11-р сарын 5-6-нд -26 градус хүртэл хүйтэрч, УБ-д цас орно
Эх гарчигӨнгөрсөн хоногт: Архангай аймгийн 6 суманд 0.1 мм, Баян-Өлгий аймгийн 4 суманд 0.1 мм, Говь-Алтай аймгийн 2…
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Монгол улсын иргэд, ялангуяа хойд хэсгийн оршин суугчид
- Юу өөрчлөгдөх
- Цас орж, агаарын температур эрс буурч хүйтгэрнэ.
- Хэзээнээс
- 2026-11-04-өөс
- Юу хийх
- Хүйтэн жавар, цасан шуурганд бэлтгэх
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Нутгийн хойд болон төв хэсгээр цас орж, зарим бүс нутгаар хүйтэрнэ.
- Улаанбаатар хотод өдөртөө цас орж, агаарын температур -2...-4 градус хүртэл хүйтэрнэ.
- Өнгөрсөн хоногт Улаанбаатар, Увс, Ховд, Дорноговьд гал түймэр гарсан.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудад цас орсон
- 11-р сарын 4-ний өдөр зарим нутгаар 0.0-4.0 мм цас орно
- 11-р сарын 5-6-нд Дархадын хотгор, Завхан, Тэс, Заг, Байдраг голын эхээр -21...-26 градус хүртэл хүйтэрнэ
- Улаанбаатар хотын өдрийн температур -2...-4 градус болно
- 11-р сарын 3-ны өдөр Улаанбаатар, Увс, Ховд, Дорноговьд гал гарсан
- Ховд аймгийн Жаргалант суманд 2 тонн өвс шатсан
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 4-нд нийтлэгдсэн
Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай аймгийн 6 суманд 0.1 мм, Баян-Өлгий аймгийн 4 суманд 0.1 мм, Говь-Алтай аймгийн 2 суманд 0.4 мм, Дархан-Уул сумын 3 суманд 2 см, Завхан аймгийн 6 суманд 0.1 мм, Увс аймгийн 1 суманд 0.2 мм, Сэлэнгэ аймгийн 2 суманд 1 см, Хөвсгөл аймгийн 2 суманд 0.3 мм цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. 03-04-нд шилжих шөнө Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы зарим, Сэлэнгийн ихэнх, Говь-Алтай, Төв, Хэнтий, Дорнодын хойд сумдаар, 04-ний өдөр Завхан, Хөвсгөлийн зарим, Сэлэнгийн зүүн, Төв, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар 0.0-4.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурна. Агаарын температур өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр -1...+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5...+10 градус дулаан, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө хотын хойд хэсгээр ялимгүй цас, өдөртөө хотын ихэнх хэсгээр цас орно. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -5...-7 градус, өдөртөө өмнөх өдрөөсөө 7 градусаар хүйтэрч -2...-4 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 04-05-нд шилжих шөнө Сэлэнгэ, Хэнтийн хойд, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар, 05-ны өдөр Дорнод, Сүхбаатарын зүүн сумдаар, 06-нд Баян-Өлгийн өмнөд, Ховд, Говь-Алтайн зарим сумдын нутгаар, 07-нд Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговийн зарим сумдаар 0.0-2.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 05-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 5, 6-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрч шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Тэс, Заг, Байдраг голын эхээр -21...-26 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр -16...-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2...-7 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг, Улз, Халх голын эхээр -7...-12 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -3...-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4...+9 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан байна. 7-нд нутгийн баруун хэсгээр, 8-наас ихэнх нутгаар өдөртөө дулаарна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 11.03-ны өдрийн 11:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 11:11 цагт очиход 0.4 кВ-ын тулгуураас буусан цахилгааны утасны хамгаалалтын бүрээс шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Увс аймаг, Улаангом сумын 7 дугаар багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 11.03-ны өдрийн 14:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 41 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 14:30 цагт очиход иргэн Б-ын 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Ховд аймаг, Жаргалант сумын Pашаант багт өвс шатаж байна гэсэн дуудлагыг 11.03-ны өдрийн 15:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 48 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 15:04 цагт очиход иргэн Б-ын хашаанд хураалттай 2 тонн өвс шатаж байсныг 29 минут ажиллаж унтраасан.
Дорноговь аймаг, Сайншанд сумын Далай шанд багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.03-ны өдрийн 15:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 33 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 15:52 цагт очиход иргэн Б-ийн 4 ханатай гэр, эд зүйлсийн хамт бүрэн шатаж байсныг 16 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.03-ны өдрийн 19:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 19:10 цагт очиход иргэн Ц-ийн 5 ханатай гэр, 2х1, 5х2 метрийн хэмжээтэй 2 амбаар бүрэн, 5х3 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, мөн 10х20 метрийн хэмжээтэй агуулахын баруун тал хайрагдсан байсныг 15 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Г/64 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлсэн өгсөн.
Өмнөговь аймаг, Даланзадгад сумын 4 дүгээр багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 11.04-ний өдрийн 01:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 01:45 цагт очиход иргэн Э-ийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар, эд зүйлийн хамт бүрэн шатаж байсныг 14 минут ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр - Хээрийн түймэр:
Хэнтий аймаг, Баянхутаг сумын Жаргалант багийн “Улаан-Ухаа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 90 км, сумын төвөөс зүүн зүгт 70 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 11.03-ны өдрийн 16:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, мөн өдрийн 19:00 цагт цурамд оруулан 21:26 цагт бүрэн унтрааж, тус сумын Засаг даргад хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 744 га талбай өртөж шатсан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.