Дизель түлшний импортын үнэ 20%-иар өссөн, нөөц 10-36 хоногийн хэмжээгээр байна
Эх гарчигАж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нийлүүлэлт, нөөц болон үнийн нөхцөл байдлын талаар мэдээлэл…
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Шатахуун хэрэглэдэг иргэд, тээвэрлэгчид
- Юу өөрчлөгдөх
- Дизель түлшний үнэ импортын зардлын өсөлтийн улмаас нэмэгдэх магадлалтай.
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Шатахууны нөөц 10-36 хоногийн хэмжээгээр байгаа бөгөөд нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна.
- ОХУ-аас импортолж буй өвлийн дизель түлшний үнэ 20 хувиар өссөн байна.
- Монополын эсрэг газар үнийн үндэслэлгүй өсөлт, зохиомол хомсдлыг хянаж ажиллаж байна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- АИ-92 автобензиний нөөц: 10 хоног
- АИ-95 автобензиний нөөц: 13 хоног
- Дизель түлшний нөөц: 28 хоног
- Онгоцны түлшний нөөц: 36 хоног
- ОХУ-аас импортолж буй дизель түлшний үнэ: 1,253 ам.доллараас 1,551 ам.доллар болж өссөн
- Дизель түлшний импортын үнийн өсөлт: ойролцоогоор 20 хувь
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 22-нд нийтлэгдсэн
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нийлүүлэлт, нөөц болон үнийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус яамнаас шатахууны нийлүүлэлт тасралтгүй үргэлжилж, түгээлтийн үйл ажиллагааг 24 цагийн турш зохион байгуулж байгааг мэдээлэв.
Улсын хэмжээнд шатахууны нөөц дараах түвшинд байна. Үүнд:
• АИ-92 автобензин – 10 хоног;
• АИ-95 автобензин – 13 хоног;
• Дизель түлш – 28 хоног;
• Онгоцны түлш – 36 хоног.
Мөн жил бүрийн аравдугаар сард зуны дизель түлшнээс өвлийн дизель түлшний хэрэглээнд шилждэг бөгөөд үүнтэй холбоотойгоор импортын үнэ тодорхой хэмжээгээр өөрчлөгддөгийг онцоллоо.
Монополын эсрэг газрын дарга Б.Амарсанаа өвлийн дизель түлшний нийлүүлэлтэд шилжиж буйтай холбогдуулан ОХУ-аас импортолж буй дизель түлшний үнэ тонн тутамд 1,253 ам.доллароос 1,551 ам.доллар болж,ойролцоогоор 20 хувиар өссөн талаар мэдээлэв.
Тэрбээр дотоодын тээвэрлэлт, шилжүүлэн ачилт, түгээлт, борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой зардал нэмэгдээгүйг онцолж, дизель түлшний үнийн өсөлтийн хэрэглэгчдэд үзүүлэх нөлөөллийг аль болох бага түвшинд байлгах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгааг мэдэгдлээ.
Монополын эсрэг газраас шатахууны зах зээлийн нөхцөл байдал, үнэ бүрдэлт, нийлүүлэлт, борлуулалтын үйл ажиллагаанд хяналт тавьж, үндэслэлгүй үнийн өсөлт, зохиомол хомсдол болон өрсөлдөөнийг хязгаарласан үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлэн ажиллаж байна.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.