Боловсролын яам АНУ-ын залуучуудын ажил эрхлэлтийн туршлагыг судаллаа
Эх гарчигӨмнөд каролина мужийн ажил эрхлэлт, ажиллах хүчний газарт ажиллалаа
Протоколын мэдээБолсон үйл явдлыг (уулзалт, айлчлал, нээлт, хурал, тайлан) мэдээлсэн. Гарчигт нь шийдвэр, мөнгөн дүн, хэрэгжих хугацаа дурдаагүй.
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Монгол Улсын Боловсролын яамны төлөөлөгчид АНУ-ын Өмнөд Каролина мужийн ажил эрхлэлтийн газарт ажиллаж, туршлага судалсан байна.
- Энэ газар нь өсвөр үеийнхэнд ажил олгох, мэргэжлийн чиг баримжаа олгох "SC Works" болон "YES" цахим платформуудыг хэрэгжүүлж байна.
- Залуучуудад зориулсан энэ хөтөлбөрүүд нь хавар, зуны улиралд ажилд орох хүсэлт нэмэгдэхэд тусалдаг.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Өмнөд Каролина мужийн Ажил эрхлэлт, ажиллах хүчний газар (DEW)
- "SC Works" сүлжээ
- "Youth Employment Site (YES)" цахим платформ
- 16–24 насны залуучуудын ажиллах хүч зуны саруудад мэдэгдэхүйц өсдөг
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 13-нд нийтлэгдсэн
Өмнөд Каролина мужийн Ажил эрхлэлт, ажиллах хүчний газар (South Carolina Department of Employment and Workforce - DEW)-т ажиллалаа.
"DEW" нь мужийнхаа хөдөлмөр эрхлэлтийн зах зээлийг дэмжих, ажилгүйдлийн даатгалыг удирдах болон ажил хайгчдыг ажил олгогчидтой холбож өгөх үүрэг хүлээсэн төрийн байгууллага юм.
"DEW"-ээс хэрэгжүүлдэг "SC Works" сүлжээ нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон өсвөр үеийнхэнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хөдөлмөрийн зах зээлд бэлтгэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагаа, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг байна.
"DEW"-ийн "Youth Employment Site (YES)" цахим платформ нь суралцагчдад анхны ажилдаа орох, карьерынхаа эхний алхмыг хийхэд нь туслах зорилготой бөгөөд цагийн ажил болон өсвөр үеийнхнийг ажилд авах хүсэлтэй орон нутгийн ажил олгогчдын мэдээллийг хүргэдэг.
Мөн ахлах сургуулийн суралцагчид болон залуучуудад зориулан ажил мэргэжлийн суурь ур чадвар, зөөлөн ур чадварыг (soft skills) хөгжүүлэх сургалт явуулж, шалгалт өгөн албан ёсны гэрчилгээ авах боломжоор хангадаг.
Мужийн бүхий л тойрогт байрлах "SC Works" төвүүд нь сурагчдад анкет бичих, ярилцлагад бэлтгэх болон өөрийн сонирхсон салбарт ямар боломж байгааг судлахад тусалдаг.
Жил бүрийн хаврын сүүлч болон зуны улиралд (хичээлийн жил дуусах үеэр) ахлах ангийн сурагчид болон залуучуудын зүгээс түр болон цагийн ажилд орох хүсэлт, хандалт эрс нэмэгддэг. Тухайлбал, мужийн хэмжээнд 16–24 насны залуучуудын ажиллах хүч зуны саруудад мэдэгдэхүйц өсдөг байна.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.