Баянгол дүүрэг 20 сургууль, цэцэрлэгийг ирэх онд тохижуулна
Эх гарчигӨ.Сумъяабаатар: Ирэх онд сургууль, цэцэрлэгийн орчныг хүүхдэд ээлтэй болгож, тохижуулахад анхаарна
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Баянгол дүүргийн сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд болон эцэг эхчүүд
- Юу өөрчлөгдөх
- Сургууль, цэцэрлэгийн орчин хүүхдэд ээлтэй болж, тоглоомын талбай, явган зам, сүүдрэвч бүрдэнэ.
- Хэзээнээс
- 2027 оноос
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Баянгол дүүрэг 2026 оны төсвийн ажлуудынхаа 80 гаруй хувийг гүйцэтгэж, үлдсэнийг хүйтрэхээс өмнө дуусгана.
- Замын тэмдэглэгээ, хашаа буулгах, цэвэрлэгээний аяны хүрээнд олон зөрчил илрүүлж, зарим ажлыг хэрэгжүүлжээ.
- Ирэх онд 20 сургууль, цэцэрлэгийн орчныг хүүхдэд ээлтэй болгож тохижуулах төлөвлөгөө гаргалаа.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026 онд дүүргийн төсвөөр 17 төсөл (гүйцэтгэл 84%) болон 25 шинэ төсөл (гүйцэтгэл 86%) хэрэгжиж байна.
- 48 байршилд хурд сааруулагч суурилуулахаас 14-д нь хийгдсэн.
- 8 хорооны 2,500м2 талбайд замын тэмдэг тэмдэглэгээ хийгдсэн.
- 21 хорооны 40 байршилд 1,623м, 14 хорооны 41 байршилд 1,368м хашаа, хайсыг буулгасан.
- 08-р сарын 15-наас хойш 7 ТҮЦ, 12 түр худалдааны цэгийг нүүлгэн шилжүүлсэн.
- 20 байршилд 'Бичил цэцэрлэгт хүрээлэн' байгуулахаас 6-г нь хийсэн, үлдсэнийг 10-р сарын 20-ны дотор дуусгана.
- 'Манай хороо-Миний гудамж' аяны хүрээнд 1,492 орчны тохижилт, 183 ААНБ-ын зөрчил илэрсэн.
- 20 сургууль, цэцэрлэгийн орчныг тохижуулах ажлыг ирэх оны төсөвт тусгана.
- 'Сургуулийн цагдаа' төсөл 9-өөс 18 сургууль болж нэмэгдсэн.
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 6-нд нийтлэгдсэн
Баянгол дүүргийн Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа. Хурлын эхэнд өнгөрсөн шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт болон дүүргийн Төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын явцын талаар мэдээлэл сонслоо.
2026 онд Баянгол дүүрэгт, дүүргийн төсвөөр нийт 17 төсөл арга хэмжээ он дамжин хэрэгжиж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар гүйцэтгэл 84 хувь, 25 төсөл арга хэмжээ шинээр хэрэгжиж байгаагаас гүйцэтгэл 86 хувьтай байна. Иймд холбогдох алба, хэлтсүүдэд хийж дуусгаагүй байгаа бүтээн байгуулалтын ажлуудаа төлөвлөсөн хугацаанд буюу хүйтрэхээс өмнө яаралтай дуусгах, өвлийн бэлтгэл ажилдаа анхаарал хандуулж ажиллахыг үүрэг болголоо.
Түүнчлэн Шуурхай зөвлөгөөний үеэр холбогдох хэлтсүүд цаг үеийн асуудлаар дараах мэдээллийг өглөө. Үүнд:
Дүүргийн хэмжээнд нийт 48 байршилд хурд сааруулагч суурилуулахаас өнөөдрийн байдлаар 14 байршилд энэ ажлыг хийснээс гадна 8 хорооны 2,500м2 талбайд замын тэмдэг тэмдэглэгээ хийж дуусгасан.
Газар чөлөөлөлтийн ажлын хүрээнд дүүргийн 21 хорооны 40 байршилд 1,623м, нийт 14 хорооны 41 байршилд 1,368м хашаа, хайсыг буулгасан.
08-р сарын 15-наас хойш дүүргийн хэмжээнд нийт 7 ТҮЦ, улирлын чанартай 12 түр худалдааны цэгийг нүүлгэн шилжүүлсэн.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ намар нийт 20 байршилд “Бичил цэцэрлэгт хүрээлэн” байгуулахаас өнөөдрийн байдлаар 6 байршилд энэ ажил хэрэгжсэн. Үлдсэн байршлуудад 10-р сарын 20-ны дотор мод тарьж дуусгана.
Дүүргийн 1- 34 хороонд “Манай хороо-Миний гудамж” 45 хоногийн аяныг зарласан. Тэгвэл энэхүү аян эхэлснээр дүүргийн нийт 34 хороонд орчны тохижилт, цэвэрлэгээтэй холбоотой 1492, ААНБ-тай холбоотой 183 зөрчил илэрсэн байна. Иймд аяны хүрээнд байгуулагдсан 3 ажлын хэсэг өнөөдрөөс хуваарийн дагуу хороодод ажиллахаар боллоо.
Мөн дүүрэг дэх төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн орчныг хүүхдэд ээлтэй, аюулгүй болгох зорилгоор орчны нөлөөллийн судалгаа хийх үүрэг өгсөн. Энэ дагуу дүүргийн ЗАА-аас нөлөөллийн судалгаа хийхэд эхний ээлжид 20 сургууль, цэцэрлэгийн орчимд хүүхдийн тоглоомын болон спортын талбай, явган хүний зам, сүүдрэвч, зогсоол зэрэг тохижилт бүтээн байгуулалтын ажил хийх боломжтой гэсэн. Иймд ирэх оны хөрөнгө оруулалтын ажлын төлөвлөгөөнд тусгаж ажиллахаар боллоо.
Түүнчлэн 2026-2027 оны хичээлийн жилд дүүрэг дэх төрийн өмчийн нийт 9 сургуульд “Сургуулийн цагдаа” төслийг эхлүүлсэн бол өнөөдөр 18 болж нэмэгдсэн байна.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.