Баян-Өлгий аймагт аудитын шийдвэрийн хэрэгжилтээр сургалт хийлээ
Эх гарчигТөрийн аудитын байгууллагаас харилцагч байгууллагуудтай цахим уулзалт, сургалт зохион байгууллаа
Протоколын мэдээБолсон үйл явдлыг (уулзалт, айлчлал, нээлт, хурал, тайлан) мэдээлсэн. Гарчигт нь шийдвэр, мөнгөн дүн, хэрэгжих хугацаа дурдаагүй.
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Баян-Өлгий аймгийн Төрийн аудитын газар Үндэсний аудитын газартай хамтран цахим уулзалт зохион байгууллаа.
- Уулзалтад аудитын шийдвэрийн хэрэгжилт, FAS системийн ажиллагаа, цаашид анхаарах асуудлуудыг танилцууллаа.
- Аймгийн Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга болон төсөвт байгууллагуудын албан хаагчид оролцсон.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газар
- Үндэсний аудитын газрын Аудитын шийдвэрийн хэрэгжилтийн газар
- FAS систем
- Төрийн аудитын байгууллагын хууль
- 2026-10-16
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 16-нд нийтлэгдсэн
Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газар нь Үндэсний аудитын газрын Аудитын шийдвэрийн хэрэгжилтийн газартай хамтран өнөөдөр төрийн аудитын байгууллагын үйл ажиллагаа, аудитын шийдвэрийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудлын хүрээнд харилцагч байгууллагуудын удирдлага, холбогдох албан хаагчдыг хамруулсан цахим уулзалт, сургалтыг зохион байгууллаа.
Уулзалт, сургалтын үеэр Үндэсний аудитын газрын Аудитын шийдвэрийн хэрэгжилтийн газраас аудитын шийдвэрийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал болон FAS системийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, холбогдох танилцуулга хийв.
Мөн Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газраас төрийн аудитын байгууллагын хуулиар хүлээсэн бүрэн эрх, үндсэн чиг үүрэг, аудитын үр дүн болон аудитын шийдвэрийн хэрэгжилтийн явц, анхаарах асуудлын талаар танилцууллаа.
Тус арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч К.Бахытжан, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед болон аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны төлөөлөл, түүнчлэн төсөвт байгууллага, орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн удирдлага, нягтлан бодогч, санхүүгийн ажилтнууд оролцов.
Цахим уулзалт, сургалтад аймгийн төвийн байгууллагуудын төлөөлөл Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн хурлын танхимд биечлэн, харин сумдын төсөвт байгууллагуудын удирдлага, холбогдох албан хаагчид нэгдсэн зохион байгуулалтын хүрээнд цахимаар хамрагдлаа.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.