Өвөрхангай аймаг 2030 он хүртэл 20 сая мод тарихаар төлөвлөж байна
Эх гарчигӨвөрхангай аймаг Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 4 сая гаруй мод тариалж, 80 орчим хувийн ургалттай байна
AI хураангуйGoogle Gemini · gemini-3.1-flash-lite
- Өвөрхангай аймаг 2030 он хүртэл 20 сая мод тарих зорилттойгоос одоогоор 4 сая мод тарьжээ.
- Тарьсан модны ургалт 75 хувиас дээш үзүүлэлттэй байна.
- Орон нутгаас мод тарих ажлыг бүрэн хэрэгжүүлэхийн тулд төсөл хөтөлбөрийн дэмжлэг хүслээ.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Өвөрхангай аймаг 2030 он хүртэл 20 сая мод тарих зорилттой
- Одоогоор 4 сая мод тарьсан
- Тарьсан модны ургалт 75-аас дээш хувьтай
- 2026 оны хавар 406 мянган мод тарьсан
- 2026 оны намар 600 мянган мод тарихаар төлөвлөсөн
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй. Мэдээлэл нь төрийн ажлын тайлангийн шинжтэй байна.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 1-нд нийтлэгдсэн
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн улс даяар өрнөж байгаа.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, хүрсэн үр дүнтэй танилцах, цаашдын ажлын явцыг эрчимжүүлэх хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Ерөнхийлөгчийн Тамгын газрын референт Ө.Төмөрбаатар нар өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч М.Батзориг, Байгаль орчны газрын дарга Т.Эрдэнэбаяр нартай уулзалт хийлээ.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Өвөрхангай аймаг 2030 он хүртэл 20 сая мод тарьж, ургуулах зорилт дэвшүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 4 орчим сая мод тарьж, ургуулаад байна. Мод тарилтын дараах арчилгаа, хамгаалалтыг үр дүнтэй, хариуцлагатай хэрэгжүүлснээр тарьсан модны амьдрах чадвар 75-аас дээш хувьтай байгаа юм.
Өнгөрсөн хавар аймгийн хэмжээнд 406 мянган мод тарьсан бол энэ намар 600 мянган мод тарихаар төлөвлөсөн.
Цаашид жил бүр мод тарих ажлын цар хүрээг нэмэгдүүлж, жилд 3 сая орчим мод тарих зорилт тавин ажиллаж байгаа хэдий ч Засгийн газар болон олон улсын байгууллага, төрийн бус байгууллагын төсөл хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр 100 хувь хэрэгжүүлэх боломжтой тул үүнд анхаарч, дэмжлэг үзүүлж ажиллахыг орон нутгийн зүгээс уламжиллаа.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.