Зөвшөөрөл, мэдэгдлийн шинэ хуулийг хэрэгжүүлэх цахим сургалт орлоо
Эх гарчигЗөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр цахим сургалт зохион байгууллаа
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Иргэн, аж ахуйн нэгжүүд
- Юу өөрчлөгдөх
- Төрийн үйлчилгээний шат дамжлага буурч, зөвшөөрөл авах үйл ажилгээ ил тод, шуурхай болно
- Хэзээнээс
- 2026 оны 8 дугаар сарын 31-нээс
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай шинэ хуулийг хэрэгжүүлэхээр Баян-Өлгий аймагт цахим сургалт орлоо.
- "Чөлөөлье" санаачилгын хүрээнд төрийн үйлчилгээг хөнгөвчилж, цахимжуулах зорилготой.
- Шинэчилсэн хууль нь 2026 оны 8 дугаар сарын 31-нээс орон даяар мөрдөгдөж эхэлсэн байна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль
- 2026 оны 7 дугаар сарын 3-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан
- 2026 оны 8 дугаар сарын 31-нээс мөрдөж эхэлсэн
- Чөлөөлье санаачилга
- Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар
- Эдийн засаг, хөгжлийн яам
- Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар
- Санхүүгийн мэдээллийн технологийн төв УТҮГ
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 26-нд нийтлэгдсэн
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд төрийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулах, иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, зөвшөөрөл олгох үйл ажиллагааг ил тод, шуурхай болгох зорилгоор Зөвшөөрлийн тухай хуульд 2026 оны 7 дугаар сарын 3-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль болгон шинэчилсэн бөгөөд 2026 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс орон даяар мөрдөж эхэлсэн.
Тус хуулийн хэрэгжилтийг хангах, шинэчилсэн зохицуулалтын талаарх нэгдсэн ойлголтыг төлөвшүүлэх, зөвшөөрөл олгох үйл ажиллагааны цахимжилтыг эрчимжүүлэх, зөвшөөрөл, мэдэгдлийн цахим системийн ашиглалтыг сайжруулах зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газраас Эдийн засаг, хөгжлийн яам, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Санхүүгийн мэдээллийн технологийн төв УТҮГ-тай хамтран өнөөдөр цахим сургалт зохион байгууллаа.
Сургалтад аймгийн Засаг даргын орлогч К.Бахытжан, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед нар оролцож, хуулийн шинэчилсэн зохицуулалтыг хэрэгжүүлэхэд байгууллага хоорондын уялдаа холбоог хангах, зөвшөөрөл, мэдэгдлийн цахим системийн хэрэглээг сайжруулах, төрийн үйлчилгээний ил тод, шуурхай, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэв.
Тус сургалтад аймгийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид, сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нар, холбогдох мэргэжилтнүүд болон хэлтэс, агентлагийн улсын байцаагчид танхимын болон цахим хэлбэрээр хамрагдлаа.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.