Хүний эрхийн Үндэсний Комисс Б.Чимидийн номын уншлага зохион байгууллаа
Эх гарчиг“Үндсэн хуулийн үзэл баримтлал дахь хүний эрх” номын уншлага боллоо
AI хураангуйGoogle Gemini · gemini-3.1-flash-lite
- Хүний эрхийн Үндэсний Комисс, Үндсэн хуулийн цэц, Чимид сан хамтран Б.Чимидийн номын уншлагыг зохион байгууллаа.
- Арга хэмжээгээр Үндсэн хууль дахь хүний эрх, эрх чөлөөний үзэл баримтлалыг эрдэмтэн судлаачид хэлэлцлээ.
- Уг уулзалтад 120 гаруй хүн танхим болон цахимаар оролцлоо.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Огноо: 2026 оны 10-р сарын 20
- Арга хэмжээ: Б.Чимидийн “Үндсэн хуулийн үзэл баримтлал дахь хүний эрх” номын уншлага
- Оролцогчдын тоо: 80 гаруй хүн танхимаар, 40 орчим хүн цахимаар
- Зохион байгуулагч: Хүний эрхийн Үндэсний Комисс, Үндсэн хуулийн цэц, Чимид сан
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй. Арга хэмжээний талаарх мэдээллийн шинжтэй баримтжуулалт байна.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 20-нд нийтлэгдсэн
Монгол Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, “Чимид сан” хамтран Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Бяраагийн Чимидийн “Үндсэн хуулийн үзэл баримтлал дахь хүний эрх” номын уншлагыг өнөөдөр (2026.10.20) зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээ нь Б.Чимидийн эрдэм судлалын өвийг түгээн дэлгэрүүлэх, хүний эрх, эрх чөлөөний талаарх Үндсэн хуулийн үзэл баримтлалыг судлан шинжлэх, түүний бүтээлийг эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулахад чиглэж байгаагаараа онцлог юм.
Тус арга хэмжээг Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, доктор, профессор Д.Сүнжид, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, доктор, профессор Д.Гангабаатар нар нээж үг хэллээ.
Номын уншлагыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга асан Г.Баясгалан, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн С.Дондов нар чиглүүлж, дараах сэдвээр үндсэн илтгэлийг хэлэлцүүлэв. Үүнд:
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, доктор, дэд профессор О.Мөнхсайхан “Хүний эрхийн талаарх Үндсэн хуулийн үзэл баримтлал”,
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, доктор, профессор Д.Сүнжид “Хүний эрхийг хамгаалах тогтолцоо”,
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Эрдэнэбат “Хувийн эрх, эрх чөлөө”,
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, доктор, дэд профессор Б.Энхболд “Улс төрийн эрх, эрх чөлөө”,
Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, доктор, дэд профессор Г.Давааням “Эдийн засаг, нийгэм, соёлын эрх”
Үндсэн илтгэлүүдтэй холбогдуулан 20 гаруй эрдэмтэн, судлаач санал, дүгнэлтээ танилцуулж, хүний эрх, эрх чөлөөний талаарх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
Номын уншлагад Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд, холбогдох албаны төлөөллийн хамтаар, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Монгол Улсын Их Хурал, шүүх эрх мэдлийн байгууллага, төрийн болон хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл зэрэг 80 гаруй, цахимаар 40 орчим хүн оролцлоо.
2024 онд Б.Чимидийн “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс”, 2025 онд “Сонгуульд суралцахуй” зэрэг бүтээлээр номын уншлага, хэлэлцүүлгийг зохион байгуулж байсан бөгөөд энэ удаагийн номын уншлага нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал дахь хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёсны мөн чанарыг эргэцүүлэн тунгаах оюуны уулзалт болсноороо ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.