Өмнөговь аймаг 2027 онд 324 төсөл хэрэгжүүлнэ
Эх гарчигӨмнөговь аймгийн хөгжлийн жилийн төлөвлөгөөний тэргүүлэх чиглэл
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Өмнөговь аймгийн иргэд
- Юу өөрчлөгдөх
- Аймгийн хөгжлийн 8 чиглэлээр 324 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ.
- Хэзээнээс
- 2027 оноос
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Өмнөговь аймаг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслөө боловсрууллаа.
- Нийт 8 чиглэлээр 324 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
- Төлөвлөгөөг 10 дугаар сарын 1-ний дотор батална.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль
- 2027 оны хөгжлийн төлөвлөгөө
- 9 дүгээр сарын 01 (төсөл боловсруулах эцсийн хугацаа)
- 10 дугаар сарын 01 (батлах эцсийн хугацаа)
- 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
- 2025-2028 оны Өсөлттэй Өмнөговь мөрийн хөтөлбөр
- 8 бодлогын чиглэл
- 324 төсөл, арга хэмжээ
- 10 үндэсний, 25 салбарын, 59 төсвийн ерөнхийлөн захирагчийн, 131 хөтөлбөрийн үр дүн
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 9-р сарын 10-нд нийтлэгдсэн
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХӨГЖЛИЙН ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ
ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ
Ерөнхий мэдээлэл:
Аймгийн Засаг даргын Тамгын газар нь Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний
удирдлагын тухай хуулийн 18.5-д “Хөгжлийн асуудал хариуцсан аймаг, нийслэлийн
байгууллагууд Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төсөлд суурилсан Аймаг,
нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг 9 дүгээр сарын 01-ний
дотор боловсруулна.” гэж, 18.6-д “Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурал Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг жил
бүрийн 10 дугаар сарын 01-ний дотор батална.” гэж тус тус заасны дагуу
“Өмнөговь аймгийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Аймгийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, “Өмнөговь аймгийн хөгжлийн 2027 онд баримтлах
бодлогын тэргүүлэх чиглэл”-ийг 1 дүгээр хавсралтаар, “Өмнөговь аймгийн хөгжлийн
2027 оны төлөвлөгөө”-г 2 дугаар хавсралтаар, “Өмнөговь аймгийн хөгжлийн 2027
оны төлөвлөгөөний хяналт, шинжилгээ, үнэлгээний үзүүлэлт”-ийг 3 дугаар
хавсралтаар батлуулахаар боловсрууллаа.
Түүнчлэн Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн
сайдын 2025 оны А/06 дугаар “Аргачлал шинэчлэн батлах тухай” тушалаар
батлагдсан аргачлалын дагуу Өмнөговь аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх таван
жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2025-2028 оны “Өсөлттэй Өмнөговь”
мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор үр дүнд суурилсан нэгдсэн
төлөвлөлтийн арга зүйгээр боловсруулсан болно.
Тэргүүлэх чиглэл:
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд аймгийн
хөгжлийн жилийн төлөвлөгөө нь аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд
тусгагдсан зорилго, зорилтыг тухайн жилд хэрэгжүүлэх, төсөв, санхүүгийн эх
үүсвэрийг тусгасан төсөл, арга хэмжээ бүхий төлөвлөлтийн баримт бичиг байхаар
хуульчилсан бөгөөд энэ хүрээнд аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн
үндсэн чиглэлд тодорхойлсон бодлогын үндсэн чиглэл болох "Хүний хөгжил”,
"Нийгмийн хөгжил ба үндэсний нэгдмэл үнэт зүйл”, "Эдийн засаг ба дэд бүтцийн
хөгжил”, "Байгаль орчин, ногоон эдийн засаг”, "Засаглал, дижитал шилжилт”,
"Бүсийн хөгжил”, "Үндэсний өрсөлдөх чадвар”, "Шинжлэх ухаан, технологи, хиймэл
оюун” гэсэн бодлогын 8 чиглэлийг хамарсан үндэсний 10, салбарын 25, төсвийн
ерөнхийлөн захирагчийн 59, хөтөлбөрийн 131 үр дүнг хэрэгжүүлэх хүрээнд 324
төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр боловсруулсан болно.
https://eoffice.omnogovi.gov.mn/email/process/action/emailinboxattachfiledownload.html?attachid=220293b224c0f3c2fc990bb54f4412fbb0c62414
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.