Налайх дүүрэгт болсон өсвөрийн чөлөөт бөхийн тэмцээнд Дархан-Уул аймаг тэргүүллээ
Эх гарчигӨсвөрийн чөлөөт бөхийн олон хотын тэмцээн зохион байгуулагдлаа
AI хураангуйGoogle Gemini · gemini-3.1-flash-lite
- Налайх дүүрэгт өсвөрийн чөлөөт бөхийн олон хотын анхдугаар тэмцээн зохион байгуулагдлаа.
- Тэмцээнд 18 аймаг, 9 дүүргийн 450 гаруй тамирчин оролцож, Дархан-Уул аймаг тэргүүллээ.
- Тэмцээнийг хувийн клуб болон төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулсан байна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Тэмцээн 2026 оны 10 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд болсон
- Тэмцээнд 18 аймаг, 9 дүүргийн 450 гаруй тамирчин оролцсон
- Дархан-Уул аймаг 523 оноогоор 1-р байр эзэлсэн
- Спортын төв сургууль 430 оноогоор 2-р байр эзэлсэн
- Налайх дүүргийн баг 414 оноогоор 3-р байр эзэлсэн
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй. Тэмцээний үр дүн болон зорилгыг баримтжуулсан байна.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 27-нд нийтлэгдсэн
Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, улсын начин Должингийн Адъяатөмөрийн нэрэмжит өсвөрийн чөлөөт бөхийн U-12-14, U15-17 нас, сонгомол бөхийн U-17 насны ангиллын олон хотын анхдугаар тэмцээн Налайх дүүргийн Спорт цогцолборт 10 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд 18 аймаг, 9 дүүргийн 450 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Тэмцээн чөлөөт бөхийн 41 жин, сонгомол бөхийн U17 насны 2 жингээр явагдсан бөгөөд багийн нэгдсэн дүнгээр
✅️Дархан-Уул аймаг 523 оноогоор 1-р байр,
✅️✅️Спортын төв сургууль 430 оноогоор 2-р байр,
✅️✅️✅️Налайх дүүргийн баг тамирчид 414 оноогоор гуравдугаар байранд шалгарлаа.
Уг тэмцээнийг Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, улсын начин Должингийн Адъяатөмөрийн үр хүүхдүүд, Чөлөөт бөхийн "Тас" клуб санаачилан Чөлөөт бөхийн холбоо, Налайх дүүргийн Спортын хороотой хамтран зохион байгуулсан бөгөөд чөлөөт бөхийн спортыг хүүхэд залуучуудад сурталчлан таниулах, хичээллэгчдийн тоог нэмэгдүүлэх, шинэ залуу тамирчдыг нээн илрүүлэх, тамирчдын ур чадварыг сайжруулах, өсвөрийн бөхчүүдийн арга техник, ур чадварыг судлах, харилцан туршлага солилцох зорилготой юм.
Жин тус бүрийн аварга тамирчдыг медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж, насны ангилал тус бүрийн шилдэг тамирчдад өргөмжлөл, үнэ бүхий зүйлийг дурсгав.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.