Үхрийн цээж өвчний эрсдэлийг 10 сарын 25-ныг хүртэл үнэлнэ
Эх гарчигҮнэлгээ хийж байна
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Малчуд, үхэр тэжээгчид
- Юу өөрчлөгдөх
- Өвчний эрсдэлийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Үхрийн цээж өвчин Монголд нэвтрэх, тархах эрсдэлийг үнэлж байна.
- 10 дугаар сарын 9-нээс 25-ны хооронд аймаг, сум бүрт шалгалт хийнэ.
- Үр дүнгээр нь өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө гаргах юм.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026 оны 10 дугаар сарын 09-нээс 25-ны хооронд үнэлгээ хийнэ
- Мал эмнэлгийн ерөнхий газар
- Үхрийн цээж өвчний эрсдэлийн үнэлгээ хийх удирдамж
- 2026 оны 10 дугаар сарын 14-ний байдлаар сум, аймгийн түвшинд үнэлгээ хийгдэж байна
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 14-нд нийтлэгдсэн
Монгол Улсын малын эрүүл мэндийг хамгаалах, үхрийн цээж өвчин хил дамнан нэвтрэх, тархах эрсдэлийг бууруулах, болзошгүй эрсдэлийн бэлэн байдлыг үнэлэх зорилгоор үхрийн цээж өвчний эрсдэлийн үнэлгээний хэрэгжүүлж байна.
Үнэлгээгээр үхрийн цээж өвчин Монгол Улсад нэвтрэх, тархах магадлал, өвчин гарсан тохиолдолд үүсэж болзошгүй хор уршиг, мал эмнэлгийн байгууллагын эрт илрүүлэлт, тандалт, лабораторийн оношилгоо, хариу арга хэмжээний чадавхыг үнэлэхээс гадна үхрийн импорт, хил дамнасан болон дотоодын малын шилжилт хөдөлгөөн, хил, хорио цээрийн хяналт, өвчний талаарх мэдээлэл солилцоо, байгууллага хоорондын хамтын ажиллагаа зэрэг эрсдэлд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлохыг зорьж байна.
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын баталсан “Үхрийн цээж өвчний эрсдэлийн үнэлгээ хийх удирдамж”-ийн дагуу 2026 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 25-ны өдрийн хооронд үнэлгээг зохион байгуулахаар төлөвлөж, 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар сум болон аймгийн түвшинд эрсдэлийн үнэлгээг хийгээд байна.
Улсын түвшинд мэргэшсэн судлаачдыг оролцуулж, эрсдэлийн үнэлгээний дараагийн шатны үнэлгээг хэрэгжүүлэхээр бэлтгэл хангаж байна.
Ингэснээр орон нутгийн болон улсын түвшний үнэлгээний үр дүнг нэгтгэн, үхрийн цээж өвчний эрсдэлийн түвшинг тодорхойлж, эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх боломж бүрдэнэ.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.