Архивын үйл ажиллагааны улсын үзлэг 11-р сарын 2-нд эхэллээ
Эх гарчигТөрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэг улсын бүртгэлийн ерөнхий газарт эхэллээ
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Архивистууд, албан бичиг хэрэгтэй төрийн байгууллагууд
- Юу өөрчлөгдөх
- Архивын бодлого, зохион байгуулалт, хууль хэрэгжилт сайжирч болно
AI хураангуйOpenRouter · nemotron-3-ultra-550b-a55b:free
- Засгийн газрын 280 дугаар тогтоолын дагуу Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэг 2026 оны 11-р сарын 2-нд Улсын бүртгэлийн ерөнхий газарт эхэллээ.
- Узлэгийн комиссыг Батлан хамгаалах яамны М.Батхуяг даргаар ажиллаж, Архивын ерөнхий газрын албан тушаалтнууд гишүүнтэй.
- Үзлэг 2022–2026 оны ажил, архивын одоогийн нөхцөл байдлыг үнэлж, засаг газраас санал боловсруулах зорилготой.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Засгийн газрын 2026 оны 6-р сарын 1-ний 280 дугаар тогтоол
- Улсын үзлэг 2026 оны 11-р сарын 2-нд эхэлсэн
- Комиссын дарга: М.Батхуяг (Батлан хамгаалах яам)
- Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга: Г.Золжаргал (Архивын ерөнхий газар)
- Гишүүд: Х.Төмөрбаатар, Б.Эрхэмзаяа
- УБЕГ-ын Нэгдсэн архивын газрын дарга: С.Оюунгэрэл
- Шалгах хугацаа: 2022–2026 он
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй. Албан ёсны мэдээлэл, протоколыг дагаж бичигдсэн.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 2-нд нийтлэгдсэн
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны долдугаар сарын 01-ний өдрийн 280 дугаар тогтоолын дагуу Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэг Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр эхэллээ.
Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллах улсын үзлэгийг зохион байгуулах комиссын даргаар Батлан хамгаалах яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, хурандаа М.Батхуяг, ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар Архивын ерөнхий газрын Мэдээллийн технологийн газрын мэргэжилтэн Г.Золжаргал, гишүүдээр Архивын ерөнхий газрын Мэдээллийн технологийн газрын дарга, архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч Х.Төмөрбаатар, Батлан хамгаалахын төв архивын Мэргэжлийн албаны дарга, архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч, ахмад Б.Эрхэмзаяа нар ажиллаж байна.
Үзлэгийн эхэнд ажлын хэсэг УБЕГ-ын удирдлага, холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, улсын үзлэг зохион байгуулах удирдамж болон Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан дүгнэх үзүүлэлт, аргачлалыг танилцууллаа.
Энэ үеэр УБЕГ-ын Улсын бүртгэлийн нэгдсэн архивын газрын дарга С.Оюунгэрэл Улсын бүртгэлийн нэгдсэн архивын үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, зохион байгуулалт, хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар танилцуулга, мэдээлэл хүргэж, УБЕГ-ын Төрийн архивын тасгаас 2022–2026 онд хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний тайлан, мэдээллийг танилцуулав.
Улсын үзлэгийн хүрээнд архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, хууль тогтоомж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийн түвшнийг үнэлж, дүгнэлт гаргана. Үүний зэрэгцээ цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний саналыг боловсруулан Төв комисс болон Монгол Улсын Засгийн газарт танилцуулах юм.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.