Багахангай дүүрэгт 11-р сарын 20 хүртэл гал, угаарын хийн шалгалт хийнэ
Эх гарчигУгаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Багахангай дүүргийн гэр хорооллын оршин суугчид
- Юу өөрчлөгдөх
- Зуух, яндан, цахилгааны холболт болон угаарын хийн мэдрэгчийг шалгуулж, зөвлөгөө авна.
- Хэзээнээс
- 2026-11-20 хүртэл
- Юу хийх
- Шалгалтад хамтран ажиллах, зөвлөмжийг дагах
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Багахангай дүүрэгт угаарын хий болон гал түймрээс сэргийлэх нэгдсэн аян эхэллээ.
- Айл өрхүүдийн зуух, яндан, цахилгааны холболтыг шалгаж, зөвлөгөө өгнө.
- Энэхүү арга хэмжээ 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Арга хэмжээ 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжилнэ
- Багахангай дүүрэг
- НОБГ-ын Эрсдэлийн удирдлагын хэлтс
- Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар
- Багахангай дүүргийн Засаг дарга А.Сүхболд
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 2-нд нийтлэгдсэн
Айл өрхүүдийг угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний нээлтийг зохион байгуулсан бөгөөд тус арга хэмжээнд НОБГ-ын Эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Хаш-Эрдэнэ, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Угтахбаяр, Багахангай дүүргийн Засаг дарга А.Сүхболд, Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Б.Цогбадрах нар болон оролцогч байгууллагын төлөөллүүд хороодын ажилтан алба хаагчид оролцлоо.
📌 Шалгалтаар Гэр хорооллын айл өрхүүдийн яндан, зуухны битүүмжлэл, галлагааны аюулгүй байдлыг шалгах,
📌Айл өрхүүдэд угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалгаж, ач холбогдол, хэрэглэх зааврыг тайлбарлаж, байрлуулах зөвлөгөө өгөх,
📌Цахилгааны аюулгүй байдлын талаар мэдээлэл өгч, цахилгаан халаагуур хэрэглэх үед хэт ачаалал үүсгэхгүй байх зөвлөмж, зөвлөгөө өгөх,
📌Гэр хорооллын гудамж талбайгаар тусгай зориулалтын чанга яригчтай автомашинаар сэрэмжлүүлэг хүргэх,
📌Гал түймрийн аюул, угаарын хийн хордлогоос сэрэмжлүүлэх зөвлөмж мэдээллийг байгууллагын сайт, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, аж ахуй нэгж байгууллагын гадна лед дэлгэцээр иргэд олон нийтэд сурталчлах,
📌Дүүргийн гэр хорооллын гудамж, зам, гарцын судалгааг нарийвчлан гаргаж, гал унтраах болон аврах тусгай зориулалтын автомашин нэвтрэх боломжгүй байршлуудыг тогтоох,
📌 Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгаан дамжуулах утасны холболт, угсралт, ашиглалтын аюулгүй байдалд мэргэжлийн байгууллагатай хамтран хяналт тавих, зэрэг арга хэмжээг 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл зохион байгуулах юм.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.