21 аймгийн 580 соёлын ажилтанд VR технологи, музейн арга зүй заалаа
Эх гарчиг21 аймгийн музей, сум, дүүргийн соёлын төв, соёлын ордны орон нутаг судлах танхимын ажилтнуудад зориулсан цахим сургалт зохион байгууллаа
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Орон нутгийн музей, соёлын төвийн ажилтнууд
- Юу өөрчлөгдөх
- Музейн үйлчилгээнд VR технологи нэвтрүүлж, соёлын өвийг бүртгэх арга зүйг эзэмшнэ
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Соёл урлагийн газар 21 аймгийн 580 ажилтанд зориулж цахим сургалт зохион байгууллаа.
- Сургалтаар музейн шинэ арга зүй, VR технологи болон соёлын өвийг бүртгэх талаар заасан.
- Орон нутгийн музей, соёлын төвүүдийн мэргэжлийн чадавхыг дээшлүүлэх зорилготой.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр
- 21 аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар
- 27 музей
- 330 сум, 7 дүүргийн 242 соёлын төв, соёлын ордны нийт 580 ажилтан
- 8 сэдэвт илтгэл
Пи-ар, үнэлэмж
Сургалтын үр дүнд 'мэдлэг, ур чадварыг дээшлүүлэв' гэх мэт хэтэрхий эерэг, ерөнхий дүгнэлт хийсэн байна.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 12-нд нийтлэгдсэн
✅Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар Монголын Үндэсний музейтэй хамтран 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 21 аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, орон нутгийн 27 музей, 330 сум, 7 дүүргийн 242 соёлын төв, соёлын ордны нийт 580 ажилтан, албан хаагчийг хамруулсан цахим сургалтыг зохион байгууллаа.
✅Сургалтын хүрээнд музейн үйл ажиллагааны шинэ арга зүй, соёлын өвийн бүртгэл, хамгаалалт, музейн үйлчилгээний хүртээмж, дэвшилтэт технологи, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр нийт 8 сэдвээр илтгэл, мэдээлэл хүргэлээ.
📌Тухайлбал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Батхуяг “Музейн чиг үүргийн шинжилгээ, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр”, Монголын Үндэсний музейн захирал, доктор (Ph.D) Д.Отгонсүрэн “Тусгай үзэсгэлэн зохион байгуулах арга зүй, туршлага”, Монголын уран зургийн галерейн захирал, доктор (Ph.D) М.Отгончимэг “Соёл, урлагийн байгууллагын үйлчилгээний хүртээмж, сайн туршлага”, Чойжин ламын сүм музейн Эрдэм шинжилгээ, судалгаа, сан хөмрөгийн албаны дарга Ж.Сувд-Эрдэнэ “Татварын 1 хувийн хандивын хүрээнд соёлын өвийг хамгаалах боломж, сайн туршлага” сэдвээр тус тус илтгэл тавилаа.
✅Мөн Соёлын өвийн үндэсний төвийн бүртгэл, мэдээллийн санч Н.Баасансамбуу “Соёлын биет бус өвийн бүртгэл, мэдээллийн дэд системийн ашиглалт”, тус төвийн баримтат өв хариуцсан бүртгэл, мэдээллийн санч Х.Түмэнбаяр “Үндэсний ач холбогдол бүхий бичиг, соёлын өвийг илрүүлэх, таньж тогтоох арга зүй”, Өмнөговь аймгийн Говийн байгаль, түүхийн музейн захирал Ц.Отгонтуяа “Музейн барилга, үзүүлэг дэглэлтийн шинэчлэл, туршлага”, Булган аймгийн музейн боловсролын ажилтан Ж.Ганбат “VR технологид суурилсан контентыг музейн үйлчилгээнд нэвтрүүлж буй туршлага” сэдвээр мэдлэг, туршлагаа хуваалцлаа.
Сургалтын үр дүнд:
🔹Мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэв. Орон нутгийн музей, сум, дүүргийн соёлын төв, соёлын ордны орон нутаг судлах танхим хариуцсан ажилтнуудад музейн үйл ажиллагааны шинэ арга зүй, мэргэжлийн мэдлэг, мэдээллийг нэгдсэн байдлаар хүргэж, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх боломж бүрдүүллээ.
🔹Шинэ технологи, дэвшилтэт арга зүйг түгээн дэлгэрүүлэв. VR технологийг музейн үйлчилгээнд нэвтрүүлэх, үзүүлэг дэглэлтийг шинэчлэх, тусгай үзэсгэлэн зохион байгуулах арга зүйн талаар мэдлэг, мэдээлэл олгож, орон нутгийн музейн үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломжийг нэмэгдүүллээ.
🔹Соёлын өвийн бүртгэл, хамгаалалтын чадавхыг бэхжүүлэв. Соёлын биет бус өвийн бүртгэл, мэдээллийн дэд системийг ашиглах, баримтат өвийг илрүүлэх, бүртгэх, таньж тогтоох арга зүйн мэдлэгийг түгээн дэлгэрүүллээ.
🔹Мэдлэг, туршлага солилцох хамтын ажиллагааг өргөжүүлэв. Мэргэжлийн байгууллагуудын удирдлага, холбогдох мэргэжилтнүүдийн мэдлэг, туршлага, сайн туршлагыг орон нутгийн ажилтнуудад хүргэж, байгууллага хоорондын мэдээлэл солилцоо, хамтын ажиллагааг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүллээ.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.