Урлаг заал, спорт заалыг хүүхдүүдэд үнэ төлбөргүй ашиглуулахаар боллоо
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Өвөрхангай аймгийн хүүхдүүд, багачууд
- Юу өөрчлөгдөх
- Заал, спорт заалыг үнэ төлбөргүй ашиглах боломжтой болно
AI хураангуйZ.ai GLM · glm-4.7-flash
- Өвөрхангай аймгийн Засаг дарга хүүхдийн төлөө заал, спорт заалыг үнэ төлбөргүй болгохыг үүрэг болголоо.
- 2025 онд 87 хувийн үр дүн гаргаж, 1700 хүүхдийг оролцуулсан үйл ажиллагааг танилцууллаа.
- Хүүхдийн саналыг ажил хэрэг болгон хэрэгжүүлж, "Хүүхдээ сонсох өдөр"-ийг зохион байгууллаа.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2025 онд 87 хувийн үр дүн гаргаж, 1700 хүүхдийг оролцуулсан
- 76 ширхэг тэмдэглэгээ сэргээн засварлаж, 20 шинээр байршуулсан
- 48 сурагчийг "Багш, сурагч, солилцоо" хөтөлбөрт хамруулсан
- Засаг дарга: ЕБС, төрийн байгууллагын урлаг заал, спорт заалыг хүүхдэд үнэ төлбөргүй болгохыг үүрэг болголоо
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 9-р сарын 14-нд нийтлэгдсэн
Өнөөдөр аймгийн Засаг даргаар ахлуулсан хүүхдийн төлөө салбар зөвлөлийн II хуралдаан болж, 2025 оны болон энэ оны эхний хагас жилийн ажлын тайланг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, анхаарах асуудлыг хэлэлцэв.
Засаг даргын үйл ажиллагааны 2024-2028 оны хөтөлбөрт “Хайрлагдсан хүүхэд”, “Халуун ам бүл” төслүүдийг тусгуулан, хэрэгжүүлж байгаа.
Аймгийн хүүхдийн салбар зөвлөл дээрх төсөл, хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагааг төлөвлөн, хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм. 2025 онд төлөвлөсөн үйл ажиллагаагаа 87 хувийн үр дүнтэй хэрэгжүүлсэн байна.
2026 оны эхний хагас жилийн байдлаар сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа, хяналт шалгалтын дагуу олон талт хариу арга хэмжээг хэрэгжүүлж, “Хүүхдээ сонсох өдөр”-ийг тогтмол зохион байгуулан, аймгийн хэмжээнд 1700 гаруй хүүхдийг оролцуулж,, хүүхдүүдээс гарсан саналуудыг ажил хэрэг болгон ажиллажээ.
Тухайлбал, аймгийн төв номын сангийн номын баяжилтыг хийх, орчны тохижилтыг сайжруулахад нөлөөлж ажилласан бол Арвайхээр сумын нийтийн тээврийн үйлчилгээг тогтмолжуулж, нохой устгалын ажлыг үр дүнтэй зохион байгуулахад саналаа хүргүүлжээ. Мөн орчны эрсдэлийг бууруулах, тэмдэг, тэмдэглэгээ, гэрэлтүүлгийг сайжруулах зорилгоор 76 ширхэг тэмдэглэгээг сэргээн засварлаж, шинээр 20 тэмдэглэгээг байршуулсан байна. Түүнчлэн хангайн бүсийн аймгуудын хүрээнд “Багш, сурагч, солилцоо” хөтөлбөрийг ажилттай хэрэгжүүлэн 48 сурагчийг хамруулжээ.
"Хүүхдийн төлөө За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөн болон “Хамтдаа шалгая-хамгаалъя” аяны хүрээнд хяналт шалгалтын үйл ажиллагааг эрчимжүүлэн зөвлөгөө, мэдээллийг түгээх, “Эрсдэлгүй Өвөрхангай” аппликэйшнээр дамжуулан осол, гэмтэл үүсгэх цэгүүдийн мэдээллийг цуглуулж, түүний мөрөөр эрсдлийг бууруулан, хяналт тавин ажиллаж байгаа юм.
Хуралдаанаар цаашид хүүхдийн эрхэд сөргөөр нөлөөлж буй бүх төрлийн эрсдэлийг аймгийн илрүүлэх, арилгах, урьдчилан сэргийлэх, хариуцлагын тогтолцоог бүх шатанд сайжруулж, олон талт оролцоог өргөжүүлэх чиглэлээр төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлэх, хамтран ажиллах талаар санал солилцов.
Аймгийн Засаг даргын зүгээс аймгийн хэмжээнд ЕБС, төрийн байгууллагын урлаг заал, спорт заалыг хүүхэд, багачуудад нээлттэй, хүртээмжтэй үнэ төлбөргүй ашиглуулахыг үүрэг болголоо.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.