр хэвлэлээр дамжаагүй байж болно, эсвэл өөр үгээр бичигдсэн байж болно.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 4-нд нийтлэгдсэн
Ангилал: Улсын Их Хурлын гишүүд
Холбогдох гишүүд: Дашзэгвэ Амарбаясгалан
Монгол Улсын Их Хурлын даргын хувиар 2024 онд “ХҮН ТӨВТЭЙ ХУУЛЬ” буюу хууль хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл санаа бүхий байх; “ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГАД НИЙЦСЭН ХУУЛЬ” буюу нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг байх; “ИЖ БҮРЭН ЗОХИЦУУЛАЛТТАЙ, ОЙЛГОМЖТОЙ ХУУЛЬ” буюу хуулийг тодорхой, ойлгомжтой болгож, хууль болон журмаар зохицуулах харилцааны заагийг тодорхойлох эрх зүйн орчныг бүрдүүлэх “ГУРВАН ТӨГӨЛӨРШИЛ”-ийн бодлогыг санаачлан эхлүүлсэн.
Уг санаачлагын хүрээнд 36 байгууллагын 800 гаруй төлөөлөлтэй нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, Монгол Улсын Их Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 42 дугаар тогтоолоор "Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө"-г буюу “Хүн төвт” стратегиа батлав. Энэ стратегийнхаа дагуу Улсын Их Хуралд Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Өргөдлийн байнгын хороо байгуулагдсан.
Мөн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжуудын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хууль журмын зохист харьцааг хангуулах, шаардлагатай нэмэлт өөрчлөлт хийх, шинэчлэх зорилго бүхий 80 гаруй ажлын хэсгийг өөрийн захирамжаар байгуулав.
Үр дүнд нь 126 гишүүнтэй шинэ парламентын 9 дэх бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн нэг жилийн хугацаанд нийт 144 хууль, 146 тогтоол баталсан. Тодруулбал,
● “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ”-ийн бодлогыг хэрэгжүүлэх үндэс суурь болсон төр төвтэй хуулиас хүн төвтэй хууль руу шилжих, хуулиас давсан журмыг цэгцлэх, хууль ба журмын зохист харьцааг хангах эрх зүйн үндсийг Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар бий болсон. Энэ хуультай хамт “Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол баталж, хүчин төгөлдөр үйлчилж байгаа бүх хуулийг Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэхийг даалгаж, холбогдох хуулийн төслийг 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан.
● Намрын ээлжит чуулган эхлэх хугацааг наашлуулж, 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлүүлж, төсөв хэлэлцэх хэлэлцүүлгийн үе шатыг шинээр нэмж 4 байсныг 5 үе шаттай болголоо. Ингэснээр Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо төсвийн төслийг мэргэжлийн байгууллага, ард иргэдийн дунд олон талын оролцоог хангаж илүү нухацтай хэлэлцэх эрх зүйн орчин бүрдсэн. Мөн төсвийн төслийг буцаах харилцаа, төсвийн хууль тогтоомжид тавих Ерөнхийлөгчийн хоригийн асуудал нарийвчилсан зохицуулалтгүй байсан бол илүү тодорхой болсон.
● Иргэд, бизнес эрхлэгчдийн “нурууг тэнийлгэх” татварын татвар, нийгмийн даатгалын хуулиудыг багцаар нь сайжруулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зэрэг Монгол хүний амьдралын чанарт чухал нөлөөлөх чухал хуулиудыг нэн яаралтай засаж, сайжруулах ажлууд эрчимжсэн.
Парламентын ажил илүү нээлттэй, цэгцтэй болов. “Нээлттэй парламент–2025” хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв. Энэ хөтөлбөрөөр оюутан залуус болон ахмад үеийн төлөөллийг парламентын үйл ажиллагаанд хамруулан, мэдлэг, туршлага солилцож, шинэ сэтгэлгээний гүүрийг бүтээх, ахмадын арвин туршлагыг хослуулах үүд хаалга нээгдсэн.
● Нээлттэй парламент: Оюутны дадлагажих хөтөлбөр: 1600 оюутнаас шалгарсан 100 оюутан парламентын ажилд дадлагажиж, бодлогын зөвлөмж боловсруулж хүлээлгэн өгөв. Шилдэг 30 оюутан УИХ-ын Тамгын газар, гишүүдийн ажлын албанд дөрвөн сар цалинтай ажиллаж, төрийн албанд ажиллах боломж нээгдэв.
● Нээлттэй парламент: Эксперт ахмад үеэс туршлага солилцох “Туршлага бол хүч” уриатай хөтөлбөр: Уг хөтөлбөрт салбар салбарын арвин туршлагатай 15 ахмад хамрагдаж, Улсын Их Хурлын гишүүдэд зөвлөн туслав.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор зохион байгуулагдсан арга хэмжээ, онцлох үйл явдлууд:
● 2024 оны 11 сарын 25. Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан баярын хурлын үндсэн илтгэлийг “Санан тунхаглах ирээдүй” сэдвээр тавилаа. Илтгэлээс онцолбол, 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталсан нь түүхэн онцгой үйл явдал болсон бөгөөд түүний хөрс суурийг хорьдугаар зууны эхэнд өрнөсөн Монголчуудын тусгаар тогтнолоо сэргээхийн төлөөх тэмцэл, хувьсгал тавьсан бөгөөд, олон улс дахь улс төр, дайн дажины хурцадмал нөхцөлд Монголчууд жинхэнэ эрх чөлөөнд хүрэх зорилгоо биелүүлж, Бүгд Найрамдах засгаа бүрэн утгаар тунхагласныг бахархан тэмдэглэсэн. Анхдугаар Үндсэн хуулийн улс төр, эрх зүйн ач холбогдол нь төрийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлж, хүний эрх, эрх чөлөөний асуудлаар зарим дэвшил гарсан хийгээд Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласанд оршиж, энэ нь дараа дараагийн Үндсэн хуулийн уг сурвалж болж, улам бэхжсээр 1992 оны ардчилсан Үндсэн хуульд тусгалаа олсон билээ. Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн дүнд бүрдсэн парламент 2024-2028 онд баримтлах стратеги төлөвлөгөөгөө баталж, “хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, олон ургалч үзлийг хангах, үр нөлөөтэй байх, ил тод, нээлттэй, хүртээмжтэй байх, ёс зүйтэй, хариуцлагатай, хариуцан тайлагнадаг байх”-ыг үнэт зүйл болгон тодорхойлсон. Энэ удаагийн парламент хууль тогтоох болон хянан шалгах бүх үе шатанд хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлагыг нэн тэргүүнд тавьж ажиллахаа илэрхийлсэн.
● Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн “Санан тунхаглах ирээдүй” сэдвийн хүрээнд “Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилд эмэгтэй парламентчдын оролцоо, манлайлал” уриан дор эмэгтэй парламентчдын гуравдугаар чуулга, “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга, гэрэл зураг, архивын баримтын үзэсгэлэн, “Үндсэн хуульт ёс, өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал тус тус зохион байгууллаа.
● Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталсны зуун жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдсан “Эмэгтэй парламентчдын чуулган 2024”-д оролцож, нээлтийн үг хэлэв. Энэ үеэр “Анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ойн хүрээнд эмэгтэй парламентчид Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Улсын Их Хурлын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлж, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлж, нэр дэвшигчийн жагсаалтыг хүйсээр сөөлжлөн бүрдүүлэхийг хуульчилсан явдал нь түүхэн үйл явц байлаа. Энэхүү тогтолцооны өөрчлөлтийн үр дүнд 9 дэх удаагийн парламентад анх удаа 32 эмэгтэй сонгогдож, нийт гишүүний 25.4 хувийг байгаа нь Ази тивдээ парламент дахь эмэгтэй гишүүдийн төлөөллөөр тэргүүлж, дэлхийн дунджид ойртлоо. Энэ үр дүнд хүрэх зам дардан байгаагүй ээ. Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэнцвэрийг хангах ажлыг үе шаттай хийхэд парламентын түвшинд саналаа нэгтгэх, нээлттэй солилцох, ойлголтынхоо зөрүүг багасгах, бусдыг сонсох зэрэг зөвшилцлийн олон талт механизмыг ашигласан” болохыг онцоллоо.
● 2025 оны 01 сарын 08-ны өдөр. Ахмадын үндэсний чуулган. Монгол Улсын 21 аймгийн нийт 900 гаруй ахмадын төлөөлөл оролцов. Улсын Их Хурлын даргын хувиар ахмад настны нийгмийн асуудлыг өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн хандлагын үүднээс иж бүрэн, цогцоор нь харж шийдэхийн тулд тэдний эрүүл мэнд, тэтгэвэр тэтгэмж, хөдөлмөр эрхлэлт, идэвхтэй амьдрал болон нийгмийн оролцоо, эрхийг хамгаалах асуудлуудыг нэн түрүүнд анхаарч ажиллах шаардлагатайг онцолж, чиг үүргийн яамд болон холбогдох бүх шатны байгууллага, албан тушаалтанд хуулиар хүлээсэн үүргээ ягштал биелүүлж ажиллахыг анхааруулав. Мөн уг чуулганы мөрөөр УИХ-ын даргын захирамжаар “Ахмад настны тухай хуулийн хэрэгжилттэй танилцах, хэрэгжилтэд хяналт тавих” ажлын хэсэг байгуулав.
● 2025 оны 01 сарын 11-ний өдөр. Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн хүрээнд “Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 13 дахь тэмцээн” зохион байгуулав.
● 2025 оны 04 сарын 16-ны өдөр. Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа Төрийн ордны “Их Монгол” танхимд болж, 800 гаруй эмэгтэйчүүд оролцов. Монгол Улсын хувьд “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдэж буй явдал нь олон улсын хамтын нийгэмлэг, хөгжлийн байгууллагуудын зүгээс хүлээн зөвшөөрөгдсөн, эмэгтэйчүүдийн санхүүгийн тэгш байдлыг дэмжихэд чиглэсэн итгэлцэл, хариуцлага, хөгжлийн түншлэл дээр суурилсан томоохон алхам болж буй юм.
● 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр. Орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэй улс төрчдийн оролцоог ахиулах, тэдний манлайлах бололцоог нэмэгдүүлэх, нийгэмд эерэг нөлөөллийг бий болгох зорилготой “Бид эмэгтэйчүүд” чуулганыг бодлогоор дэмжиж, нээлтийн үг хэлэв. Уг чуулганд 21 аймаг, 9 дүүргийн ИТХ-ын 143 эмэгтэй төлөөлөгч, 330 сум, 9 дүүргийн 660 төлөөлөгч, нийт 800 гаруй эмэгтэйчүүд оролцсон. УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн улс төр, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилтыг тодорхой тусгасан юм. Энэ хүрээнд болон уг чуулганаас гарах шийдвэр, оролцогчдын санал бодолд үндэслэн улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх, түүнийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
● 2025 оны 6 сарын 6-ны өдөр. Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Олон Улсын Прокуроруудын холбооны Зүүн Европ, Төв Азийн бүс нутгийн Х бага хуралд мэндчилгээ дэвшүүллээ. Энэ удаагийн бага хурал “Прокурорын үүрэг оролцооны хувьсал: цахим орчин дахь гэмт хэрэгтэй тэмцэх сорилтууд ба сайн туршлага” сэдвээр өрнөж буй нь Монгол Улс, дэлхий дахинаа тулгамдаад байгаа цахим орчин, нийгмийн сүлжээг ашиглан бусдын эрх, эрх чөлөөг зөрчих, ноцтой, ихээхэн хэмжээний хохирол учруулж буй гэмт хэрэгтэй тэмцэхэд чухал ач холбогдолтой юм. Олон ургалч үзлийг төлөвшүүлж буй, хүн төвтэй хууль, эрх зүйн шинэчлэлийг эхлүүлсэн манай парламентын бодлогод цахим гэмт хэргийн аюул, хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, үр дагавартай тэмцэх нь хууль цаг үеийн шаардлагаас хоцрохгүй байх, өөрчлөгдөн сайжирдаг байхад бүрэн нийцэх юм. Тус бага хурлын дүнд цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгох үр бүтээлтэй санаачилгад Монголын парламент нээлттэй хандах болно.
● 2025 оны 6 сарын 19-20-ны өдрүүд. “Идэвхтэй насжилт: Ахмадад ээлтэй нийгмийг бүтээх нь” Ази, номхон далайн бүсийн форумын үйл ажиллагааг бодлогын хувьд дэмжиж, нээж үг хэллээ. Ахмад настны эрхийг хангах, хамгаалах, тэднийг эрүүл орчинд идэвхтэй ажиллаж, амьдрах, эрүүл мэнд, нийгмийг үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхэд УИХ-ын зүгээс онцгой анхаарал хандуулж ажиллах, энэ чиглэлд Ази, номхон далайн бүс нутгийн улс орнууд харилцан туршлага суралцах нь нэн чухал болохыг онцолж хэллээ.
● 2025 оны 7 сарын 3-ны өдөр. Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Төрийн албан хаагчдын үндэсний чуулган. Төрийн албаны нэгдсэн удирдлагын тогтолцоог илүү сайжруулахад онцгой анхаарал хандуулж, орчин цагийн төрийн удирдлагын 30 жилийн туршлага, ололт амжилт, сургамжид тулгуурлан хүн төвт үзэл баримтал бүхий төрийн албыг хөгжүүлэх шаардлагатай юм.
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА
Албан ёсны айлчлал, олон улсын хуралд оролцсон талаар
● Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжи-гийн урилгаар 2025 оны 02 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийлээ. Энэхүү айлчлал нь Монголын талаас парламентын даргын түвшинд 11 жилийн дараа хэрэгжүүлж буй албан ёсны айлчлал болов. Монгол Улс, БНХАУ хоорондын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, талуудын харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэх, хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа шинэ шатанд гарав. Айлчлалын үеэр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй албан ёсны уулзалт хийж, хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тогтвортой хөгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллахаа онцлов. Айлчлалын хүрээнд ”Ирээдүйн шинжлэх ухаанч хотын Эрчим хүчний хөндий”-д байрлах “Чайна энержи групп”-ийн “Гүө Хуа” хөрөнгө оруулалтын компанийн BIPV төв болон Цэвэр, бага нүүрстөрөгчтэй эрчим хүч судлалын хүрээлэнд ажиллалаа.
● Британийн Парламентын Нийтийн танхимын дарга, Эрхэмсэг ноён Линдзи Хойлын урилгаар 2025 оны 03 дугаар сарын 18-23-ны өдрүүдэд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад албан ёсны айлчлал хийв. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс нь манай улсын гуравдагч хөрш, Европ дахь чухал түнш бөгөөд Монголын талаас парламентын даргын түвшинд анх удаа хэрэгжүүлж буй албан ёсны айлчлал болсон юм. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Парламентын Нийтийн танхимын дарга Эрхэмсэг ноён Л.Хойлтой 2025 оны гуравдугаар сарын 19-ний өдөр Уэстминстерийн ордонд албан ёсны уулзалт хийж, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа Тамгын газар болон Парламентын бүлэг хоорондын харилцааг идэвхжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцон, Британийн Парламентын Нийтийн танхимын Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав. Айлчлалын үеэр Британийн Парламентын Цахим үйлчилгээний асуудал хариуцсан албаны Архитектурын асуудал хариуцсан захирал Руперт Хэй Кэмпбэлл, Инновац ба санаачилгын асуудал хариуцсан захирал Элизабет Акс нартай уулзаж, цахим засаглал, цахим парламент, төрийн үйлчилгээг цахимжуулах чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зэрэг асуудлаар санал солилцов. Мөн энэ үеэр Оксфордын их сургуулийн Газарзүй, байгаль орчны сургуулиас 7 дахь удаагаа зохион байгуулж буй “Говь цөлөрхөг нутагт амьдарч буй улс орнуудын иргэдийн ахуй амьдралыг судалдаг судлаачдын олон улсын бага хурал”-д оролцож буй монгол судлаачидтай уулзаж, тэдний судалгааны ажилтай танилцлаа.
● 2025 оны долоодугаар сарын 29-31-ний өдрүүдэд Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцож, “Хямралт дэлхий: Хүн бүрд энх тайван, шударга ёсыг түгээх парламентын хамтын ажиллагаа ба олон талт байдал” сэдэвт хэлэлцүүлэгт үг хэллээ.
Мөн энэ үеэд Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонгтой Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг сунгах тухай баримт бичигт гарын үсэг зурлаа. Монгол Улс эрх зүйт ёс, хүний эрх, ардчиллын үнэт зүйлс, тогтвортой хөгжлийг ахиулахад ОУПХ-той тууштай хамтран ажиллаж байна.Санамж бичигт гарын үсэг зурснаар хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангахаас гадна УИХ-ын 2024-2028 онд баримтлах стратеги төлөвлөгөөнд тусгасан зорилтыг хэрэгжүүлэхэд үндэс бүрдэж байна.
● Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Мажилисийн дарга Е.Ж.Кошановын урилгаар 2025 оны 9 сарын 4–нөөс 7-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Казахстан Улсад айлчлав. Казахстан улсад манай улсаас 22 жилийн дараа УИХ-ын дарга айлчилж, Казахстан Улсын Парламентын Мажилисийн дарга Ерлан Кошановтай албан ёсны уулзалт хийж, Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Мажилис хооронд хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулав.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.