Өмнөговь аймаг төрийн албан хаагчдыг шилжүүлэн ажиллуулах зар гаргалаа
Эх гарчигТөрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах тухай зар
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Өмнөговь аймагт ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчид
- Юу өөрчлөгдөх
- Шилжин ажиллах хүсэлтэй бол тодорхой материалуудыг цахим шуудангаар ирүүлэх шаардлагатай болно.
- Юу хийх
- Анкет, диплом, эрүүгийн тодорхойлолт зэрэг материалыг бэлдэж, тодорхойлсон цахим шуудангаар ирүүлэх.
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Өмнөговь аймгийн төрийн албаны байгууллага шилжүүлэн ажиллуулах зар гаргалаа.
- Анкет, диплом, эрүүгийн тодорхойлолт зэрэг материалыг цахим шуудангаар ирүүлнэ.
- Хугацаа нь 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 17:00 цаг хүртэл.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоол
- 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 17:00 цаг хүртэл
- 89980745 утас
- e-mongolia системээс эрүүгийн тодорхойлолт татан авна
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 19-нд нийтлэгдсэн
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
2026.10.19 Өмнөговь аймаг
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.
Тавигдах болзол, шаардлага:
• төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
• зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
• зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.
Бүрдүүлэх материал:
• Төрийн албан хаагчийн анкет;
• Иргэний үнэмлэхийн хуулбар;
• Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
• Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
• Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
• Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
• Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
• Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
• Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.
Материал хүлээн авах:
• Хугацаа: 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 17:00 цаг хүртэл
• Хүлээн авах хаяг: Сул орон тоо бүрийн ард байгаа цахим шуудангийн хаягаар ирүүлнэ үү.
• Холбоо барих утас: Сул орон тоо бүрийн ард холбоо барих утасны дугаарыг харна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг 89980745 утсаар лавлана уу.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.