12-13-нд цас, шуурга шуурна, УБ-д өнөөдөр +2...+4 градус
Эх гарчигӨнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Монгол Улсын нутгаар өнгөрсөн хоногт цаг агаар тогтуун байсан бол 12-13-нд цас, шуурга шуурна.
- Улаанбаатар хотод өнөөдөр цас орохгүй, +2...+4 градус дулаан байна.
- Өнгөрсөн хоногт Улаанбаатар хот болон Увс, Өвөрхангай, Баянхонгор аймгуудад 5 тохиолдолд гал түймэр гарч, онцгой байдлын алба хаагчид унтраасан.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Улаанбаатар хотод өнөөдөр +2...+4 градус дулаан, салхи секундэд 5-10 метр
- 12-нд Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн зарим нутагт 0.0-1.0 мм цас орно
- 13-нд Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Завхан, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Хэнтий, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх нутагт 0.0-5.0 мм цас орно
- 12-нд Алтайн уулсаар, 13-нд зарим газраар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ
- 11.08-ны 10:17 цагт Налайх дүүргийн 5 дугаар хороонд 6х8 метрийн байшингийн дээвэр шатсан
- 11.08-ны 13:05 цагт Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багт 20х8 метрийн байшингийн дээвэр шатсан
- 11.08-ны 21:36 цагт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд 5 ханатай гэр шатсан
- 11.09-ний 03:10 цагт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Эмт багт 2х2 метрийн модон жорлон шатсан
- 11.09-ний 03:23 цагт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багийн “Задгай”-д 25 ширхэг дугуй шатсан
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Хэвлэлдikon.mn, news.mn, sonin.mn-ийн гарчгаас
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 9-нд нийтлэгдсэн
Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй, нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -1...+4 градус, бусад нутгаар +5…+10 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө +2...+4 градус дулаан байна.
Төлөв байдал: 12-нд Баян-Өлгийн ихэнх, Увс, Завханы хойд, Хөвсгөлийн баруун сумдын нутгаар 0.0-1.0 мм, 13-нд Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Завхан, Ховдын зарим сумд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Хэнтийн хойд, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх сумдын нутгаар 0.0-5.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 12-нд Алтайн уулсаар, 13-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс голын хөндийгөөр -18...-23 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -12...-17 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4...+1 градус дулаан, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр -2...-7 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -2...+3 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9...+14 градус, бусад нутгаар +4...+9 градус дулаан байна. 13-нд нутгийн баруун хагаст хүйтэрнэ.
Гал түймэр:
Налайх дүүргийн 5 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.08-ны өдрийн 10:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.08-ны өдрийн 13:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 41 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн 20х8 метрийн хэмжээтэй байшингийн үүдний амбаарын дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.08-ны өдрийн 21:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Эмт багт модон жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 11.09-ний өдрийн 03:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ө-гийн 2х2 метрийн хэмжээтэй модон жорлон шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багийн “Задгай”-д дугуй засвар шатаж байна гэсэн дуудлагыг 11.09-ний 03:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн дугуй засварын гадна хураалттай байсан 25 ширхэг дугуй шатаж байсныг ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.