Өвөрхангай коллеж олон улсын магадлан итгэмжлэлд хамрагдлаа
Эх гарчигӨвөрхангай аймаг дахь политехник коллеж нь олон улсад амжилттай магадлан итгэмжлүүллээ
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Политехник коллежийн оюутан, багш, төгсөгчдийн мэргэшил
- Юу өөрчлөгдөх
- Сургалтын чанар сайжирч, төгсөгчдийн мэргэшил олон улсад хүлээн зөвшөөрөгдөх болно
- Хэзээнээс
- 2026 оны 8 дугаар сарын 1-нээс
AI хураангуйZ.ai GLM · glm-4.7-flash
- Өвөрхангай аймгийн политехник коллеж олон улсын магадлан итгэмжлэлийн 5-6 дугаар түвшинд хамрагдлаа.
- Энэхүү магадлан итгэмжлэл 2026 оны 8 дугаар сарын 1-нээс 5 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.
- Байгууллага сургалтын чанарыг сайжруулах, олон улсын туршлагыг нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Монгол Улсын Мэргэшлийн үндэсний шаталсан бүтцийн 5 болон 6 дугаар түвшинд хамаарагдана.
- 2026 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 5 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.
- БМИҮЗ болон ATHEA-ны хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн.
- Олон улсын хамтарсан үнэлгээний багийн бүрэлдэхүүнд Монгол, Америкийн Нэгдсэн Улс, Румын, Энэтхэг, Герман, Нидерланд, Хойд Македон зэрэг улс орнуудын мэргэжилтэн оролцсон.
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 9-р сарын 15-нд нийтлэгдсэн
📌Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (БМИҮЗ) болон Үндэстэн дамнасан дээд боловсролын магадлан итгэмжлэлийн холбоо (ATHEA)-ны хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын байгууллага олон улсын хамтарсан байгууллагын магадлан итгэмжлэлд амжилттай хамрагдлаа.
📌Олон улсын хамтарсан үнэлгээний багийн бүрэлдэхүүнд Монгол, Америкийн Нэгдсэн Улс, Румын, Энэтхэг, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Хойд Македон, Нидерланд зэрэг улсын боловсролын байгууллагын шинжээч, чанарын баталгаажуулалтын мэргэжилтэн, зохицуулагчид хамтран ажилласан.
📌Энэхүү үнэлгээ нь Европын дээд боловсролын чанарын баталгаажуулалтын стандарт, удирдамж (ESG)-д нийцсэн олон улсын магадлан итгэмжлэлийн шалгуурын дагуу хэрэгжсэн бөгөөд Монгол Улсад мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагууд олон улсын түвшинд чанараа үнэлүүлсэн чухал үйл явдал юм.
📌Үнэлгээний үр дүнд ATHEA-ийн Магадлан итгэмжлэлийн комисс байгууллагын магадлан итгэмжлэл олгох шийдвэр гаргасан бөгөөд энэхүү магадлан итгэмжлэл нь Монгол Улсын Мэргэшлийн үндэсний шаталсан бүтцийн 5 болон 6 дугаар түвшинд хамаарагдана. Магадлан итгэмжлэлийн шийдвэр нь 2026 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 5 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.
📌Энэхүү үйл ажиллагаа нь тухайн байгууллага сургалтын чанарыг тасралтгүй сайжруулах, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, чанарын баталгаажуулалтын тогтолцоог бэхжүүлэх, төгсөгчдийн мэргэшил, ур чадварын олон улсад хүлээн зөвшөөрөгдөх байдлыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
👏Олон улсын магадлан итгэмжлэлд амжилттай хамрагдсан нийт хамт олондоо халуун баяр хүргэе.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.