Ханхонгор сумын малчин Г.Эрдэнэзаяа, П.Нямаа нар "Аймгийн аварга малчин" боллоо
Эх гарчигӨмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн малчин Г.Эрдэнэзаяа, П.Нямаа нар мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж, мал сүргээ өсгөн үржүүлэн, ашиг шимийг нэмэгдүүлэх, малын чанар, үүлдэр угсааг сайжруулах, мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой эрхэлж ирсэн хөдөлмөр бүтээлээрээ 2025 оны “Аймгийн аварга малчин өрх”-өөр шалгарсан билээ.
AI хураангуйGoogle Gemini · gemini-3.1-flash-lite
- Өмнөговь аймгийн Ханхонгор сумын малчин Г.Эрдэнэзаяа, П.Нямаа нар 2025 оны "Аймгийн аварга малчин өрх" шагналыг гардан авлаа.
- Тэд мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, мал сүргээ өсгөн үржүүлсэн амжилтаараа ийнхүү шалгарсан байна.
- Шагнал гардуулах ёслол нь аймгийн удирдлагуудын оролцоотойгоор болж өнгөрлөө.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Г.Эрдэнэзаяа, П.Нямаа нар 2025 оны "Аймгийн аварга малчин өрх"-өөр шалгарсан
- Ханхонгор сумын Хондот багийн малчид
- Шагнал гардуулах үйл ажиллагаа 2026 оны 9-р сарын 30-ны өдөр болсон
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй. Энэ нь орон нутгийн захиргааны хэвийн шагнал гардуулах үйл ажиллагааны мэдээлэл байна.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 9-р сарын 30-нд нийтлэгдсэн
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн малчин Г.Эрдэнэзаяа, П.Нямаа нар мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж, мал сүргээ өсгөн үржүүлэн, ашиг шимийг нэмэгдүүлэх, малын чанар, үүлдэр угсааг сайжруулах, мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой эрхэлж ирсэн хөдөлмөр бүтээлээрээ 2025 оны “Аймгийн аварга малчин өрх”-өөр шалгарсан билээ.
Тухайн үед шагналаа гардан авах боломжгүй байсан бөгөөд өнөөдөр “Аймгийн аварга малчин өрх”-ийн эрхэм хүндтэй шагналаа аймгийн удирдлагуудаас гардан авлаа.
Г.Эрдэнэзаяа, П.Нямаа нар нь мал сүргээ таван төрөлд өсгөн үржүүлж, малынхаа чанар, ашиг шимийг дээшлүүлэхийн зэрэгцээ залуу малчдад өөрсдийн хөдөлмөр, туршлагаараа үлгэр дуурайл үзүүлэн ажиллаж ирсэн нь ийнхүү аймгийн аварга малчин өрхөөр шалгарах үндэс болсон юм.
“Аймгийн аварга малчин өрх” хэмээх эрхэм хүндтэй шагналаа гардан авсан Г.Эрдэнэзаяа, П.Нямаа нартаа халуун баяр хүргэж, буянт мал сүрэг нь өсөн үржиж, ашиг шим нь арвижин, хөдөлмөр бүтээл нь өөдрөг, амьдрал ахуй нь үргэлж дэлгэрэн дэвжихийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.