Нутгийн зарим хэсгээр цас орж, 6 газар гал түймэр гарлаа
Эх гарчигӨнгөрсөн хоногт: Дархан-Уул аймгийн 4 суманд 6 см, Дорнод аймгийн 3 суманд 0.2-1 см, Сүхбаатар аймгийн 3…
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Орон нутгийн иргэд, малчид
- Юу өөрчлөгдөх
- Цаг агаар эрс хүйтгэрч, зарим нутгаар цас орно.
- Хэзээнээс
- 2026-11-06-наас
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Нутгийн хойд хэсгээр цас орж, зарим бүс нутгаар -26 градус хүртэл хүйтэн байна.
- Өвөрхангай, Завхан аймг болон Улаанбаатар хотод нийт 6 гал түймэр гарч, унтраагдлаа.
- 11-р сарын 6, 7-нд зарим аймгийн нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурах төлөвтэй.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Дархан-Уул аймгийн 4 суманд 6 см цас орсон
- Сэлэнгэ аймгийн 3 суманд 3 см цас орсон
- Дархадын хотгор, Завхан, Тэс, Заг, Байдраг голын эхээр -21...-26 градус хүйтэн байна
- Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Зүлэгт багт 1 метрийн урт хашаа шатсан
- Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Дэлгэрэх дэнж багт 2х2м жорлон, 3м хашаа шатсан
- Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багт 8х16 метрийн ажлын байр шатсан
- Улаанбаатар хотын Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд 3 удаа хог шатсан
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 5-нд нийтлэгдсэн
Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дархан-Уул аймгийн 4 суманд 6 см, Дорнод аймгийн 3 суманд 0.2-1 см, Сүхбаатар аймгийн 3 суманд 0.1-3 см, Сэлэнгэ аймгийн 3 суманд 3 см Төв аймгийн 1 суманд 0.1 мм Хэнтий аймгийн 3 суманд 1 см цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн хойд, Дорнод, Сүхбаатарын зүүн сумдаар 1.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, Эхийн голын Баян Бүрд орчмоор +5...+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...+5 градус дулаан, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө -4...-6 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 06-нд Баян-Өлгий, Ховдын өмнөд Говь-Алтайн зарим сумдын нутгаар, 07-нд Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Өмнөговийн зарим сумдаар 2.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр байна. 6, 7-нд ихэнх нутгаар хүйтэн, шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Тэс, Заг, Байдраг голын эхээр -21...-26 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр -16...-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -5...-10 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг, Улз, Халх голын эхээр -7...-12 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Онон голын хөндийгөөр -3...-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1...+6 градус, бусад нутгаар +1...-4 градус дулаан байна. 8-наас ихэнх нутгаар өдөртөө дулаарна.
Гал түймэр:
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Зүлэгт багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 11.04-ний өдрийн 08:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 10х7 метрийн хэмжээтэй хашааны 1 метрийн урт хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Дэлгэрэх дэнж багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 11.04-ний өдрийн 09:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн 2х2 метрийн хэмжээтэй модон жорлон, иргэн Э-гийн 3 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багт байшин шатаж бнйа гэсэн дуудлагыг 11.04-ний өдрийн 09:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 39 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн мод бэлтгэх газрын 8х16 метрийн хэмжээтэй ажлын байр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 42 дугаар хороонд хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.04-ний өдрийн 18:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х3 метрийн хэмжээтэй хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.04-ний өдрийн 20:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х5 метрийн хэмжээтэй хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.05-ны өдрийн 01:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход 1х2 метрийн хэмжээтэй задгай хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.