Төрийн албан хаагчид Франц улсад хөдөө аж ахуйн туршлага судалж байна
Эх гарчигУламжлал, инновацыг хослуулсан Франц улсын агро ойжуулалт, хөдөө аж ахуйн судалгааны бодлого, туршлагатай танилцаж байна
AI хураангуйGoogle Gemini · gemini-3.1-flash-lite
- Монгол Улсын төрийн байгууллагын төлөөлөгчид Франц улсад агро ойжуулалт, хөдөө аж ахуйн туршлага судлах арга хэмжээнд оролцож байна.
- Энэхүү айлчлал нь Европын Холбооны санхүүжилттэй STREAM+ төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм.
- Талууд бэлчээрийн менежмент, хамгаалалтын ойн зурвас байгуулах болон газрын доройтлыг бууруулах туршлагыг Монголд нутагшуулах боломжийг хэлэлцэж байна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Арга хэмжээний хугацаа: 2026 оны 10 дугаар сарын 25-наас 11 дүгээр сарын 2-ны өдрүүд
- Төслийн нэр: STREAM+ (Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах)
- Францын GIEE бүлэг: 2015 оноос хойш 1400 бүлэг, 24 мянган фермер хамрагдсан
- Францын хамгаалалтын ойн зурвас: 1.8 сая км урт
- Хамтарч буй байгууллагууд: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, ГЗГЗЗЕГ, НҮБ-ын ХХААБ, GIZ, CIRAD, AVSF Монгол
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй. Мэдээлэл нь олон улсын төслийн хүрээнд хийгдэж буй туршлага судлах айлчлалын тайлан юм.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 30-нд нийтлэгдсэн
🇲🇳🇫🇷🇺🇳🇪🇺 Европын Холбооны санхүүжилттэй, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (НҮБ-ын ХХААБ)-аас хэрэгжүүлж буй “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” (STREAM+) төслийн хүрээнд “Агроэкологи, агро ойжуулалтын бодлого, эрх зүй, практик туршлага” сэдэвт туршлага судлах арга хэмжээг 2026 оны 10 дугаар сарын 25-наас 11 дүгээр сарын 2-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Франц Улсад зохион байгуулж байна.
Тус арга хэмжээнд Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар болон холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцож байна. Мөн НҮБ-ын ХХААБ, STREAM+ төслийн баг болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн төлөөллүүд оролцож, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.
Туршлага судлах арга хэмжээ нь агроэкологи, агро ойжуулалт, газар зүйн заалт гэсэн харилцан уялдаатай гурван үндсэн чиглэлд төвлөрч, Франц Улсын уламжлалт мэдлэг, орчин үеийн инновац, бодлого, эрх зүйн зохицуулалт, судалгаа, үйлдвэрлэлийн сайн туршлагыг Монгол орны нөхцөлд нутагшуулах боломжийг судлахад чиглэж байна.
Тус улс 28 сая га хөдөө аж ахуйн газартай бөгөөд нийт 1.8 сая км урт амьд хашлага буюу мод, бут, сөөг бүхий хамгаалалтын ойн зурвастай байна. Эдгээр нь тариалангийн талбай, бэлчээрийг салхи, хөрсний элэгдлээс хамгаалах, усны нөөцийг хадгалах, нүүрстөрөгч шингээх, биологийн олон янз байдлыг дэмжих чухал ач холбогдолтой юм.
Францад амьд хашлага нь түүхэн хөгжлийн явцад нийтийн өмчийн газрыг хувийн өмчийн газраас ялгах, газрын кадастр, хил зааг, өмчлөлийн харилцаатай уялдан бий болж, улмаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, байгаль орчны хамгааллын чухал бүрэлдэхүүн хэсэг болон хөгжжээ.
Тус улс агро ойжуулалтыг хөгжүүлэхдээ тариаланчдын хамтын ажиллагаанд суурилсан GIEE буюу Эдийн засаг, байгаль орчны нэгдмэл ашиг сонирхлын бүлгүүдийг төрөөс дэмждэг. 2015 оноос хойш 1400 бүлэг хүлээн зөвшөөрөгдөж, 24 мянга орчим фермер хамрагдсанаас 103 бүлэг нь агро ойжуулалт, хамгаалалтын ойн зурвасын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Мөн 2023 оноос хамгаалалтын ойн зурвасыг нөхөн сэргээх, шинээр байгуулах үндэсний санаачилгыг хэрэгжүүлж, мод тарих, арчлах, байгалийн сэргэн ургалтыг хамгаалах, техникийн зөвлөгөө, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх, фермерүүдийг урамшуулах бодлогыг хэрэгжүүлж байна.
Түүнчлэн агаарын зураглал, хиймэл оюун ухаанд суурилсан мониторингийн тогтолцоогоор хамгаалалтын ойн зурвасын хэмжээ, өөрчлөлт, модлог биомассын нөөцийг үнэлж, бодлого, төлөвлөлтөд ашиглахаар ажиллаж байгааг танилцууллаа.
CIRAD нь Монгол Улсад ч бэлчээрийн тогтвортой менежмент, малчдын амьжиргааг дэмжих чиглэлээр хамтын ажиллагаанд оролцож байна. Тухайлбал, Францын Дэлхийн байгаль орчны сан (FFEM)-ийн санхүүжилттэй, AVSF Монгол байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Нүүдэлчдийн амьдрал” төслийн хүрээнд Архангай аймгийн Цэцэрлэг, Баянхонгор аймгийн Баянцагаан суманд бэлчээрийн ашиглалтын зураглал, малчдын оролцоонд суурилсан нутаг дэвсгэрийн үйл ажиллагааны төлөвлөгөө (TAP) боловсруулах чиглэлээр ажиллаж байна.
Уулзалтын үеэр нутаг дэвсгэрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөний хүрээнд хийх асуудлыг хөндөн ярилцлаа. Эдгээр төсөл, санаачилга нь бэлчээрийн доройтлыг бууруулах, нүүдлийн мал аж ахуйн уламжлалт мэдлэгийг шинжлэх ухааны судалгаатай уялдуулах, байгалийн нөөцийг зохистой ашиглах, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжихэд чиглэж байгаагаараа онцлог юм.
Монгол Улсад нутагшуулах боломжтой туршлагыг судалж байна.
Франц Улсын уламжлалт хөдөө аж ахуйн мэдлэг, орчин үеийн инновац, агроэкологи, агро ойжуулалтын бодлого, судалгааны туршлага нь Монгол Улсад хамгаалалтын ойн зурвас байгуулах, бэлчээр болон тариалангийн газрын доройтлыг бууруулах, хөрс, усны нөөцийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ач холбогдолтой юм.
Ялангуяа тариаланч, малчдын хамтын ажиллагааг төрийн бодлого, санхүүгийн дэмжлэг, эрдэм шинжилгээний байгууллагын судалгаатай уялдуулах, газар ашиглалт, бэлчээрийн менежментэд орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, газар зүйн заалтаар бүтээгдэхүүний гарал үүсэл, өвөрмөц онцлогийг хамгаалж, орон нутгийн үйлдвэрлэгчдийн зах зээлийн боломжийг өргөжүүлэх туршлагыг Монгол орны нөхцөлд тохируулан ашиглах боломжтой.
Энэхүү туршлага судлах арга хэмжээ нь Франц Улсын олон жилийн уламжлал, орчин үеийн инновацад суурилсан хөдөө аж ахуйн хөгжлийн туршлагаас суралцахын зэрэгцээ олж авсан мэдлэгийг Монгол Улсын нөхцөлд нутагшуулах, олон улсын түншлэлийг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжихэд чиглэж байна.
#EU Delegation to Mongolia
#GIZ Mongolia See less
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.